Нийслэлийн Соёл урлагийн салбарын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн боллоо

Нийслэлийн Соёл урлагийн газар, харъяа байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Шинжлэх ухааны академийн хурлын танхимд болж өндөрлөлөө. Тус зөвлөлгөөнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл урилгаар оролцов.

Зөвлөлгөөнөөр салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, цаашдын бодлогын зорилтын талаар газрын даргын үүргийг түр орлон гүцэтгэгч танилцуулж, газрын даргын зөвлөхөөр ажиллахаар томилогдсон СГЗ С.Цогтбаярыг танилцуулав.

Цаашид Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагуудыг салбарын шуурхай зөвлөлгөөнд оролцуулж, газрын бодлогыг нийслэлийн хэмжээнд, өргөн цар хүрээнд явуулах, салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудлуудыг харъяа байгууллагын удирдлагууд дэвшүүллээ.

Харъяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцэнгэл, тус газрын харъяа байгууллагууд, дүүргүүдийн Соёлын ордны үйл ажиллагаатай танилцаж, цаашид соёл, урлагийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэх чиглэлээр санал солилцож, тодорхой үүрэг чиглэл өгөв.

Нийслэлийн Соёл урлагийн газрын зөвлөхөөр С.Цогтбаяр ажиллана

Соёл, урлаг бол нийгмийг сайн сайхан байлгах, иргэдийг соёлжуулах, гэгээрүүлэх нийгмийн чухал салбар юм. Энэхүү салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нэгэн эрхэм бол Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн С.Цогтбаяр билээ.

Энэхүү эрхэмийн авъяас, үзэл бодол, туршлага, мэдлэг чадвар нь монголын соёл, урлагийн салбарт үнэлэгдэхүйц нэгэн. Тийм ч учраас шог зураач С.Цогтбаярыг Нийслэлийн Соёл урлагийн газрын зөвлөхөөр ажиллах хүсэлт гаргасныг тэрээр талархан хүлээн авсан юм.

Нийслэлийн Соёл урлагийн газар нь шинэчлэлийн Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотыг хөгжүүлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, хүний хөгжлийг дээдлэн шинэлэг хэлбэрээр ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд шог зураач С.Цогтбаярын зөвлөгөөгөөр амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Самандарын Цогтбаяр нь 1964 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. Аж байдлын болон улс төр, уянгын болон хүүрнэл хошин хэлбэрээр уран бүтээлээ туурвидаг чөлөөт уран бүтээлч бөгөөд түүнийг шог зураач Цогтбаяр, “Тоншуул”-ын Цогтбаяр гэдгээр нь илүү нэрлэдэг билээ.

С.Цогтбаяр “Учиртай инээд”, “Төрийн төлөө оготно”, “Шог зургууд” зэрэг шог зургийн олон ном хэвлэн гаргаж нийтийн хүртээл болгожээ. С.Цогтбаяр 1980-аад оноос “Тоншуул” сэтгүүлийг эрхлэн гаргах болсон.

С.Цогтбаяр олон улсын томоохон уралдаан, тэмцээнүүдэд  байнга оролцож дэлхийд Монголын нэрийг дуурсгаж байгаа шог зураач юм.

Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Батцэнгэл томилогдлоо

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ц.Пүрэвхүү эрүүл мэндийн улмаас хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/52 тоот захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/53 тоот захирамжаар Бавуугийн Батцэнгэл Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо.

 

Бавуугийн БАТЦЭНГЭЛ

1980 онд Улаанбаатар хотод төрсөн

1988-1998 онд Хан Уул Дүүргийн 52-р дунд сургууль

2000 онд Подебрад хот. БНЧУ. Карлын Их Сургууль. Чех хэл

2000-2004 онд Прага хот. БНЧУ. Метрополитан Их Сургууль – Олон улсын худалдаа Баклавр

2004-2005 онд Лондон хот. Их Британи. Малвэрн Хаус Коллеж. Англи хэлний боловсрол тус тус эзэмшсэн.

 

2005-2013 Уран бүтээлч

2009-2012 Жи Эн Беверэжис ХХК. Маркетинг алба зөвлөхөөр ажиллаж байсан.