“ХУУРТАЙ МӨНХРӨХ АЯЛГУУ” уртын дууны уралдаан 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Үндэсний  уламжлалт урлагийг хадгалах, хамгаалах, залуу үед  өвлүүлэх, өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн уртын дууны өв сангаас суралцуулах, урын санг баяжуулах, мартагдсан дууг сэргээх, ирээдүйн авьяаслаг уртын дуучдыг тодруулах, дэмжих зорилгоор 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хууртай мөнхрөх аялгуу” уртын дууны уралдаан Налайх дүүргийн Соёлын ордонд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уралдаан маань жилээс жилд улам чанаржин өргөжиж, уран бүтээлчдийн чадвар нэмэгдсэн ба маш өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Уралдааныг бага, дунд, ахлах гэсэн 3 насны ангиллаар 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн 9 дүүргийн 40 гаруй иргэд авьяас чадвараа сорин оролцлоо.

25319548_2284835118409456_107528568_o 25271232_2284835115076123_1150006417_o 25270995_2284754718417496_1937636312_o 25198846_2284754715084163_1471453006_o

Уралдааны шүүгчээр МУГЖ, Уртын дууны холбооны тэргүүн, СУИС-ийн багш Б.Батболд , МУСТА, СУИС-ийн багш М.Алтанбат нар ажиллаа.

Бага нас буюу 7-15 насны ангилалд тэргүүн байранд Ц.Анужин /ЧД/, дэд байранд Л.Очбуян /БГД/, гуравдугаар байранд Д.Батчимэг /БНД/, тусгай  байранд Л.Содбуян /БГД/, дунд нас буюу 16-35 насны ангилалд тэргүүн байранд Г.Тамир /БГД, дэд байранд Л.Анхболд /СХД/, гуравдугаар байранд Э.Анхбаяр /БГД/, тусгай байранд Б.Энхзул /ЧД/, ахлах нас буюу 35-аас дээш насны ангилалд тэргүүн байранд БЗД-ийн иргэн Б.Пүрэвтогтох, дэд байранд ХУД-ийн иргэн С.Мажигжаргал, гуравдугаар байранд ЧД-ийн иргэн Ю.Тосмаа, тусгай байранд БЗД-ийн иргэн С.Ганболд нар тус тус шалгарлаа. Шилдгийн шилдэг гранпри шагналыг Баянзүрх дүүргийн иргэн Х.Алтанхуяг хүртлээ.

Мөн уралдааны үеэр “Шилдэг морин хуурч” болон 7 настай хамгийн бяцхан оролцогчид Налайх дүүргийн “Түмний эх” уртын дуучдын холбооноос нэрэмжит шагнал гардууллаа.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Энэ оны сүүлийн “НОМОО СОЛИЛЦЪЁ” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчдыг номтой нөхөрлүүлэх, номын сангийн фондын баяжилтыг сайжруулах, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” 12 дахь удаагийн өдөрлөгийг 2017 оны 12-р сарын 09-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд уламжлал болгон амжилттай зохион байгууллаа.

25075546_1968125569879279_1025923836_o 25130061_1968125586545944_312199782_o

Өдөрлөгийн үйл ажиллагаанд 100 гаруй ном сонирхогч иргэд оролцлоо. Өдөрлөгөөр номын солилцоо болохоос гадна номын худалдаа явагдсан бөгөөд Хотын төв номын сангаас АХА тэмцээн, Номын сугалаа зэргийг явуулж, Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн шагналыг 5 хүүхдэд гардууллаа.

25086738_1968125599879276_1189869836_o 25086919_1968125563212613_1165787277_o

Мөн 2017 оны туршид зохион байгуулагдсан Номоо солилцъё өдөрлөгүүдэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагуудад талархал гардуулж цаашид тус өдөрлөгийг илүү өргөн хүрээнд явуулах талаар иргэдэд мэдээлэл өгч, санал солилцлоо.
2017 оны турш өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан Улаанбаатар хотын нийтийн төв Номын сан, номын хандив өргөж ирсэн, хувиараа номын худалдаа эрхлэгч Н.Баасандорж, Хамтран зохион байгуулж, дэмжиж ирсэн Сайн уу? Миний Улаанбаатар ТББ, Номтой өглөө ТББ, Улаанбаатар чуулга, Улаанбаатар хотын музей, Интерном номын их дэлгүүр, Шар доктор брэндийн хамт олонд талархаснаа илэрхийлье.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“ХОТЫН СОЁЛД ОЮУТАН ЗАЛУУСЫН ОРОЛЦОО” сэдэвт эсээ бичлэг, оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/508 дугаар захирамжаар батлагдсан “Хотын соёл” аяны хүрээнд зохион байгуулсан “Хотын соёлд оюутан залуучуудын оролцоо” сэдэвт эсээ бичлэг, оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны шалгаруулалт 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын байранд боллоо. Эсээ бичлэгийн уралдаанд:

1-р байр. МУИС-ийн оюутан М.Азжаргал “Хотын соёлд оюутан залуучуудын оролцоо” сэдвээр;

2-р байр. СУИС-ийн оюутан Р.Энхзаяа “Автомат төгрөгийн машинаар үйлчлүүлэх соёл” сэдвээр;

3-р байр. МУБИС-ийн оюутан О.Амартүвшин “Монголчуудын мэндлэх, хүндлэх соёл-мазаалайн жимээр” сэдвээр;

Оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд:

1-р байр. МУБИС-ийн оюутан А.Отгонбаатар “Стресс ба шийдэл” сэдвээр;

2-р байр. МУИС-ийн оюутан Э.Батгэрэл “Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь хотын соёл хөгжихөд сайнаар нөлөөлнө” сэдвээр;

3-р байр. МУБИС-ийн оюутан Ж.Даваасүрэн “Хотын соёлд дасахад оюутан залууст тулгарч буй асуудал” сэдвээр тус тус шалгарлаа.

 

Шалгарсан эсээ, илтгэлүүдийг татаж авах холбоос.

Стресс ба шийдэл” илтгэл, МУБИС-ийн оюутан А.Отгонбаатар

“Хотын соёлд оюутан залуучуудын оролцоо” эсээ, МУИС-ийн оюутан М.Азжаргал

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

БНХАУ-ЫН ШИНЖАН УЙГАРЫН КАРАМАЙ ХОТЫН ТӨЛӨӨЛГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Улаанбаатар хоттой найрамдалт харилцаат БНХАУ-ын Шинжан Уйгарын Карамай хотоос Улс төрийн зөвлөлдөх хорооны дарга Боурхан-Кахар тэргүүтэй албаны болон урлагийн төлөөлөгчид Улаанбаатар хотноо 2017 оны 08 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд албан айлчлалаар хүрэлцэн ирлээ.

karamai-medee 2

Төлөөлөгчдийг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон тус газрын зөвлөх, хэлтсийн дарга нар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний хамт Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүлээн авч уулзлаа.

Дээрх уузалтаар 2 хотын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд соёл, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох, 2 хотын соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах талаар ярилцлаа.

Айлчлалын хүрээнд Карамай хот өөрийн хотын ёс заншил, соёл урлагийг Улаанбаатар хотын иргэдэд сурталчлан таниулах зорилгоор 20 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтыг 2017 оны 8 дугаар сарын 1-ний 19:00 цагаас Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох юм.

karamai-medee 1

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ” ХӨГЛӨГДЛӨӨ

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол урлаг, үндэсний бахдам соёлоо сурталчлах зорилгоор “Үндэсний бахархал” урлагийн тоглолтыг 2017 оны 7-р сарын 10-ны 21 цагаас их жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол түмэндээ зориулан тоглолоо. Үндэсний бахархал урлагийн тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол улсын Үндэсний урлагийн их театр хамтран зохион байгуулсан бөгөөд тус тоглолтоор үндэсний өв соёлын гайхамшгийг бахархалтайгаар харуулж чадсан бөгөөд, үндэсний урлагийн алдартнууд үе үеийн суут бүтээлүүдээрээ үзэгч түмнийхээ мэлмийг баясгалаа. “Үндэсний бахархал” ийнхүү хөглөгдлөө.

20017634_834842283341754_2853333926013330002_o 19983279_834842473341735_6485861857627428048_o 19957021_834842610008388_3225761096349473151_o 19956812_834843030008346_5811515492077347412_o 19956088_834842266675089_950934528296902808_o 19875298_834843026675013_4237141660256817788_n 19955914_834842560008393_6760377105168671904_o 19800800_834843053341677_2678820007562383828_o 19800796_834843090008340_7610481372778612326_o 19800724_834842870008362_3537229284563668986_o 19577178_834842183341764_6384972927876946400_o

“Улаанбаатарын үдэш 2017” тоглолт боллоо

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Иргэд наадамчин олондоо зориулан жил бүр уламжлал болгон толилуулдаг “Улаанбаатарын үдэш” роп, попын нэгдсэн тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр зохион байгууллаа.

19956769_835796359913013_1605032991061584566_o 19944424_835794156579900_3062434579054005009_o 20017425_835796273246355_7498102004975779828_o 19983897_835796279913021_4998269125079079673_o 19983866_835796353246347_2874437588013918310_o

19942624_835794129913236_1549188146538116447_o

Энэ удаагийн “Улаанбаатарын үдэш” хүндэтгэлийн тоглолтын найруулагчаар “Фантастик Продакшн”-ы продюсер Ж.Алтаншагай ажилласан бөгөөд 2017 оны youtube дэх хандалтаараа тэргүүлсэн уран бүтээлүүд, тухайлбал “Аьяаслаг монголчууд 2017” шоуны оролцогч Б.Шижирбат, О.Энх-Эрдэнэ, Дуучин Хашигдалай, Зоригт, Баярцэнгэл, Камертон хамтлагийн дуучин Мээдээ, “Киви” хамтлагийн дуучин Ука, Люмино хамтлаг, Харанга хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн, Aim4r продакшн, “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч С.Гантогоо зэрэг олон арван уран бүтээлчдийг оролцууллаа.

19955871_835793939913255_3756602278395506037_o

Тоглолтыг нээж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга М.Отгонбаяр нээж үг хэлсэн бөгөөд тайзны зохион байгуулалтын багт “Д лайт” ХХК, “Лед” ХХК зэрэг байгууллагууд хамтран ажиллалаа.

19983919_835793956579920_4320917952046364186_o 19983754_835797463246236_4932406349126245869_o 19956097_835794096579906_4914913834021045240_o 19956293_835794063246576_6838398034254550639_o 19956818_835793969913252_8078852766852630589_o 19956947_835798109912838_2985356659747741984_o 19895077_835794033246579_2604029823631080074_n

Дашрамд дуулгахад залуу уран бүтээлчид маань хамтран Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү цэнгүүнээр уламжлан “Улаанбаатар минь” шинэ уран бүтээлээ нийслэлчүүддээ зориулан бүтээсанд талархал илэрхийлье.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД УРЛАГИЙН ТОГЛОЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан Жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулах гэж байна.

Үүнд:

∙           “Улаанбаатарын үдэш” шоу тоглолт

Иргэд наадамчин олондоо зориулан жил бүр уламжлал болгон толилуулдаг “Улаанбаатарын үдэш” роп, попын нэгдсэн тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 21.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн “Улаанбаатарын үдэш” хүндэтгэлийн тоглолтын найруулагчаар “Фантастик Продакшн”-ы продюсер Ж.Алтаншагай ажиллаж байгаа бөгөөд 2017 оны трэнд урлагийн үзүүлбэрүүд, тухайлбал “Аьяаслаг монголчууд 2017” шоуны оролцогч Б.Шижирбат, О.Энх-Эрдэнэ, “Киви” хамтлагийн дуучин Ука, Люмино хамтлаг зэрэг олон арван уран бүтээлчдийг оролцуулахаар бэлтгэлээ хангаад байна. Бид энэ удаагийн тоглолтоор 2017 онд www.youtube.com сайтад иргэдийн хамгийн их хандалттай байсан дуу, хөгжим, бүжгийн тоглолтыг олон нийтэд толилуулахаар бэлтгэсэн юм. Энэ үдэш та бүхэн хамгийн дуртай дуугаа сонсож, тайз дэлгэцийн шинэлэг шийдэл, дуу хөгжмийн сонирхолтой найруулгыг үзэх боломжтойгоороо онцлог юм.

POSTER

∙           “Үндэсний бахархал” тоглолт

Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан “Үндэсний бахархал” тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их  Театртай хамтран 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Бид энэхүү тоглолтоороо үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрүүдийг иргэд, олон нийтэд зориулан толилуулахаар бэлтгэсэн юм. “Үндэсний бахархал” тоглолт нь язгуур урлагийн үзүүлбэрүүдээс гадна дэлхийн сонгодог бүтээлүүдээс бүрдэж байгаа ба найруулагчаар ҮУИТеатрын захирал Г.Цоггэрэл ажиллаж байна. 7 Үндэсний хөгжмийн их найрлын гайхамшигт аялгуу, уран чадварлаг бүжигчдийн сэтгэл сэргэм бүжиг, их тал нутгийг сануулам уртын сайхан дуунуудаас сонсохын ялдамд мэлмий юугаа баясгаж, сэтгэл зүрхээ хөглөхийг урьж байна.

Мөн

∙           “Play Time 2017” Монголын амьд хөгжмийн наадам

Үндэсний их баяр наадмаар “Play Time 2017” амьд хөгжмийн наадмыг 16 дахь удаагаа 2017 оны 07 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд Монгол Шилтгээнд зохион байгуулах бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын ивээл дор Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Тус наадмыг зохион байгуулснаар Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулж олон нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн наадамд дэлхийд алдартай Канадын “Japandroids”, Япон улсын “The Fin”, “Сhurashima Navigator”, Швейцарийн “One Sentence. Supervisor” болон ОХУ, Өмнөд Солонгос, Монгол Улсаас олны танил, шилдэг, шинэ залуу 30 хамтлаг дуучин, уран бүтээлчид цэвэр агаарт 3 хоногийн турш “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан өөрсдийн уран бүтээлээ хүргэхээр бэлэн болоод байна. Тус арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах өөр нэгэн онцлог хөтөлбөр бол “Replay” хөтөлбөр бөгөөд наадмын үеэр хотын залуус хог хаягдлаа багасгах, наадмын талбайг зөв зохистой ашиглахад өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн уралдах урлагийн хөтөлбөр тул та бүхэн наадамдаа өргөнөөр хүрэлцэн ирж идэвхтэй оролцоорой.

PLAY TIME

∙                “Их талын жазз” олон улсын наадам

“Их талын жазз” олон улсын наадмыг Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Их талын жазз” ТББ-аас 11 дэх удаагаа 2017 оны 07 дугаар сарын 9 – 14-ний хооронд “Шөнийн гудамж”-нд зохион байгуулж байна. Энэ удаагийн наадамд Бүгд Найрамдах Чех Улс, ОХУ, БНСАУ, Япон зэрэг орнуудын мэргэжлийн жазз хамтлаг, уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцож байгаа төдийгүй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм. Тус наадмыг “Шөнийн гудамж”-нд хүрэлцэн ирэх иргэд, олон нийтэд зориулан толилуулах бөгөөд Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагдаж байгаа бас нэгэн сонирхолтой арга хэмжээ болж байна.  Бидний энэхүү арга хэмжээ нь жазз хөгжмийн урлагийг Улаанбаатар хотын залуу иргэдэд хүргэх, Монголын жазз хөгжмийн урлагийг дэлхийн төвшинд хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ билээ.

∙                “Сайланс Вайт” электро хөгжмийн наадам

Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол Микс Прожек” ХХК 9 дэх удаагаа 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний Соёл, амралтын хүрээлэнд “Сайланс вайт” электро хөгжмийн наадмыг зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн наадмаар Монгол орны байгалийн сайхныг нийт иргэд төдийгүй гадны жуулчдад илтгэх зорилготойгоор “Ус, Агаар мэт” гэсэн агуулгын дор зохион байгуулж байна. “Сайланс вайт” электро хөгжмийн наадам нь олон нийтэд техник, технологийн шинэ шийдлүүдийг анхлан таниулж, соёлын трэнд бүтээгдэхүүнийг бий болгон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн зохион байгуулж байгаагаараа онцлог бүхий томоохон наадам юм.

Silence White poster

ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ !

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ”-НЫ НЭЭЛТЭД УРЬЖ БАЙНА

Өнөөдөр орой буюу 06 сарын 08-ны 23:00 цагт “Шөнийн гэрэлт гудамж” нээлтээ хийх гэж байна.

Энэхүү гудамж нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Ерөнхий сайд Цэрэндоржийн гудамж болон Сөүлийн гудамжны Богдхангай төвийн уулзвараас баруун тийш Партизаны гудамжны зүүн талд Наран худалдааны төв хүртэл хэсгийг хамран нээгдэж байгаа бөгөөд нээлтийн 4 өдөр соёл, урлагийн томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.

Шөнийн гэрэлт гудамжинд 06 сарын 08-аас 06 сарын 11-ний өдрүүдэд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн хөтөлбөртэй танилцана уу.

Шөнийн Гудамж

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 13 ны өдрийн А/2016 дугаар захирамжийн дагуу “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” хүүхдийн баярын үйл ажиллагааг Д. Сүхбаатарын талбайд  2017 оны 6 дугаар сарын 1- ний өдөр зохион байгууллаа.

_MG_56351

Нийслэлийн  Соёл урлагийн газар төв тайзны үйл ажиллагаа, талбайн тохижилт, ерөнхий зохион байгуулалтыг хариуцан ажиллаа.

_MG_5908 _MG_5895

Энэ удаагийн “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагаа нь үндэсний уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууддаа сурталчилан таниулах, цаашид байнгын хэрэглээ болгож уламжлалт соёл, ёс заншлаа хойч үедээ өвлүүлэн уламжлуулах контентуудыг бий болгох зорилгоор зохион байгуулагдсан.

_MG_5507

Баярын төв тайзны үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын орлогч,  хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах  ажлын хэсгийн ахлагч Д.Энхтөрийн баталсан  хөтөлбөрийн дагуу 11:00-16:00 цагийн хооронд зохион байгуулсан бөгөөд  тоглолтод нийт 2000 гаруй хүүхэд багачууд, хүндэтгэлийнн параданд нийт 1000 гаруй хүүхэд багачууд оролцлоо.

_MG_5718

_MG_5657

_MG_5873

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

АНУ-ЫН ФИЛАДЕЛЬФИЙН СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙН ЧУУЛГА УЛААНБААТАР ХОТНОО АЙЛЧИЛЛАА

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга Монгол Улсад 2017 оны 06 дугаар сарын 1-4-ний хооронд нийт 18 хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй айлчилж, симфони найрал хөгжмийн гайхамшгийг Монголын ард түмэнд толилууллаа. Дэлхийн томоохон бас гайхалтай оркеструудын нэг Монгол улсын Улаанбаатар хотноо айлчилж мастер класс хичээл хоёр удаа, лекц нэг удаа, тоглолт гурван удаа хийсэн юм. Мастер класс хичээлийг Батлан хамгаалахын их сургууль, Хөгжим бүжгийн коллежийн багш оюутнуудтай хамтран хийж өөрсдийн туршлагаасаа солилцож, мэргэжлийн зөвлөгөөг өгсөн билээ. Сонгодог урлагийн гайхамшгийг таниулах, мэдрүүлэх зорилгоор үнэгүй тоглолтыг Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн хүүхдүүдэд зориулан Монголын хүүхдийн ордны тайзнаа хийж Баянзүрх, Баянгол, Багануур, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нийт 150 гаруй хүүхэд багачууд үзэж сонирхлоо. Тус чуулгын үлээвэр хөгжмийн квинтет Битлзийн хөшөөний урд ил тоглолтыг хийж мөн үндсэн бүрэлдэхүүнээрээ Монгол Улсын Филармоны тайзнаа тоглож “Итгэл” чуулгатай хамтран “Уран хас”-ыг тоглосон нь гэнэтийн бөгөөд гайхалтай бэлэг болж Монголчуудын төдийгүй гаднынхны сэтгэл зүрхийг хөдөлгөсөн тоглолт боллоо. Тус чуулгын дэд ерөнхийлөгч Райн Флёр “Урлагийн удирдлага” сэдэвтэй лекцийг Дүүргүүдийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, Соёлын ордон, мэргэжлийн урлагийн байгууллагуудын менежер, удирдлагуудад зориулан хийсэн нь дэлхийн томоохон чуулгуудын нэг урлагийн менежментээ хэрхэн явуулдаг талаарх танин мэдэхүйн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР