ХҮҮХДИЙН НОМЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ БОЛНО

УНШЛАГЫГ_ДЭМЖИХ_2021 төслийн хүрээнд Нийслэл хотод анх удаа Хүүхдийн Номын хамгийн том хямдралтай ҮЗЭСГЭЛЭН худалдаа болох гэж байна.

46800553_1152986138194032_1440459626519724032_n

2018 оны 12 сарын 1,2-ны Бямба, Ням гарагт Нийслэлийн бүх номын дэлгүүр, хэвлэлийн газрууд нэгэн дор хамгийн өндөр Хямдралтай НОМЫН худалдааг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, хүүхэд залуучууд та бүхэнд зориулан 1. Соёлын_төв_өргөө, 2. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар_хотын_номын_санд зохион байгуулна.

Боловсролын чанар, Хүүхдийн хүмүүжил, хүүхдийн хөгжлийн ард талд Гэр бүл, эцэг эхчүүд байдаг. Эцэг эх бүхэн хүүхэддээ цаг гаргаж, айл гэр бүхэн ном унших үлгэр дуурайллыг бий болгохыг хүсье.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“УРЛАГИЙН ХОТ-УЛААНБААТАР” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ Н.МАНДАЛЫН ЗОХИОЛ “НУУЦЫН ЭРЭЛД” ЖҮЖИГ СУРАГЧ ХҮҮХДҮҮДЭД ХҮРСЭЭР БАЙНА.

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.

Санаачлагч: Нийслэлийн Соёл, урлагийн газар

Дэмжигч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Хэрэгжүүлэгч: Монгол Улсын Хүүхэлдэйн театр

Хамтран зохион байгуулагч: Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргийн Засаг даргын Тамгын газар

 

44755817_245876302713017_666924269774569472_n

“УРЛАГИЙН ХОТ-УЛААНБААТАР” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ

Н.МАНДАЛЫН ЗОХИОЛ “НУУЦЫН ЭРЭЛД” ЖҮЖГИЙН ТОГЛОХ ХУВААРЬ

Зохион байгуулах газар

Он сар өдөр

Тоглолтын цаг

Налайх дүүргийн Соёлын ордон

2018.11.12

12:00, 14:00

Багануур дүүргийн Соёлын ордон

2018.11.13

11:00, 14:00

Баянзүрх дүүргийн Соёлын ордон

2018.11.14

12:00, 14:00

Хан-Уул дүүргийн Соёлын ордон

2018.11.15

11:00, 14:00

Хүннү молл энтертайнмент төв

2018.11.17

12:00, 14:00

Багахангай дүүргийн Соёлын ордон

2018.11.19

13:00, 15:00

Сонгинохайрхан дүүрэг

2018.11.20

11:00, 14:00

2018.11.21

11:00, 14:00

Баянгол дүүрэг

2018.11.22

11:00, 13:00, 15:00
Сүхбаатар  дүүрэг

2018.11.23

10:00, 12:00

Чингэлтэй дүүрэг

14:00, 16:00

 

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН Х КИНО НААДМЫН ТАЛАРХАЛ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР, МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ хамтран “Улаанбаатар” олон улсын Х кино наадмыг амжилттай зохион байгууллаа. Тус наадам нь Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэхэд хувь нэмрээ оруулж буй нэр хүндтэй наадамд тооцогдох болжээ.

45081608_1957947074297065_970047900291694592_n

2013 оноос тус наадмын олон улсын цар хүрээг өргөтгөн зохион байгуулснаар Канн, Берлин, Венец болон бусад нэр хүндтэй олон улсын кино наадмаас шагнал хүртсэн   дэлхийн бие даасан арт хаус шилдэг 98 киног танилцуулж, 21000 гаруй үзэгчдэд үзүүлсэн ба нийт 700 гаруй уран бүтээлчдийг кино форум болон сургалтанд хамруулж, Монгол киночдын чадавхийг  дээшлүүлсэн байна.

44790443_1951532278271878_5411913059318890496_n 44690977_1948991611859278_3355937954462695424_n 44645702_1948991168525989_8513096604872343552_n

2018 оны УБОУКН-ын зохион байгуулалтад гарсан дэвшлүүдийн нэг нь наадмын Ерөнхийлөгч, Монголын болон Олон Улсын уран сайхны удирдагчтай болсон явдал юм. Наадмын Ерөнхийлөгчөөр Нийслэлийн Засаг Дарга бөгөөд УБ хотын захирагч С.Батболд, наадмын Монгол уран сайхны удирдагчаар кино найруулагч, зохиолч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, наадмын Олон улсын уран сайхны удирдагчаар Каннын ОУКН-ын “Найруулагчдын 2 долоо хоног” хэсгийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсет сонгогдон ажилласныг дуулгахад таатай байна.

Энэ удаагийн наадмаар Онцлох орны кино үзвэр, Монгол кино уралдааны үзвэр, Каннын ОУКН-ын 50 жилийн түүхтэй “Найруулагчийн 2 долоо хоног” хэсгийн кино үзвэр болон олон улсын кино үзвэр зэрэг хөтөлбөрөөс гадна кино урлагийн шинэ төрөл, Virtual Reality киног наадмын хөтөлбөрт шинээр оруулан хүргэсэндээ баяртай байна. Мөн уламжлал ёсоор Монголын кино уран бүтээлчдэд зориулан олон улсын кино форум болон кино салбарын мэргэжлийн сургалтуудыг тус тус зохион байгууллаа.

Энэ жилийн онцлох орноор ОХУ-ыг сонгож, Оросын Кино Экспортын Агентлагтай хамтран “Орос кино үзвэр”-ийг зохион байгууллаа. Үзвэрт ОХУ-ын найруулагч Кирилл Серебренниковийн 2018 оны Каннын ОУКН-ын шилдэг киноны хөгжим шагналт “Зун”, найруулагч Сергей Мокрицкийн “Ноорог”, Иван И.Твердовскийгийн “Үсрэгч” зэрэг кинонуудыг Оросын Кино Экспортын агентлагийн олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Юлия Брагина  танилцуулсан юм.

44471512_1943742805717492_32509822939168768_n

УБОУКН нь “Нээлтийн кино уралдаан”, “Монгол кино уралдаан”-ыг зарласан бөгөөд ирсэн бүх бүтээлийг Монголын болон олон улсын кино мэргэжилтнээс бүрдсэн шүүгчид шалгаруулж “Нээлтийн кино бүтээл”-ээр найруулагч Л. Бат-Амгалан, Иан Аллардайсын “Од ба Гэгээ” УСК, “Шилдэг богино хэмжээний кино”-ны төрөлд найруулагч Л. Дашдооровын “Хөхөө” бэсрэг кино, “Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино”-ны төрөлд найруулагч Б. Тэнгисийн “Чингис Хаан” хүүхэлдэйн кино, “Шилдэг УСК” төрөлд найруулагч Ж. Сэнгэдоржын “Амьдрал” УСК тус тус шалгарлаа. Энэ дашрамд тус уралдаанд бүтээлээ ирүүлсэн бүх уран бүтээлчиддээ талархал илэрхийлээд, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!

43788937_1934343119990794_7572920141994786816_n 44921171_1954570081301431_5667893165995065344_n 45017837_1954573464634426_5920239425396146176_nMV5BYmI0NDBmNmUtZmJiZi00NTgzLWE5YzQtYzFjNzJkZTBkMTdlXkEyXkFqcGdeQXVyNTYwOTkwMTk@._V1_

Тус наадмын олон улсын хөтөлбөрийг Олон улсын уран сайхны удирдагч Энн Дэлсет  болон УБОУКН-ын хөтөлбөр боловсруулагч, шүүгч Тибу Брак нар хамтран боловсрууллаа. Францын ЭСЯ, Монгол-Францын төв, Австралийн ЭСЯ, Гёте-Институттай хамтран Канн, Берлин, Венец, Торонто зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австрали, Аргентин, Исланд, Колумб, ХБНГУ, Чили, ОХУ, Франц, Япон зэрэг орны 12 кино бүтээлийг Монголын 3500 гаруй үзэгчдэд хүргэсэн байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд УБОУКН-ыг тасралтгүй дэмжиж ирсэн Тэнгис кино театр, D-light компанийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн наадамд хүрэлцэн ирсэн бүх үзэгчдэд нийт зохион байгуулагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Наадмын хүрээнд АНУ-ын өмгөөлөгч, оюуны өмчийн хуульч Кеннет Круз, Локарно ОУКН-ын “Locarno Pro” хэсгийн “Open Doors” хөтөлбөрийн тэргүүн Софи Бурдон нар кино уран бүтээлчдэд зориулсан сургалтыг удирдан явууллаа. Локарно ОУКН-ын “Locarno Pro” хэсгийн “Open Doors” хөтөлбөрийн тэргүүн Софи Бурдон Нээлтэй хаалга хөтөлбөр нь 2019-2021 онд Зүүн Өмнөд Ази болон Монгол улсыг онцлон дэмжихээр болсон нь Монголын кино урлагийн салбарт үзүүлж буй томоохон дэмжлэг, шинэ үүд хаалга нээгдсэн сайхан мэдээ байлаа. Мөн Гүрү медиатай хамтран Швейцарын дууны инженер Бальтазар Юкерийн зохион байгуулсан “Кино зураг авалтын дуу бичлэг” сургалт нь Монголын кино урлагийн салбарынхны талархлыг хүлээсэн чухал сургалт болсон юм.

44981589_1957946540963785_6717005362597199872_n 45005205_1957947200963719_2449920663570350080_n 45026522_1957948070963632_2416024090180583424_n 44767683_1954786001279839_7289331710662017024_n

Ингээд Монголын кино урлагийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, Улаанбаатар олон улсын X кино наадмыг амжилттай зохион байгуулахад дэмжиж, хамтран ажилласан бүх байгууллага, хувь хүн, уран бүтээлчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Ирэх жилийн наадмаар эргэн уулзъя.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ

2018.10.30

НИЙСЛЭЛИЙН 379 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛЛОО

Нийслэлийн 379 жилийн түүхт ойн өдөрт зориулсан хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүндэтгэлийн тоглолтыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл үүсэн байгуулагдсаны ойн өдөр бол нийт Улаанбаатарчууд бидний баярын өдөр. Нийслэлийн удирдлагууд баярын өдрөөрөө хийж, бүтээсэн ажлуудаа иргэдийнхээ өмнө тайлагнаж, ирэх оны бодлого төлөвлөлтөө танилцуулдаг уламжлалтай. Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд 2018 онд олон ажлын ард гарч чадлаа. Боловсрол, дэд бүтэц, зам гүүр, орчны тохижилтын ажилд эргэлт хийсэн жил байлаа. Иргэдийн аюулгүй амьдрах орчин, тав тухтай нийслэлийг бүтээхийн төлөө та бүхэнтэй хамтран ажилласан ажлын үр дүн бодитой гарчээ. Ганцхан жишээ дурьдахад газрын реформ, шинэчлэлийн хүрээнд орон сууцны хороолол дунд болон сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газар эзэмших, ашиглах захирамжийг цуцлан иргэддээ 16.3 га газрыг буцаан олголоо. Улаанбаатар хотын хөгжилд иргэн таны үг ямагт үнэ цэнэтэй байр суурь эзэлдэг гэдгийг дээрх ажлын бодит үр дүн харуулж байна. Цаашдаа ч бид хамтдаа их хотынхоо хөгжил дэвшлийн төлөө иргэдтэйгээ гар бие сэтгэл нийлэн ажиллах болно” хэмээн онцоллоо.

_20181029045926

Жил бүр нийслэлийн өдрөөр уламжлал болгон хүн ардынхаа эрүүл энхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, эрдэнэт хүний амь аврахын төлөө цусаа хандивласан  хүндэт доноруудаа шагнаж, урамшуулдаг юм.

44959240_918370455019081_3712649286341623808_n_20181029045909 45066161_1915564675223841_288003494504300544_n_20181029045922

НИЙСЛЭЛИЙН ОЙН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!

45015765_175327966737086_1815244867974987776_n_20181029045918

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

 

Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд анхны шав тавьсан  “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 379 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

Нийслэлхотынойн1

НИТХ-ын дарга С.Амарсайхан хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Нийслэл хотын ойн энэ өдөр нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлж, Монголын нууц товчоог залж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон билээ. Монгол Улсын хөгжлийн нүүр царай болсон нийслэлийн хөгжүүлэх их үйл хэрэгт нийслэлчүүдийн идэвх оролцоо юу юунаас чухал юм” гэж дурдлаа.

Нийслэлхотынойн2

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бүх нийслэлчүүдээ нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ өдөр бол нийслэлчүүдийн баярын өдөр юм. Бид 2019 онд нийслэл хотынхоо 380 жилийн тэгш ойг тэмдэглэнэ. Энэ ойг хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтах ёстой. Ойд зориулсан олон бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа. Бидний тавьж буй зорилт бол Улаанбаатар хот хүн амьдрахад хамгийн таатай хот байх ёстой гэсэн зорилтыг дэвшүүлж байна. Энэ хотыг бий болгоход хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо чухал. Бид бүхэн сайхан хотод, аз жаргалтай амьдрах учиртай. Тиймээс нийслэлийн удирдлагууд, төр захиргааны байгууллагууд нийслэлийнхээ иргэдтэй хамт сайхан хотыг бүтээн байгуулахын төлөө, сайхан бүхний төлөө зүтгэнэ” гэлээ.

44946879_274617246500343_4439355957528494080_n_20181029021419 44939943_323266195170174_5571962881005584384_n_20181029021410

Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Батсайхан цэнгүүллээ. Нийслэл хотын ойн энэ түүхэн өдөр нийслэлийн Цагдаагийн газрын БЗД-ын цагдаагийн 2 дугаар хэлтсийн 6 албан хаагч гал голомтоо бадрааж хуримын ёслол хийж байгаад нийслэлийн удирдлагууд баяр хүргэлээ.


НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ НААДАМ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 379 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 26 дахь удаагийн уралдаант наадам”-ын шагналтнуудын нэгдсэн гала тоглолтыг Нийслэлийн Соёлын төв өргөөний концертын танхимд  2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

IMG_9119 IMG_8443

Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн зохион байгуулсан “Хүүхдийн найрал дууны уралдаант наадам” 26 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж, жилээс жилд хүүхдийн найрал дууны хамтлагуудын дуулах ур дүй улам бүр дээшилж, багш нарын найрал дуу удирдах, найралжуулах чадвар өсөн нэмэгдсээр байна.

Энэ удаагийн наадамд Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 70 сургуулийн 8000 орчим сурагчид өрсөлдсөнөөс өнөөдрийн энэхүү тоглолтод 1400 гаруй авьяаслаг хүүхэд багачууд оролцож нийслэл хотынхоо төрсөн өдөрт бэлэг барилаа. Тоглолтын найруулагчаар СУИС-ын багш, хормейстр, СТА У.Мөнхжаргал ажиллаж хүүхдийг ухаалаг гар утас, цахилгаан үүсгэгчээр тэжээгддэг дэлгэцийн хор нөлөөнөөс хамгаалах санаачилгыг гарган тайзны зохион байгуулалтыг өвөрмөцөөр найруулан тавьж, “Улаанбаатарын хүүхдүүд” шинэ уран бүтээлийг нийслэлийн хүүхэд, багачуудад зориулан анх удаагаа олон нийтэд толилуулсан нь энэ удаагийн наадмын гол онцлог байлаа.

IMG_8613 IMG_8591

Тоглолтыг ETV, TM телевиз болон Нийслэлийн Соёл, урлагийн газрын олон нийтийн сүлжээний цахим хуудас(www.facebook.com/ubculture\) аар олон нийтэд шууд дамжуулан хүргэлээ. Тоглолтод урилгаар оролцсон Нийслэлийн 63 дугаар тусгай дунд сургуулийн найрал дууны хамтлагийн авьяаслаг багачууддаа дахин баяр хүргэе.

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН 10 ДУГААР КИНО НААДМЫН НЭЭЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Нийслэлийн Засаг Даргын Тамгын ГазарНийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл / Arts Council of Mongolia/ хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “УЛААНБААТАР” олон улсын кино наадам 2018 оны 10-р сарын 22-ны өдөр Тэнгис кино театрт амжилттай нээлтээ хийлээ.

44464626_1943736715718101_875469799856013312_n

10 дахь удаагийн тус наадмыг “Од ба Гэгээ” УСК нээсэн юм. Харин өнөөдөр Онцлох орон буюу ОХУ-ын онц сонирхолтой, шилдэг уран бүтээлүүд үзэгч та бүхэнд хүрэх болно.

44471512_1943742805717492_32509822939168768_n

_RJ_3740 _BR_4064 _BR_4079 _RJ_3731 _BR_4007 _RJ_3686 _BR_3904 _BR_3912 _RJ_3712

Эрхэм кино сонирхогч, кино уран бүтээлч Та бүхнийг “Улаанбаатар” олон улсын 10 дугаар кино наадамд оролцож дэлхийн болон Монголын шилдэг уран бүтээлүүдийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН X КИНО НААДАМ БОЛОХ ГЭЖ БАЙНА

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол Францын төв, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино (УБОУК) наадмыг 2018 оны 10-р сарын 22-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан эхлүүлж байсан тус наадмын 2018 оны зохион байгуулалтын хувьд Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх ба дэлхийн шилдэг Канн, Венец, Берлин, Роттердам, Локарно, Торонто олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, Аргентин, Герман, Колумб, Исланд, Монгол, ОХУ, Франц, Чили, Япон зэрэг 10 орны 16 кино бүтээлийг олон нийтэд толилуулах юм.

  43788457_1934849319940174_688546101510275072_n

44412565_1940991409325965_811269663802523648_n44214728_1938431256248647_6349284998746472448_nНаадмын сургалтын хүрээнд Швейцарийн дууны инженер Бальтазар Юкер, АНУ-ын өмгөөлөгч оюуны өмчийн хуульч, Колумбын Их Сургуулийн Зохиогчийн эрхийн зөвлөх хэлтсийн захирал Кеннет Круз, Локарно ОУКН-ын “Locarno Pro” хэсгийн “Open Doors” хөтөлбөрийн тэргүүн Софи Бурдон уригдан оролцож, сургалт зохион байгуулна.

“Улаанбаатар” олон улсын 10 дугаар кино наадмын хөтөлбөртэй танилцана уу.

UBIFF leaflet mon final-1UBIFF leaflet mon final-2UBIFF leaflet mon final-3UBIFF leaflet mon final-4

Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/UBIFF  хаягаас авах боломжтой.

Эрхэм кино сонирхогч та бүхнийг “Улаанбаатар” олон улсын 10 дугаар кино наадамд урьж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ УРАЛДААНТ НААДМЫН I ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 26 дахь удаагийн уралдаан”-ы нэгдүгээр шатны шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа. Нэгдүгээр шатны шалгаруулалтыг 2018 оны 10 дугаар сарын 15-17 ны өдрүүдэд нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж, хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцох хүүхдийн найрал дууны хамтлагуудыг шалгарууллаа.

44179858_1127219684104011_5094043109562515456_o
Баянгол дүүрэг:
Нэгдүгээр байрт “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг
Хоёрдугаар байрт “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг
Гуравдугаар байрт 28 дугаар дунд сургуулийн найрал дууны хамтлаг
Баянзүрх дүүрэг:
Нэгдүгээр байрт 33 дугаар дунд сургуулийн найрал дууны хамтлаг
Хоёрдугаар байрт 14 дүгээр дунд сургуулийн найрал дууны хамтлаг
Гуравдугаар байрт 84 дүгээр дунд сургуулийн найрал дууны хамтлаг
Хан-Уул дүүрэгт:
Нэгдүгээр байрт 52 дугаар дунд сургуулийн найрал дууны хамтлаг
Хоёрдугаар байрт 18 дугаар дунд сургуулийн найрал дууны хамтлаг
Гуравдугаар байрт “Буянт ухаа” цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг
Сүхбаатар дүүрэгт:
Нэгдүгээр байрт 58 дугаар дунд сургуулийн найрал дууны хамтлаг
Хоёрдугаар байрт Орос Монголын хамтарсан 3 дугаар дунд сургуулийн найрал дууны хамтлаг
Гуравдугаар байрт 2 дугаар дунд сургуулийн найрал дууны хамтлаг
Сонгинохайрхан дүүрэгт:
Нэгдүгээр байрт 62 дугаар дунд сургуулийн найрал дууны хамтлаг
Хоёрдугаар байрт 65 дугаар дунд сургуулийн найрал дууны хамтлаг
Гуравдугаар байрт “Ирээдүй” цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг
Чингэлтэй дүүрэгт:
Нэгдүгээр байрт 50 дугаар дунд сургуулийн найрал дууны хамтлаг
Хоёрдугаар байрт 23 дугаар дунд сургуулийн найрал дууны хамтлаг
Гуравдугаар байрт 39 дүгээр дунд сургуулийн найрал дууны хамтлаг тус тус шалгарлаа.
Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг, Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг, Налайх дүүргийн 119 дүгээр дунд сургуулийн найрал дууны хамтлагууд хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцохоор боллоо.
Хоёрдугаар шатны шалгаруулалт 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монголын Хүүхдийн ордонд болно.

44347819_1127219717437341_3272790024722055168_o 44132111_1127219840770662_7372076368743366656_o 44315187_1127219690770677_4340736430306230272_o 44247667_1127219867437326_334506204929720320_o 44224975_1127219850770661_5982145658071547904_o

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “УРЛАГИЙН ХОТ – УЛААНБААТАР” төсөл амжилттай хэрэгжиж байна

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Урлагийн хот-Улаанбаатар” төсөлд Монгол Улсын Хүүхэлдэйн театраас ирүүлсэн Н.Мандалын зохиол “НУУЦЫН ЭРЭЛД” хүүхдийн жүжиг толилуулах төсөл шалгарч 2018 оны 10 дугаар сарын 26-нд үзэгч олон, хүүхэд багачууд та бүхэнд хүргэхээр зорин ажиллаж байна. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан “ШИЛДЭГ ЗОХИОЛ” шагналыг хүртсэн юм.

“Нууцын эрэлд” жүжгийн баатруудыг урьдчилан танилцуулах зорилгоор Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон 20 ангит комик зохиол бичиж эрхэм уншигч, хүүхэд багачууд та бүхэндээ толилуулж байна.

43190997_611100289313145_1548744427885821952_n 43117206_611595639263610_2728851215755509760_n

“Урлагийн хот-Улаанбаатар” төсөл

Санаачлагч: Нийслэлийн Соёл, урлагийн газар

Дэмжигч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Хэрэгжүүлэгч: Монгол Улсын Хүүхэлдэйн Театр

Хамтран зохион байгуулагч: Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, 9 дүүргийн Засаг даргын тамгын газар

Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” жүжиг 2018.10.26-аас Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа тавигдана.

Та бүхнийг хүүхэд багачуудтайгаа хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР