ТУЛГАР ТӨРИЙН 2223, ИХ МОНГОЛ УЛСЫН 808, АРДЫН ХУВЬСГАЛЫН 93 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ, УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Хүй долоон худаг

07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд
09:00-18:00            “Сэрсэн тал” соёлын наадам

07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд
10:00-20:00     Уран бичлэг –  Д.Ганбаатар, уран бичээч, “Тэнгэр” уран бичлэгийн төв
– Уран бичлэгийн үзүүлбэр
– Уран бичлэг бичих

Нум сум харваа – Ахлагч С.Болдбаатар, нум сум урлаач (Хөвчит Нум ХХК)
– Нум сумын үйлдвэрлэл
– Нум сумын харваа
– Хүүхдийн нум сумын харваа
Эсгий урлаг – Ахлагч Б.Баяндүүрэн, эсгийч, “Дугуй Цагаан Эсгий” Нийгэмлэг
– Эсгийг гар аргаар боловсруулах
– Эсгий гар урлалын худалдаа
– Эсгий зураг
– Эсгий хүүхэлдэй, гар урлалын зүйл хийх

Эрдэнэ-Баяр Урлан – Зураач М.Эрдэнэбаярын “Морь”-иор сэдэвлэн бүтээсэн үзэсгэлэн гаргах
– Үзэсгэлэн гаргах
– Бүтээлч үйл ажиллагаанд оролцох

Нүүр будалт 1, 2 – Уран бүтээлчид оролцоно.

Монгол Үндэсний Хувцас – Монгол Костьюмс ХХК
– Үндэсний хувцасыг танилцуулах, өмсөх, зураг авхуулах

Аврага Монгол – Монгол гутал, шагай, эмээл, аяга, домбо зэргийг хүний өндөртэй     барималаар бүтээнэ.
– Монгол үндэсний эд хэрэглэлийг таниулах
– Зураг авхуулах

Олон үндэстэн – Халх, Буриад, Захчин, Казах, Дөрвөд үндэстний хувцастай гэр бүлийн зураг     бүхий самбарт зургаа авхуулна.

Ардын аман зохиол – СУИС-ийн багш, уран бүтээлчид оролцоно.
– Монголын уламжлалт аман зохиол, ерөөл магтаал, харилцан яриаг өрнүүлэх
– Зочид хамтран оролцох

Наадмын бэлэг дурсгалын худалдаа

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ТОГЛОЛТ

07 дугаар сарын 11-нд
11:00-12:00   Урлагийн тоглолт
14:00-15:30   Соёлын Наадмын нээлт
17:00-18:00   Урлагийн тоглолт
20:00-21:00   Урлагийн тоглолт

07 дугаар сарын 12-нд 
10:00-11:00   Урлагийн тоглолт
13:00-14:00   Урлагийн тоглолт

07 дугаар сарын 11-нд 
14:50-15:20                   “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх
тоглолт,  цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

07 дугаар сарын 11-нд
14:00                    Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа

07 дугаар сарын 12-нд 
07:50-08:20                    “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх
тоглолт,  цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

07 дугаар сарын 12-нд
09:00                    Шүхрийн буултын үзүүлбэр

07 дугаар сарын 13-нд
11:40-12:10                   “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх
тоглолт,  цирк болон сонгомол морьдын үзүүлбэр 

 

Их эзэн Чингис хааны талбайд

07 дугаар сарын 11-нд 
Акардион, баян, гармони, аман хуур, мондалин хөгжмийн ахмад уран
    бүтээлчдийн ахмадуудад зориулсан тоглолт
18:00 Нээлтийн ажиллагаа
18:10 Баян хуурчдын тоглолт
18:20 Аман хуурчдын тоглолт
18:30  Ахмадын дайчин алдаг чуулга
18:40  Ахмадын “Уянга өөдөө” чуулга
18:50  Гармони хөгжимчдийн тоглолт
19:00 Аккардион хөгжимчдийн тоглолт
19:10  Мондалин хөгжимчдийн тоглолт
19:30  Бүх хөгжимчдийн нэгдсэн үзүүлбэр /Уран хас/
Зохион байгуулагч: МУГЖ Д.Ухнаа 91191011

“Улаанбаатарын үдэш” 3D шоу цэнгүүн
20:00 Наадамчдын диско буюу DJ show 45 минут
20:45 3D mapping шоу 4 минут
20:50 Никитон хамтлагийн тоглолт 45 минут
21:35 3D mapping шоу 8 минут
21:45 Никитон хамтлагийн тоглолт 45 минут
22:30 3D mapping шоу 12 минут
22:42 Наадамчдын диско буюу DJ show 15 минут

07 дугаар сарын 12-нд
  “Эх орноо хамтдаа дуулъя” урлагийн тоглолт
Хурд, Классик жем, МУГЖ С.Жавхлан, Эрдэнэчимэг, Уудам, Цагаан зам
Хар сарнай, Бурмаа, Мөнхбат, Банзрагч, БЦДБЧ-ын найрал дуучид,
Камертон, МУГЖ Т.Ариунаа, Амьд хөгжмийн хамтлаг, Чингис хаан, Харанга
зэрэг хамтлаг дуучид оролцсон шоу тоглолт болно.
Зохион байгуулагч: On

07 дугаар сарын 13-нд
              “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ”  наадам
13:00-14:00 Нээлтийн ажиллагаа, үндэсний хувцастай парад
14:00-14:15 Үндэсний урлагийн тоглолт
14:15-14:30 Үндэсний хувцасны загварын үзүүлбэр
14:30-14:50 “Хамгийн бяцхан үндэсний хувцастай оролцогч” шалгаруулалт
14:50-15:05 Урлагийн тоглолт
15:05-15:35 “Хамгийн сайхан дээлтэй хос” шалгаруулалт
15:35-16:00 Цэнгээнт хөтөлбөр
16:00-16:15 “Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч” шалгаруулалт
16:15-16:30 Урлагийн тоглолт, Шагнал гардуулах ёслол
16:30-16:35 – Хамт олноороо идэвхитэй оролцсон байгууллага
– Шилдэг зохион байгуулалттай, идэвхитэй оролцсон дүүрэг
16:45-17:15 Нийтийн бүжиг
17:15-17:30 Урлагийн тоглолт
17:30-17:45 Шагнал гардуулах ёслол
17:45-18:00 Нийтийн бүжгийн шилдэг хос
Хаалтын ажиллагаа

Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 70108687,
Монголын аялал жуулчлал


Үндэсний
 соёламралтын хүрээлэн

 

07 дугаар сарын 12-нд  
09.00-22:00 “Улаанбаатар – Уран баримал 14” наадам     


Үндэсний
Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга

 

07 дугаар сарын 09-нд 
18:00, 20:00         “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт

07 дугаар сарын 11-нд 
18:00, 20:00  “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт

07 дугаар сарын 12-нд 
18:00, 20:00          “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт

07 дугаар сарын 13-нд
18:00, 20:00                  “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт

Монгол улсын хүүхэлдэйн театр
07 дугаар сарын 12-нд
14:00, 16:00 “Могжоохон даагатай жогжоохон хүү” хүүхэлдэйн жүжиг
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гадна талбайд

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн  театр

07 дугаар сарын 06-нд
21:00              “Best of classic open air” сонгодог үдшийн цэнгүүн

07 дугаар сарын 12-нд
17:00 “Хунт нуур” балет

07 дугаар сарын 13-нд
17:00 “Учиртай гурван толгой” дуурь

 

Нийслэлийн Соёлын төв өргөө

07 дугаар сарын 10-нд
15:00, 18:00        Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808,
Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн  концерт

07 дугаар сарын 11-нд    
19.00             “Монголын сайхан орноор” Улсын филармоний Морин хуурын чуулгын тоглолт

07 дугаар сарын 12-нд
15:00, 19:00      “Монгол туургатны олон улсын бүжгийн наадам”-ын нэгдсэн концерт

Монголын үндэсний цирк
07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд
16:00      “Монголын циркийн шилдэг үзүүлбэрийн тоглолт”

 

МҮЭийн Соёлын төв ордон

07 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд
19:00     “Маск продакшины шилдэг хөтөлбөрүүд”  хошин урлагийн тоглолт

Үндэсний дуу, бүжгийн Түмэн Эх чуулга

07 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд 
16:00, 18:00              “Ардын язгуур урлагийн дээжис тоглолт

 

Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

07 дугаар сарын 10-наас 19-ны өдрүүдэд
10:00-18:00      Монголын сайхан орон”  үзэсгэлэн

Улаанбаатар хотын музей

07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд
10:00-17:00               Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр

Монголын уран зургийн галерей

07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд
09:00-18:00          “Гранд арт” Монгол – Солонгосын залуу уран бүтээлчдийн уралдаант үзэсгэлэн
Монгол Солонгосын зураачдийн хамтарсан үзэсгэлэн

Монголын үндэсний музей

07 дугаар сарын 06-наас 13-ны өдрүүдэд
09:00-18:00       “Талын дайчдын соёлүзэсгэлэн

Богд хааны ордон музей

07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд
09:00-18:00       “Дашингийн цуваасэдэвт үзэсгэлэн

 

Чойжин ламын сүм музей

07 дугаар сарын 09-нөөс 12-ны өдрүүдэд
09:00-18:00     Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

     Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

07 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд
09:00-18:00   “Очирт Аюулган үйлдэгчийн нууц” үзэсгэлээн

     Монголын театрын музей
07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд
10:00-17:00 “Хаадын хаан” лаан барималын үзэсгэлэн

     Монгол цэргийн музей
07 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд
10:00-17:00 “Халх голын баатрууд” үзэсгэлэн
“Монгол адууны соёл” үзэсгэлэн

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ – 2014” НААДМЫН ХӨТӨЛБӨР

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ – 2014” НААДМЫН ХӨТӨЛБӨР

2014 оны 7-р сарын 13-ны 13:00-18:00 цагт Их эзэн Чингис хааны талбайд болно.

13:00-14:00 Нээлтийн ажиллагаа, үндэсний хувцастай парад

14:00-14:15 Үндэсний урлагийн тоглолт

14:15-14:30 Үндэсний хувцасны загварын үзүүлбэр

14:30-14:50 “Хамгийн бяцхан үндэсний хувцастай оролцогч” шалгаруулалт

14:50-15:05 Урлагийн тоглолт

15:05-15:35 “Хамгийн сайхан дээлтэй хос” шалгаруулалт

15:35-16:00 Цэнгээнт хөтөлбөр

16:00-16:15 “Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч” шалгаруулалт

16:15-16:30 -Урлагийн тоглолт
-Шагнал гардуулах ёслол

16:30-16:45 -Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага
-Шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон дүүрэг шалгаруулалт

16:45-17:15 Нийтийн бүжиг

17:15-17:30 Урлагийн тоглолт

17:30-17.45 Шагнал гардуулах ёслол

17:45-18:00 Нийтийн бүжгийн шилдэг хос
Хаалтын ажиллагаа

“Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн” өнөөдөр болно

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд эх орны хөгжлийг ертөнц дахинаа батламжлан харуулдаг сонгодог урлагийн дээжээс таашаан мэдрэх “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна.

Уг үйл ажиллагааг Үндэсний их баяр наадмыг угтсан томоохон арга хэмжээ болгож 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 21.00 цагаас “Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөрөөр УДБЭТ-ын уран бүтээлчид үзэгч түмэндээ толилуулах юм.

“Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөр нь дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн, өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий тоглолт юм.

Уг үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, “Саунд оф Монголиа” ХХК нар ажиллаж байна.

Тус тоглолт нь гадаа талбайд хийж буй бүрэн хэмжээний томоохон анхны бүтээл болж байгаа бөгөөд сонгодог урлагийн үзэгчиддээ улам ойртох, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдийг үзэгчдийнхээ хүртээл болгох зорилготой.

“ АЛТАРГАНА -2014” наадамд бүртгэж байна

Буриад Үнэсний  өв уламжлал, соёл урлаг, спортын  төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэх хөгжүүлэх зорилго бүхий “ АЛТАРГАНА -2014”  наадам 2014 оны 07 дугаар сарын 18-21 ний өдрүүдэд Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдах гэж байна.

Тус наадамд нийслэлээс оролцох иргэдийг Нийслэлийн соёл урлагийн газраас бүртгэн нэгдсэн зохион байгуулалтанд оруулж явуулах тул оролцох хүсэлтэй иргэд тус газарт ирж бүртгүүлхийг урьж байна.  Утас:321529, 99013783

Алтаргана наадмын удирдамж татах

 

Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн болно

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж “Найрсаг Улаанбаатар”  хөтөлбөрийн хүрээнд эх орны хөгжлийг ертөнц дахинаа батламжлан харуулдаг сонгодог урлагийн дээжээс таашаан мэдрэх “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна.

Уг үйл ажиллагааг Үндэсний их баяр наадмыг угтсан томоохон арга хэмжээ болгож 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 21.00 цагаас “Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөрөөр УДБЭТ-ын уран бүтээлчид үзэгч түмэндээ толилуулах юм.

“Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөр нь дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн, өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий тоглолт юм.

Уг үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар,  хамтран зохион байгуулагчаар Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, “Саунд оф Монголиа” ХХК нар ажиллаж байна.

Тус тоглолт нь гадаа талбайд хийж буй бүрэн хэмжээний томоохон анхны бүтээл болж байгаа бөгөөд сонгодог урлагийн үзэгчиддээ улам ойртох, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдийг үзэгчдийнхээ хүртээл болгох зорилготой.

Modern of Night үдшийн цэнгүүн болно

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Монголын балетын хөгжил сан”-тай хамтран “Цөмөөхэй балет” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Ингэснээрээ жил бүрийн шинэ жилээр олон улсын сонгодог урлагийн театруудад тавигддаг “Цөмөөхэй”  балетыг нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудад толилуулах боломжтой болж байгаа юм.

“Цөмөөхэй балет” төсөл нь Монголд анх удаа сонгодог урлагийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахаар хэрэгжиж байгаа балетын анхны том төсөл гэж үзэж болно.

Энэхүү төслийг танилцуулах арга хэмжээг зохион байгуулах зорилгоор 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Мodern of  Night” тоглолтыг Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулах гэж байна. Толглолтод Монгол улсын Гавъяат жүжигчин, дэлхийн шилдэг балетчин Д.Алтанхуяг болон Boston Ballet –ийн нэр хүнд бүхий уран бүтээлчид оролцох юм.

PLAY TIME 2014 НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Play time-2014” амьд хөгжмийн наадмыг 07 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Монгол шилтгээнд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн Play time амьд хөгжмийн наадмыг “НАЙРСАГ УЛААНБААТАР НАДААС ЭХЭЛНЭ” уриатайгаар зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна.

“Автомашингүй өдөр”-өөр нийслэлийн төв замуудын хөдөлгөөнийг хаана

Жил бүрийн 6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/161 дугаар захирамжийн дагуу 06 дугаар сарын 07-ны өдөр “Автомашингүй өдөр ”, “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлт болно. “Автомашингүй өдөр “-өөр Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунел дотогш 08-17 цагийн хооронд автомашингүй бүс болгох юм. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа автомашинаас бусад тээврийн хэрэгсэлд энэ бүсчлэл хамаарагдана. Нийслэлийн Соёл урлагийн газрын явуулын тайзтай автомашин Чингис хааны нэрэмжит талбайд ажиллана.

ЧИНГИС ХААНЫ НЭРЭМЖИТ ТАЛБАЙД “ХҮҮХДИЙН БАЯР” ТӨВЛӨРСӨН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-нд Чингис хааны нэрэмжит талбайд “Хүүхдийн баяр” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Баттулга нээж, Монгол Улсын ерөнхий сайд Алтанхуяг хүүхэд багачуудад баяр хүргэн мэндчигээ дэвшүүлэв. Нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүд болон Нийслэлийн удирдлагууд, НҮБ-ийн хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч, “Save children” олон улсын байгууллагын захирал нар хүрэлцэн ирэв.

Энэ жилийн баяр  нь тайз засал, декораци, талбайн чимэглэлийн хувьд онцлогтойгоор зохион байгуулагдлаа. Чингис хааны талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулсан бөгөөд тэдгээрт өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах, талбайд цугласан хүүхэд багачуудыг баярлуулах идэвхжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж ажиллав.

Төв тайзан дээр урлагийн тоглолт 11 цагаас 16 хүртэл тоглогдсон бөгөөд тоглолтонд МУГЖ В.Долгор болон Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хөгжим бүжгийн коллеж, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд /5,84,39 –р сургууль/, БЗД-ийн Соёлын ордны “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, Бонгын найзууд, Диснейн найзууд, нийт 350 гаруй уран бүтээлчид болон авъяаслаг багачууд оролцож, талбайд цулгарсан хүүхэд багачууд, иргэдээ баярлууллаа.

Мөн талбайн урд хэсгээр асаруудыг нэгдсэн журмаар  байрлуулан, худалдаа үйлчилгээг явуулж, талбайн 2 талын автомашины хөдөлгөөний урсгалыг хаан хүүхэд багачууд, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаа.

Энэ удаагийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээ нь төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж ажилласнаараа онцлог байлаа.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

ВЕНИЙН ВАЛСИЙН ЦЭНГҮҮН ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Австри хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд 5 дугаар сарын  23-27 оны өдрүүдэд цуврал арга хэмжээнүүд зохион байгуулж байгаагийн нэг “Улаанбаатар- Вена хотын бүжгийн баяр” цэнгүүнийг  Чингисийн талбайд 2014 оны 05 сарын 26ны өдрийн 15.00-18.00 цагт болох гэж байна. Тус  арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатр хотын захирагч Э. Бат-үүл Бээжин дахь Австрийн элчин сайд Ирен Генир Райхл болон албаны хүмүүс оролцох юм.Мөн тус арга хэмжээнд Дуурь бүжгийн эрдмийн театрийн симфони найрал хөгжим дэлхийн сонгодог аязуудыг тоглож , Австрийн бүжгийн багш Карен, Хайнз Гроссман нар Монголын цэнгээнт бүжгийн холбооны бүжигчдийн хамт  үзэгчдэд сургуулилт хийх юм.