ШОГ ЗУРАГ, ЗУРАГТ ХУУДАСНЫ УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Нийслэлийн Соёл, урлагийн газраас ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Глоб Интернэшнл” ТББ-тай хамтран Бүгд найрамдах Франц Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах “Цахим орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт шог зураг, зурагт хуудасны уралдааныг дэмжин ажиллаж байна.

Энэхүү уралдааныг ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 26 дугаар чуулганаар баталсан “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан “Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна.

Тус уралдааны гол зорилго нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд залуучуудын мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

Сонирхсон уран бүтээлчид уралдаанд оруулах бүтээлээ 2018 оны 04 дүгээр сарын 30-ны дотор удирдамжид заагдсан хаягийн дагуу явуулах бөгөөд холбогдох мэдээллийг уралдааны удирдамжаас үзнэ үү.

20180417 - ЮНЕСКО_УДИРДАМЖ

 

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР, ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

         Нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын спорт өдөрлөг 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хандгайт дахь “Олимп” цогцолборт 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн спорт өдөрлөгт Нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын 8 баг оролцож гар бөмбөг, алсын зайн шидэлт, буухиа тэмцээн гэсэн 3 төрлөөр өрсөлдлөө.

       Гар бөмбөгийн тэмцээнд Б.Алтанцоож ахлагчтай Багахангай дүүргийн Соёлын ордны баг тэргүүн байр, Б.Батбаяр ахлагчтай Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн баг дэд байр, Ц.Цэрэнбямба ахлагчтай Хан-Уул дүүргийн Соёлын ордны баг гутгаар байр, Алсын зайн шидэлтийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Налайх дүүргийн Соёл, урлагийн ордны тамирчин Х.Хүрэлбаатар, эмэгтэйчүүдийн төрөлд Хан-Уул дүүргийн Соёлын ордны тамирчин Н.Гүндэгмаа нар тэргүүн байр, Буухиа тэмцээний төрөлд Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын баг тэргүүн байр, Нийслэлийн Соёл, урлагийн газрын баг дэд байр, Налайх дүүргийн Соёл, урлагийн ордны баг гутгаар байрт шалгарч тус тус алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.

        Багийн дүнгээр Б.Алтанцоож даргатай Багахангай дүүргийн Соёлын ордны баг тэргүүн байр, Б.Минжүүр даргатай Хан-Уул дүүргийн Соёлын ордны баг дэд байр, Д.Индра захиралтай Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн баг гутгаар байр эзэлж өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнагдсан. Тэргүүн байр эзэлсэн Багахангай дүүрэг шилжин явах цомыг авч дараа жилийн спорт өдөрлөгийг зохион байгуулахаар боллоо. Энэ жилийн спорт өдөрлөгийн нэг онцлог шагнал нь Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын нэрэмжит шагнал байсан бөгөөд тус шагналыг тэмцээний бүх төрөлд баг хамт олноо манлайлан амжилттай оролцсон Сонгинохайрхан дүүргийн Соёлын ордны захирал Э.Энхтунгалагт хүртээв.

20180407_121346

20180407_200154 20180407_194707

20180407_192444 20180407_155001  20180407_114849

30516299_1886033874805069_7771914287580184576_n

ГУРАВДУГААР БАЙР Д.Индра захиралтай Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн баг.

30441063_1886033848138405_211047829567700992_n

ХОЁРДУГААР БАЙР Б.Минжүүр даргатай Хан-Уул дүүргийн Соёлын ордны баг.

20180407_205538

НЭГДҮГЭЭР БАЙР Б.Алтанцоож даргатай Багахангай дүүргийн Соёлын ордны баг.

20180407_205032

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ Сонгинохайрхан дүүргийн Соёлын ордны захирал Э.Энхтунгалаг

20180407_210145

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“НОМОО СОЛИЛЪЁ” өдөрлөг болох гэж байна.

Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг 2017 оны 1 дүгээр сараас эхлэн сар бүрийн эхний 7 хоногт зохион байгуулж ирсэн билээ.

Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг 2018 оны 04 дүгээр сарын 07-ны Бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд уламжлал болон зохион байгуулагдах гэж байна.

Эрхэм уншигч та бүхнийг 04-р сарын 07-ны Бямба гарагийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг урьж байна.

Энэ удаагийн өдөрлөгт
– Уншсан номоо солилцох
– Ном хямдралтай үнээр худалдан авах

Хамтран ажиллаж буй байгууллага:
Hello UB ТББ

Доорх зургаас 2018 оны НОМОО СОЛИЛЦОХ өдрүүдийн хуваарьтай танилцана уу.

29791166_10216103551172580_8498681215711976819_n

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Нийслэлийн Соёл, урлагийн газрын харьяа байгууллагуудын шуурхай зөвлөгөөний хуваарь, хөтөлбөр

img020НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН 4 ДҮГЭЭР САРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ.

Харьяа байгууллагуудын Шуурхай зөвлөгөөний хөтөлбөр

Нийслэлийн Соёл, урлагийн газрын харьяа байгууллагуудын спорт өдөрлөг болно.

Нийслэлийн Соёл, урлагийн газар, түүний харьяа байгууллагуудын спорт өдөрлөг 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хандгайтад байрлах “Олимп” цогцолборт 5 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөгөөр гар бөмбөг, сагсан бөмбөгийн алсын зайн шидэлт, буухиа тэмцээнүүд явагдана.

Спорт өдөрлөгт оролцож буй Нийслэлийн Соёл, урлагийн газар, түүний харьяа байгууллагууд, нийт баг тамирчиддаа амжилт хүсье.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Хүүхэд багачуудад зориулсан “Монгол хүүхэлдэйн баатрууд”-ын “МОНГОЛ НААДГАЙН ДУУ” мэндэллээ

Монголын уламжлалт 3000 гаруй тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулах, хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол хүүхэлдэйн баатрууд”-ын дүрийг уламжлалт тоглоом наадгайгаас сэдэвлэн бүтээснээ танилцуулж байна.

Уламжлалт тоглоом наадгайн 15 нэр төрлөөс шагайн наадгай, хөлөгт наадгай эрийн гурван наадгай, оньсон наадгай, өрж эвлүүлэх наадгай, ээдрээ тайлах наадгай зэрэг 6 төрлийг нь онцолж тус дүрүүдийг бүтээсэн бөгөөд эдгээр дүрүүдээр дамжуулан орчин цагийн хүүхэд багачууд зөв үлгэр дуурайлал авах, найзалж нөхөрлөх, тоглож наадах Монгол хүүхэлдэйн баатруудыг бий болгох зорилготойгоор Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан бүтээлээ.

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

БНСУ-ын Намянжy хот дахь Монгол соёлын хотхонд ажиллах уран бүтээлчдийг сонгон шалгаруулалтад бүртгэж байна.

          Монгол Улсын Улаанбаатар хот болон БНСУ-ын Намянжу хотуудын ах дүүгийн найрамдалт харилцааны соёлын хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд Намянжy хот дахь Монгол соёлын хотхонд ажиллах хамтлаг, уран бүтээлчдийг сонгон шалгаруулалтад бүртгэж байна.

Үүнд:

–       Хөгжимчид: Дараах үндэсний хөгжмийн зэмсгээр мэргэжил эзэмшсэн, ажлын туршлагатай, гоцлол болон хамтлагаар тоглох чадвартай уран бүтээлч байх. Үүнд:

  1. Морин хуур   1хүн    /Хөөмийлдөг байх/
  2. Их хуур          1хүн    /Хөөмийлдөг байх/
  3. Ёочин             1хүн
  4. Ятга               1хүн
  5. Лимбэ             1хүн
  6. Эвэр бүрээ     1хүн    /Бусад өөр хөгжим тоглодог байх/
  7. Бөмбөр           1хүн    /Бусад өөр хөгжим тоглодог байх/

–     Бүжигчид: Үндэсний болон орчин үеийн бүжиг бүжиглэх чадвартай мэргэжлийн бүжигчин, ажлын туршлагатай гоцлол болон хамтлагаар бүжиглэх ур чадвартай уран бүтээлч байх.

–       Дуучид: Уртын болон ардын дуу, Монгол болон Солонгос нийтийн дуу дуулдаг мэргэжлийн дуучин, ажлын туршлагатай байх

–       Уран нугараачид: Мэргэжлийн уран нугараач, ажлын туршлагатай, 18-аас дээш насны уран бүтээлч байх.

–      Морин циркчид: Циркийн урлагийн төрөлд Морин циркийн гайхамшигт үзүүлбэрийг ур чадварын өндөр түвшинд үзүүлэх чадвар бүхий, ажлын туршлагатай мэргэжлийн уран бүтээлч байх.

–      Тоннмейстер ба тогооч: Техник аппаратурыг ажиллуулж чадах мэргэжлийн тоннмейстр байх, ажлын тушлагатай мэргэжлийн тогооч байх,

 Бүртгэл 2018 оны 1 дүгээр сарын 12-оос, 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл явагдана.

 Дэлгэрэнгүй мэдээллийг 11-321529, 11-324537 дугаараас лавлана уу.

 Udirdamj1

Udirdamj2

Udirdamj3

БАТАЛГААЖСАН АНКЕТ.

20180111 - Намянжу_Анкет_Веб

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

2018.01.16

“СҮЛД МОДНЫ ГЭРЭЛ АСААХ ЁСЛОЛ”-ЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас Д.Сүхбаатарын талбайд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 19:00 цагаас “Сүлд модны гэрэл асаах ёслол”-ын арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа. Нийслэлийн иргэд олон нийтэд шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг энэхүү арга хэмжээг 2012 оноос эхлэн 6 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн ёслолын арга хэмжээнд урлаг соёлын болон салбар салбарын хүндтэй зочид, төлөөлөгчид оролцсон юм. Арга хэмжээнд МУАЖ С.Зангад, МУСТА Д.Хишигбаяр, МУСТА Р.Дэлгэрмаа, язгуур урлагийн “Жонон” хамтлаг ая дуугаа өргөн барьж, өвлийн өвгөн цасан охидууд, үлгэрийн баатруудын хамт хүрэлцэн ирж сонирхолтой циркийн үзүүлбэрийг талбайд цугласан олонд толилууллаа.

  DSC_2666DSC_2661DSC_2672DSC_2685IMG_2841    DSC_2618DSC_2589 DSC_2613

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР