НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ ШАЛГAРУУЛАХ УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл  дор уламжлал болон зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 22 дахь удаагийн  уралдаант наадмыг  зохион байгуулж байна.

 Уралдааны анхан шатны шалгаруулалтыг дүүргүүдэд 2014 оны 10 дугаар сарын 8-10 -ны өдрүүдэд зохион байгуулав. Анхан шатны шалгаруулалтаас  дараах сургуулиуд шагналт байранд шалгарлаа.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

 

33-р сургууль                                     1-р байр

Шавь цогцолбор сургууль             2-р байр

84 р сургууль                                     3-р байр

92 дугаар сургууль                          Тусгай байр

Шилдэг удирдаач багшаар Шавь цогцолбор сургуулийн хөгжмийн багш Х.Оюунчимэг

СҮХБААТАР ДҮҮРЭГ

 

Монгол Оросын хамтарсан 3-р сургууль   1-р байр

31-р сургууль                                                  2 дугаар байр

58 дугаар сургууль                                        3 дугаар байр

6-р сургууль                                                   тусгай байр

Шилдэг удирдааач багшаар Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн хөгжмийн багш Арефьев Руслан Петрович

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

 

 

Эрдмийн өргөө                                           1-р байр

113                                                                  2-р байр

Эрдмийн ундраа                                        3-р байр

 Шинэ эрин Лабортори сургууль          Тугай байр

 Шилдэг удирдаач багшаар  Шинэ эрин сургуулийн хөгжмийн  багш Ш.Ариунчимэг

 Шилдэг найралжуулагч багшаар 73 дугаар сургуулийн хөгжмийн багш Б.Амарбаяр

ХАН- УУЛ ДҮҮРЭГ

 

52 сургууль                                                    1- р байр

18-р сургууль                                                 2-р байр

Цэцээ гүн цогцолбор                                  3-р байр

Тусгай байранд                                             114- р сургууль

Буянт ухаа цогцолбор сургууль                Тусгай байранд

Шилдэг  удирдаач багшаар Цэцээ гүн цогцолбор сургуулийн  багш А.Саруул

Шилдэг найралжуулагч багшаар 52-р сургуулийн хөжгмийн багш Л.Отгончимэг

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

107-р дунд сургууль                                                                                 1-р байр

 “Ирээдүй” цогцолбор сургуулийн 2-р бага сургууль                   2-р байр

 “Ирээдүй” цогцолбор сургуулийн 3-р дунд сургууль                   3-р байр

62-р дунд сургууль                                                                            Тусгай  байр

Шилдэг удирдаач багшаар 62-р дунд сургуулийн багш Д.Батбаатар, 107-р дунд сургуулийн багш Г.Оюунцэцэг

ЧИНГЭЛТЭЙ  ДҮҮРЭГ

 5-р дунд сургууль                               1-р байр

50-р дунд сургууль                               2-р байр

39-р дунд сургууль                              3-р байр

Шилдэг удирдаач багшаар 5-р дунд сургуулийн багш Л.Энхцэцэг, 39-р дунд сургуулийн багш Ц.Гандолгор нар тус тус шалгарлаа.

Дээрх сургуулиудаас эхний 3 байранд орсон сургуулиуд нийслэлийн хэмжээний шалгаруулалтад оролцох бөгөөд шалгаруулалт 2014 оны 10 дугаар сарын 17 нд Монголын хүүхдийн ордонд  болно.

Мөн алслагдсан 3 дүүргүүдээс:

  • Багануур дүүргийн  Гүн галуутай цогцолбор сургууль,
  • Налайх дүүргийн 119 дүгээр сургууль,
  • Багаханагай дүүргийн Хангай цоголбор сургууль нийслэлийн

хэмжээний шалгаруулалтад оролцохоор боллоо.

            Энэ удаагийн уралдаан Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд шагналтнуудын нэгдсэн гала тоглолтыг Нийслэлийн өдрийн хүндэтгэлийн нэгэн гол арга хэмжээ болгон 2014 оны 10 дугаар сарын 29 ний өдөр Нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулах юм.

 НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

“Улаанбаатар” Олон улсын кино наадам-2014 эхэллээ

“Улаанбаатар” Олон Улсын кино наадам-2014залуу найруулагч Л.Таванбаярын “Хүдэн” киногоор нээлтээ хийлээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Соёл урлагийн газар, Туркийн Элчин Сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон кинонуудыг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой тус кино наадамд Ази, Америк, Европын 10 гаруй найруулагч, продюссер, уран бүтээлч, олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагч оролцож байна. Энэ сарын 8-12-ний хооронд “Тэнгис” кино театрт зохион байгуулах тус наадамд манайхаас найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, залуу найруулагч М.Ивээлийн “Цэн тогоруу”, “Жаалхүү” фильмийн “Хүдэн” зэрэг бүтээлийг үзүүлэх юм. Мөн Каннийн наадмаас “Алтан навч” хүртсэн Туркийн найруулагч Нүри Билгэ Жэйланы“Өвлийн ичээ”, Тайландын найруулагч Апичатпонг Верасетакулын “ Нагац ах Бүүний” Берлиний олон улсын кино наадамд сонгогдсон “Хурга”, “Ажилчид”, “Маконда” зэрэг кинонууд Монголын үзэгчдэд хүрэх юм.

ДУГУЙЛАНГИЙН СУРАГЧДЫН УРЛАГИЙН АНХДУГААР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан Соёл Спорт Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр сурагчдийн авъяас чадварыг суратлчлах, дэмжих, тэдний бие биеэсээ суралцах боломжийг олгох, дугуйлангийн сургалтын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий урлагийн наадмыг Нийслэлийн Дүүргийн Соёлын орднуудын дугуйлангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Уралдааны шалгаруулалтыг 2014 оны 09 дүгээр сарын 23-24- ний өдрүүдэд хийсэн бөгөөд шагналтнуудын нэгдсэн тоглолтыг 2014 оны 10 дугаар сарын 26 ний өдрийн 15:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертийн танхимд зохион байгуулав.
Уралдаан дуу, хөгжим, бүжиг гэсэн төрлөөр 6-10, 11-16 насны ангилалтайгаар, зохион байгуулагдсан бөгөөд уралдаанд Нийслэлийн Соёлын ордонтой 7 дүүргийн 250 сурагчид оролцож авъяас чадвараа сорилоо.
Уралдаанаас нийслэлд хэрэгжиж буй Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшин, дүүргүүдэд хэрэгжиж буй дугуйлангийн сургалтын чанарт дүгнэлт хийж соёлын орднуудын багш, удирдлагуудад цаашид анхаарах асуудлын талаар зөвлөлгөө өглөө.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

Найрал дууны заавал дуулах дууны сургалт явагдлаа

Энэ жилийн найрал дууны уралдаанд заавал дуулах дуугаар хөгжмийн багш Б.Батболдын “Хүүхэд амьтай дэлхий” дууг сонгосон бөгөөд заавал дуулах дууны сургалт СБД-ийн 116-р сургуулийн байранд 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагт боллоо. Сургалтанд ЕБС-иудын 100 гаруй багш хамрагдлаа.

Найрал дууны уралдаан зарлагдлаа

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны  нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг “ шалгаруулах  22 дахь уралдаан зарлагдлаа. Уралдааны 1-р шатны шалгаруулалт 10 дугаар сарын 8,9,10-нд дүүрэг тус бүрд зохион байгуулагдах бөгөөд 2-р шатны шалгаруулалт 10 дугаар сарын 17-нд Монголын хүүхдийн ордонд болох юм. Нийслэлийн шалгаруулалтаас шалгарсан шилдэг хамтлагууд 10 дугаар сарын 29-нд буюу Нийслэлийн баярын өдөр хүндэтгэлийн тоглолтонд оролцох юм.

Удирдамж татах

ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНД ЗОРИУЛСАН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Нийслэлийн Соёл урлагийн газраас “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээлийн уралдаан”-ыг 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн зарлаж 09 дүгээр сарын 06-09-ны өдрүүдэд шалгаруулалтыг явуулан дүнгээ гаргалаа.

Тус уралдаанд нийт 30 гаруй бүтээл ирсэн бөгөөд хөгжимтэй найрал дууны төрөлд “Эх ороноо хайрлацгаая найзуудаа” дуугаар хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр тэргүүн байр, “Миний жаахан сургууль” дуугаар хөгжмийн зохиолч С.Тараа дэд байр, “Хүүхэд амьтай дэлхий” дуугаар 116-р сургуулийн хөгжмийн багш Б.Батболд 3-р байр, “Бамбарууш” дуугаар хөгжмийн зохиолч Г.Эрдэнэбаатар тусгай байр, дан найрал дуу буюу a capella  төрөлд “Ирээдүйн үүдийг нээсэн сурагч нас” дуугаар хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр мөн тэргүүн байр, “Би зугаалж явна” дуугаар Сүлд чуулгын хормейстр багш У.Мөнхжаргал 2-р байр, “Уриа” дуугаар мөн Сүлд чуулгын хормейстр У.Мөнхжаргал 3-р байр, “Азийн сувдан сондор” дуугаар Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн хөгжмийн багш Д.Алтангэрэл тусгай байрыг тус тус эзэллээ.

Уралдааны ерөнхий шүүгчээр Хөгжим бүжгийн коллежийн хормейстр багш Т.Тельман, шүүгчээр урлаг судлаач Ч.Буянхишиг, Боловсролын Их сургуулийн багш, хормейстр Ш.Баттогоо нар ажиллаа.

Уралдаанд шалгарсан бүтээлүүдээс Б.Батболдын “Хүүхэд амьтай дэлхий” дууг Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг “ шалгаруулах XII уралдааны заавал дуулах дуугаар сонголоо. Бусад шалгарсан бүтээлүүдийг нь Нийслэлийн өдөр Найрал дууны наадамд Хөгжим бүжгийн коллежи, Монголын хүүхдийн ордон, “Улаан бүч” чуулгын авъяаслаг багачууд дуулах юм.

Энэхүү уралдаан нь хамгийн дутагдаж буй хүүхдэд зориулсан найрал дууны урын санг нэмэгдүүлж, шинэ уран бүтээлээр баяжуулсан өндөр ач холбогдолтой уралдаан болж өндөрлөлөө.

“Healthy Tree” буюу эрүүл амьдралын модыг чимэх, түүнд зориулсан бэлэг тэмдэг, зурагт хуудас бүхий хуанлид багтах дүрслэх урлаг, зургийн уралдаан зарлагдлаа

Олон Улсын Эрүүл Хотуудын Холбооны 6 дугаар их хурал, тус холбооны 10 жилийн ойн арга хэмжээ 2014 оны 10 дугаар сарын 28-аас 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Гонгконгд зохион байгуулагдана.

Энэ үйл ажиллагааны хүрээнд “Healthy Tree” буюу эрүүл амьдралын модыг чимэх, түүнд зориулсан бэлэг тэмдэг, зурагт хуудас бүхий хуанлид багтах дүрслэх урлаг, зургийн уралдааныг 3 насны ангиллаар явуулах гэж байна.

Иймд энэхүү уралдаанд уран бүтээлчид, сонирхогч хүүхэд залуучууд та бүхийг оролцохыг урьж байна.

                     НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

 

Удирдамж татах

“UB FOOD FESTIVAL-2014” амжилттай болж өндөрлөлөө

“UB FOOD FESTIVAL-2014” энэ жил Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан “Найрсаг-Улаанбаатар” аянд нэгдэн М-Си-Эс Проперти, Грийн Катеринг компаниуд Нийслэлийн Соёл Урлагийн Газрын дэмжлэгтэйгээр өнгөрсөн амралтын өдрүүд буюу 08 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Вива Сити хороололд хоёр дахь жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгууллаа.
“UB Food Festival-2014” фестивальд Asiana ресторан болон Top kitchen компани ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож Monet Fine Dining, Bluefin, Miko Sushi, London pub Buddha, Namaste Indian Restaurant, Sky Lounge, Oriental Treasure, Hazara North Indian Frontier Restaurant, Ceylonta Sri Lankan Restaurant, Cafe Jot Restaurant-Ramada hotel, Ярмарка, Rosewood, Pho House, Их Монгол, Irish castle, I Bistro, L’USINE Франц ресторан, Esencia, Gourmet зэрэг Улаанбаатар хотын 40 гаруй шилдэг ресторанууд нэрийн хоолоо 1000-3000 төгрөгөөр амтлуулж, ахлах тогооч нарын хоол хийх үзүүлбэр, урлагийн тоглолтууд, бартендер шоу, гэр бүлийн хөгжөөнт хоолны тэмцээнүүд, хамгийн том бялуу, шилдэг оролцогч рестораныг тодруулах гээд ирсэн зочдыг уйдаахааргүй олон сонирхолтой үйл ажиллагаа зэрэг өрнөж байсан нь аргагүй л залуусын хороолол Вива Ситигийн өнгө төрхийг илтгэж байлаа.
Фестивалийг зорин ирэх зочдын хөл хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байсан ба ойролцоогоор 30.000 гаруй хүн ирж, 100.000 ширхэг таваг хоол зарагдсан нь их хотын төвлөрлийг амралтын өдрүүдэд Вива Сити хороололд авчирч чадсан наадмын дараах нэгэн том үйл явдал боллоо.
Оролцогч ресторанууд дундаас “Шилдэг оролцогч байгууллага”-ыг 9 үзүүлэлтээр Грийн Катеринг компани болон Монголын тогооч нарын холбоо хамтран шалгаруулсан ба шилдэгийн шилдгээр Bluefin рестораны хамт олон шалгарч 1метр 40 см-ийн өндөртэй, 8 кг жинтэй цомын эзэн болсон байна. Мөн хоолны салбарын шилдэг залуу тогоочын тэмдэгээр Asiana болон Blufin рестораны залуу тогоочид энгэрээ мялаалгасан байна. Уг шилдэг тогооч нар болон бусад үзүүлбэр үзүүлсэн ахлах тогооч нарын уран чадвар, мэдрэмж нь үзэгчдын харааг эрхгүй булааж хоол хийнэ гэдэг бол урлаг мөн гэдгийг дахин дахин нотолж байлаа.
“UB Food Festival”-ийн энэ жилийн онцлог нь зөвхөн ресторанууд гэлтгүй хүнсний үйлдвэрлэгч, нийлүүлэгчид оролцсон явдал байв. Тухайлбал Монголын бартендарын холбоо, Coca Cola, MTS Agro, N&N sweet land, Тэмүүка амтат монгол шоколад, Bid Organic, Амьд ус, Cocktail Catering Service, НВЦ, Pepsi GN Beverages, Cafe Vergnano, Сүү ХК, Витафит, Nestle гээд компаниуд бүтээгдэхүүний дээжээрээ зочдод бэлэг барьж байлаа.