НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДТАЙГАА СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Соёл, урлагийн газар харьяа байгууллагуудтайгаа соёл, урлагийн ажилтны баярын хүндэтгэлийн хурал хийлээ. Хуралд БСШУС-ын Дэд Сайд Г.Ганбаяр хүрэлцэн ирж салбарын бодлого, цаашдын хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, баяр хүргэсэн ба Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг Даргын орлогч Ш.Анхмаа оролцож Нийслэлийн Соёл, урлагийн газар болон харьяа байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож, салбарын нийт ажилтан албан хаагчдад баярын мэнд дэвшүүллээ.

_GNT9249 _GNT9234 _GNT9192 _GNT9253

Соёл, урлагийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан БСШУСЯ-наас СТА, жуух бичиг, НЗДТГ-аас НЗД- ын жуух бичиг, НСУГ-ын Даргын өргөмжлөл, ГБХЗХГ-ын Тэргүүний залуу мeдалаар соёл, урлагийн салбартаа амжилттай ажиллаж байгаа хүмүүстээ шагнал гардууллаа.

_GNT9263 _GNT9289 _GNT9404 _GNT9464 _GNT9486

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 26 дахь удаагийн уралдаант наадам”-ын удирдамж

Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 26 дахь удаагийн уралдааныг зарлаж байна.

NAIRAL 2018 1

NAIRAL 2018 2

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН САН “СОЛОНГОС НОМЫН БУЛАН”-ТАЙ БОЛЛОО

Нийслэлийн Соёл, урлагийн газар, БНСУ-ын Намянжу хотын захиргаатай хамтран “Солонгос номын булан”-г 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд нээж 500 ширхэг хүүхдийн үлгэрийн номыг бэлэглэлээ. Хүүхэд, багачуудын унших дуртай үлгэрийн зурагт номуудыг хоёр хотын найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө сайн дураар нэгдсэн Намянжу хотын иргэдийн Rainbow Harmony Working Group (RHWG) нийгэмлэгээс хандивлав.

38673740_1950674781658256_1346441959186628608_n 38614915_311429726095493_405009355813945344_n

Энэхүү арга хэмжээг манай газраас санаачлан 2017 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт уламжлал болгон зохион байгуулж буй “Номоо солилцъё” өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд номоо солилцохоор хүрэлцэн ирсэн Улаанбаатар хотын иргэдэд Солонгосын соёлыг танилцууллаа. Арга хэмжээний хүрээнд Солонгосын үндэсний хувцас өмсөж, даавуун торон дээр Солонгос үсэг бичиж, оролцсон хүмүүст Солонгос ном тараасан юм.

 38502494_1387625188049102_8006806122012868608_n38490810_250149275806900_207129797191532544_n 38160618_428748090967313_8650818824322416640_n38637422_395808104279146_1507201837751599104_n

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь хүрэлцэн ирсэн Намянжу хотын захиргаа болон иргэдийн төлөөлөлд номын сангийн үйл ажиллагаагаа танилцуулж хойшид хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал бодлоо солилцлоо.

38479603_2118270415161097_3504394199128604672_n 38504331_314364365797827_4385338815271665664_n 38501010_223394874988391_5249495104334331904_n

НИЙСЛЭИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

БНСУ-ЫН ПУСАН ХОТЫН УРЛАГИЙН НЭГДСЭН ХОЛБООТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЖ, ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ болон БНСУ-ын Пусан хотын “Урлагийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-дын хооронд санамж бичиг байгуулж, “Монголын урчуудын эвлэл”-ийн дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-тэй хамтран хоёр хотын уран зураачдын хамтарсан үзэсгэлэнг 2018 оны 07 дугаар сарын 10-аас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Пусан хотын “Урлагийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ болон “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-тай 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд энэ нь Улаанбаатар хот ба Пусан хотын уран бүтээлчдийн хооронд бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэхэд таатай орчин  бүрдүүлж, цаашид соёл урлагийн солилцоог хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий үйл ажиллагаа   болсон юм.

Мөн тус санамж бичгийн анхны ажил болгон Улаанбаатар хотноо 2018 оны 07 дугаар сарын 10-аас 20-ны өдрүүдэд хоёр хотын уран бүтээлчдийн хамтарсан дүрслэх урлагийн үзэсгэлэнг Блю Мон цамхгийн “Норфей Арт галерей”-д зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд нийт 50 уран бүтээлчийн уран зураг тавигдсанаас 25 бүтээл нь Пусан хотын уран зураачдын бүтээл байлаа.

Энэхүү үзэсгэлэн нь хоёр хотын дүрслэх урлагийн салбарын уран бүтээлч, эрдэмтэн судлаач, оюутан залууст уран бүтээлийн шинэ ололт, уран бүтээлийн санаа, харилцан туршлага солилцсон,  хоёр хотын соёлыг сурталчилсан ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.

37597947_10213742592774050_1598098597163827200_n 37233528_10212089850981785_5298608068248993792_n (1) 37216400_10212094942749076_3594525741397573632_n 37175294_1820114394741340_2304138899334627328_n 37150220_10212089849981760_2202901735574339584_n (1)

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“МӨНХ ТЭНГЭР” МОНГОЛ ТУУРГАТНЫ СОЁЛ, УРЛАГИЙН ИХ НААДАМ БОЛНО

БСШУС-ын Сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нарын хамтарсан тушаал, захирамжаар “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын нийт 200 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцоно.

Монгол туургат угсаатан өдгөө хэд хэдэн улсын хилийг дамнан хүн, байгалийн төгс зохицол болсон соёлын өв, ёс заншил, уламжлалт урлагийн төрөл зүйлсээ хойч үедээ өвлүүлсээр оршин байна. Дэлхий дахин даяаршиж олон соёл сүлэлдэн, зарим нь устан үгүй болж, сарнин задарч, мөн нэгдэн нягтарч буй энэ үед Монгол туургатны соёлын өв, уламжлал, орон зайг хадгалж үлдэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчлан таниулах нь Монгол туургатан хэн бүхний үүрэг хэмээх үзэл санаанд тулгуурлан уг наадмыг зохион байгуулж байна. Соёлд суурилсан шинэ ололтоос харилцан суралцах, аялал жуулчлал, эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү наадам ач холбогодлоо өгөх юм.

“Мөнх тэнгэр” наадмын хүрээнд монгол туургатны соёл, урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан нэгдсэн үйл ажиллагаа, “Монгол өв соёл-Тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурал, соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтууд явагдана.

 

ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР:

 2018.07.06 /Баасан/

09:00-18:00         “Монгол өв соёл – Тогтвортой хөгжилд” Эрдэм шинжилгээний хурал

Гадаад харилцааны Яамны “Зөвшилцөл” танхимд

09:00-21:00          Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа

Д.Сүхбаатарын талбайд

10:00-16:00          Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн

Төрийн түүхийн музейд

21:00-23:00         Нээлтийн ёслол

Д.Сүхбаатарын талбайд

 2018.07.07 /Бямба/

09:00-21:00          Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа

Д.Сүхбаатарын талбайд

10:00-16:00          Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн

Төрийн түүхийн музейд

21:00-23:00         “Mонголын хувцасны нууц товчоо” Монгол туургатны соёл, урлагийн их наадмын хүрээнд, Монгол Костюмсын 15-н жилийн ойн театрчилсан загварын тоглолт, этно хөгжмийн үдэш

Д.Сүхбаатарын талбайд

2018.07.08 /Ням/

09:00-21:00          Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа

Д.Сүхбаатарын талбайд

10:00-16:00          Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн

Төрийн түүхийн музейд

21:00-23:00         Хаалтын ёслол

Д.Сүхбаатарын талбайд

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ

“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/363 дугаар захирамжийн дагуу ажлын хэсгийн 2 дахь удаагийн хурал 05 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Хурлыг Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр удирдан явуулж, ажлын хэсгийн нарийн бичиг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон холбогдох ажлын хэсгийн гишүүд үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж санал хүсэлтээ нэгтгэлээ. Энэ жилийн баярын арга хэмжээний ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин МУСТА С.Болд-Эрдэнэ ажиллаж байна.

33203937_1000240126801968_4079289543226818560_o

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“МОРИН ХУУРЫН ОЛОН УЛСЫН VI НААДАМ – УРАЛДААН 2018”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд “Морин хуурын олон улсын VI наадам – уралдаан 2018”-ыг 2018 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Нийслэлийн Соёл, урлагийн газраас анхлан санаачилсан “Дэлхийн морин хуурын холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн наадам – уралдааны бэлтгэл ажлыг хангах зорилтын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хурал 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр боллоо.

Хурлыг “Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан”-ийн гүйцэтгэх захирал Ж.Баатарцогт удирдан, “Дэлхийн морин хуурын холбоо”-ны наадмын ерөнхий зохион байгуулагч, Морин хуурын чуулгын менежер Ж.Уугантуяа нэгдсэн ажлын төлөвлөгөө, зохион байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийн талаарх мэдээллийг танилцууллаа.

Ажлын хэсгийн багийн гишүүд тус наадам – уралдааны хүрээнд зохион байгуулагдах шилдэг морин хуур сонирхогчид мөн морин хуур урлаачдыг шалгаруулах уралдааны саналыг дэмжихийн сацуу нэмэлтээр мэргэжлийн морин хуур судлаачид, эрдэмтэд, удирдаачид, хөгжимчид, сонирхогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллах талаар санал гаргалаа.

Энэхүү наадам – уралдааныг зохион байгуулснаар Монголын соёл, урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ жил зохион байгуулагдах “Морин хуурын олон улсын VI наадам – уралдаан 2018”-д Монгол, Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНГУ, БНФУ-ын нийт 400 гаруй морин хуур суралцагч, сонирхогч, эрдэмтэн судлаачид оролцохоор саналаа ирүүлээд байна.

2 (3) 2 (4) 2 (1)

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ” НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН АНХНЫ ХУРАЛ БОЛЛОО

Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор улсын хэмжээнд 2018 оны 08 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд Соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын их наадмын хүрээнд “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн анхны хурал 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Спортын төв ордонд зохион байгуулагдлаа.

1 (4) 1 (3) 1 (2)

 

Нийслэлийн Соёл Урлагийн Газар

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН САЛБАР АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Соёл, урлагийн салбар хорооны ээлжит хурал БСШУЯ-ны дэд сайд, Соёл урлагийн салбар хорооны дарга Г.Ганбаярын өрөөнд боллоо.

33944638_1004454823047165_5339578491429978112_o 33943121_1004455059713808_7217587748020944896_o 33942649_1004454909713823_3952147988595343360_o

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“МОНГОЛ ОРОСЫН САНААЧИЛГА – 2018” ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Тус арга хэмжээний ажлын хэсгийн ээлжит хурал Гадаад харилцааны яамны хурлын танхимд болсон бөгөөд ажлын хэсгийн хурлыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан удирдан явууллаа.

IMG_9300
IMG_9325 IMG_9310 IMG_9309 IMG_9303

 

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР