Modern of Night үдшийн цэнгүүн болно

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Монголын балетын хөгжил сан”-тай хамтран “Цөмөөхэй балет” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Ингэснээрээ жил бүрийн шинэ жилээр олон улсын сонгодог урлагийн театруудад тавигддаг “Цөмөөхэй”  балетыг нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудад толилуулах боломжтой болж байгаа юм.

“Цөмөөхэй балет” төсөл нь Монголд анх удаа сонгодог урлагийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахаар хэрэгжиж байгаа балетын анхны том төсөл гэж үзэж болно.

Энэхүү төслийг танилцуулах арга хэмжээг зохион байгуулах зорилгоор 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Мodern of  Night” тоглолтыг Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулах гэж байна. Толглолтод Монгол улсын Гавъяат жүжигчин, дэлхийн шилдэг балетчин Д.Алтанхуяг болон Boston Ballet –ийн нэр хүнд бүхий уран бүтээлчид оролцох юм.

PLAY TIME 2014 НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Play time-2014” амьд хөгжмийн наадмыг 07 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Монгол шилтгээнд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн Play time амьд хөгжмийн наадмыг “НАЙРСАГ УЛААНБААТАР НАДААС ЭХЭЛНЭ” уриатайгаар зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна.

“Автомашингүй өдөр”-өөр нийслэлийн төв замуудын хөдөлгөөнийг хаана

Жил бүрийн 6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/161 дугаар захирамжийн дагуу 06 дугаар сарын 07-ны өдөр “Автомашингүй өдөр ”, “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлт болно. “Автомашингүй өдөр “-өөр Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунел дотогш 08-17 цагийн хооронд автомашингүй бүс болгох юм. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа автомашинаас бусад тээврийн хэрэгсэлд энэ бүсчлэл хамаарагдана. Нийслэлийн Соёл урлагийн газрын явуулын тайзтай автомашин Чингис хааны нэрэмжит талбайд ажиллана.

ЧИНГИС ХААНЫ НЭРЭМЖИТ ТАЛБАЙД “ХҮҮХДИЙН БАЯР” ТӨВЛӨРСӨН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-нд Чингис хааны нэрэмжит талбайд “Хүүхдийн баяр” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Баттулга нээж, Монгол Улсын ерөнхий сайд Алтанхуяг хүүхэд багачуудад баяр хүргэн мэндчигээ дэвшүүлэв. Нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүд болон Нийслэлийн удирдлагууд, НҮБ-ийн хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч, “Save children” олон улсын байгууллагын захирал нар хүрэлцэн ирэв.

Энэ жилийн баяр  нь тайз засал, декораци, талбайн чимэглэлийн хувьд онцлогтойгоор зохион байгуулагдлаа. Чингис хааны талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулсан бөгөөд тэдгээрт өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах, талбайд цугласан хүүхэд багачуудыг баярлуулах идэвхжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж ажиллав.

Төв тайзан дээр урлагийн тоглолт 11 цагаас 16 хүртэл тоглогдсон бөгөөд тоглолтонд МУГЖ В.Долгор болон Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хөгжим бүжгийн коллеж, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд /5,84,39 –р сургууль/, БЗД-ийн Соёлын ордны “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, Бонгын найзууд, Диснейн найзууд, нийт 350 гаруй уран бүтээлчид болон авъяаслаг багачууд оролцож, талбайд цулгарсан хүүхэд багачууд, иргэдээ баярлууллаа.

Мөн талбайн урд хэсгээр асаруудыг нэгдсэн журмаар  байрлуулан, худалдаа үйлчилгээг явуулж, талбайн 2 талын автомашины хөдөлгөөний урсгалыг хаан хүүхэд багачууд, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаа.

Энэ удаагийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээ нь төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж ажилласнаараа онцлог байлаа.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

ВЕНИЙН ВАЛСИЙН ЦЭНГҮҮН ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Австри хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд 5 дугаар сарын  23-27 оны өдрүүдэд цуврал арга хэмжээнүүд зохион байгуулж байгаагийн нэг “Улаанбаатар- Вена хотын бүжгийн баяр” цэнгүүнийг  Чингисийн талбайд 2014 оны 05 сарын 26ны өдрийн 15.00-18.00 цагт болох гэж байна. Тус  арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатр хотын захирагч Э. Бат-үүл Бээжин дахь Австрийн элчин сайд Ирен Генир Райхл болон албаны хүмүүс оролцох юм.Мөн тус арга хэмжээнд Дуурь бүжгийн эрдмийн театрийн симфони найрал хөгжим дэлхийн сонгодог аязуудыг тоглож , Австрийн бүжгийн багш Карен, Хайнз Гроссман нар Монголын цэнгээнт бүжгийн холбооны бүжигчдийн хамт  үзэгчдэд сургуулилт хийх юм.

ХҮҮХДИЙН БАЯРЫН СОЁЛ, УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭГДСЭН ХӨТӨЛБӨР

Нийслэлийн Засаг даргын тамгын газар 
06 дугаар сарын 01-нд 1100-1600 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
06 дугаар сарын 01-нйи өдрийн 1000,1200 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно.

Улсын драмын эрдмийн театр
05 дугаар сарын 31-ний өдрийн 1100,1300 цагуудаас Андерсаны “Лусын дагина”хүүхдийн жүжиг, 06 дугаар сарын 01-нд 1500,1700 цагуудаас С.Михайловын “Бардам туулай” Хүүхдийн жүжиг , 2000 цагаас Н.Ганхуягын найруулга “Бүүвэй” 3 бүлэгт уянгын драмын жүжиг өөрийн тайзнаа тоглоно.
АСА Цирк
05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 02-ныг хүртэл Оросын Одойчуудын циркийн тоглолт ажлын өдрүүдэд 1500, 1900 цагуудаас, амралтын өдөр 1200, 1900 цагуудаас
06 дугаар сарын 01-нд 1200, 1500, 1900 цагуудаас тус тус тоглоно.
05 дугаар сарын 31-нд Маскрад шоу 1100 цагаас Ялалтын талбайгаас хөдлөөд цирк рүү ирнэ.
05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-ний 1000 цагаас “Ice cream” фестиваль  АСА Циркийн гадна талбайд болно. /үнэ төлбөргүй/
Нийслэлийн Улаанбаатар  чуулга
05   дугаар сарын 29, 30 ,31-нд Мөрөөдлийн суваг телевизийн “Бонгын аялал” тоглолт,
06 дугаар сарын 01- нд Тотал мюзик– тоглолт
Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн Соёлын төв ордон
05 дугаар сарын 31-нд 1100,1300 цагуудаас Маск пордакшны “Мөсөн хатан”,
05 дугаар сарын 31-нд 1600 цагаас “Хөгжилтэй алиалагч” тоглолт
Улаанбаатар палас
06 дугаар сарын 01-нд Мөрөөдлийн театрын Хүүхдэд зориулсан жүжиг 1200, 1500 цагуудаас тоглоно.
Монголын хүүхдийн ордон
06 дугаар сарын 01-нд Хүүхдийн баярын нээлтийн ажиллагаа гадна талбайдаа
06 дугаар сарын 01-нд “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргана – А фойед
05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-нд 1200, 1400 цагуудаас Хүүхдийн баярт зориулсан  урлагийн тоглолт
06 дугаар сарын 01-нд 1200-1500 цагт гадна талбайдаа Цардмал замын зургийн тэмцээн Гадна талбайд
06 дугаар сарын 01-нд 1100-1400 цагт Шатар, даамны тэмцээн зохион байгуулна
06 дугаар сарын 01-нд 1200-1500 цагт Эко өдөрлөг зохион байгуулна

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар 
05 дугаар сарын 31-нд  1000 цагаас Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар
Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамт болон хороодоор хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.
Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1000 цагаас 580 хүний бүрэлдэхүүнтэй баярын парад Төмөр замчдын дуу бүжгийн чуулгаас Улаанбаатар палас хүртэл
06   угаар сарын 01-нд 1100 цагаас Хүүхдийн баярын арга хэмжээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар 
06 дугаар сарын 01-нд 1000 цагт Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ /500 хүүхдэд бэлэг гардуулах үйл ажиллагаа/- Буянт-ухаа спорт цогцолборт болно.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар 
06 дугаар сарын 01-нд 1100-1700 цагийн хооронд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээ- Тусгаар тогтнолын талбайд болно.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1100-1500 цагийн хооронд Хүүхдийн баярын  арга хэмжээ Хороо тус бүрт нэгэн зэрэг болно.
Үндэсний Соёл амралтын хүрээлэн
06 дугаар сарын 01-нд 1300-1700 цагт Хүүхэд багачуудад зориулсан урлагийн  тоглолт, 1900-2000 цагт Амьд хөгжмийн тоглолт, 2000-2100цагт Залуучуудад зориулсан хөтөлбөр тус тус Их тайзан дээр, 1400-1800 цагт Үлгэрийн цаг, гэр бүлийн буухиа тэмцээн, хөгжөөнт тоглоом, хүүхдийн тэмцээн бага тайзан дээр тус тус зохион байгуулагдана.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
06 дугаар сарын 01-нд 1000-1300 цагт ТВ-5 телевизийн хүүхдийн нэвтрүүлэгтэй хамтарсан хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, арга хэмжээ
06 дугаар сарын 01-нд 1200-2000 цагт “Бидний хүслэн- ногоон хотхон” өдөрлөг зохион байгуулна.

Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав таалал төгслөө

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 87 насандаа таалал төгсчээ. Тэрээр 2014 оны тавдугаар сарын 25-ны өдөр таалал төгслөө.

Түүний амьдрал уран бүтээл нь Монголын соёл урлагийн түүхийг өгүүлэх билээ.

Дагвын Лувсаншарав 1927 оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төржээ. Д.Лувсаншарав бичиг үсгийн багш, жолоочийн ажил хийж яваад 1942 онд Хэнтий аймгийн клубт орж хөгжимчин, жүжигчин, найруулагчаар ажиллав. Энэ бүхэн түүний авьяас хөгжих сургууль болжээ.

Тэрээр “Хан бүргэд”, Шивээ хиагт, “Нүцгэн ноён”, “Ард Аюуш” дууриуд, “Бөртэ чоно”, “Нарны домог” бүжгэн жүжиг, “Цэцэг нуурын хөвөөнд”, “Алдагдсан тамга”, “Их авхай” тэргүүт жүжгүүд, “Аман хуур”, “Нүгэл буян”, “Төөрсөөр төрөлдөө” зэрэг 20 гаруй кино, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Хурдан зээрд”, “Дурлал хайрыг минь дамжуулаарай” зэрэг 200 гаруй дууны аялгуугаар Монголын урлагийн түүхийн хуудсыг нэмсэн төдийгүй Монгол улсад найрал дууг хөгжүүлэх үндэс суурийг тавьсан гавьяатан юм.  Хүүхдийн “Сүлд” дуу болтлоо дуулагдаж буй “Маамуу нааш ир”-ийг Монголын багачууд хэлд орсон цагаасаа дуулж эхэлснээс хойш 57 оныг үджээ,  Тиймээс нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн найрал дууны наадам”-ыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч  Дагвын Лувсаншаравын нэрэмжит болгон тэмдэглэж ирсэн юм. Хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж түүнд 1953 онд Улсын гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал /”Хэрлэн” дуу, “Эх орон бат оршиг” магтуу зохиосон тул/, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна.

Д.Лувсаншарав агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд  нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

ХҮҮХДИЙН БАЯРААР ЧИНГИСИЙН ТАЛБАЙГ 12 ЖИЛЭЭР ГОЁНО

Жил бүрийн 6 дугаар сарын 1-нд тохиодог Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд тайз засал, декораци, талбайн чимэглэлийн хувьд онцлогтойгоор зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн хүүхдийн баярыг Нийслэлийн Соёл урлагийн газар зохион байгуулах бөгөөд  Чингисийн талбайн баруун талд буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд хэсэгт тайзыг байрлахаар зураг гарсан бөгөөд тайз  нь хүүхдийн баярыг илтгэхүйц онцлогтой, талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулахаар болжээ. 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна.  Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулна. Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор, МУГЖ Т.Ариунаа нар оролцон ая дуугаа өргөх юм. Баяртаа хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулах боломжтой. Хүүхдийн баярын албан ёсны арга хэмжээ 6 дугаар сарын 1-нд 11:00 цагаас эхэлнэ.

Нийслэлийн хөгжмийн багш нарт зориулсан найрал дуутай ажиллах арга зүй сургалт явууллаа

 Тус газраас Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургууль болон цэцэрлэгийн хөгжмийн багш нарын дунд  “Найрал дуутай ажиллах арга зүй” сургалтыг 2014 оны 05 дугаар сарын 16, 17-ны өдөр Нийслэлийн боловсролын газар,Монголын  Найрал дууны уран бүтээлчдийн холбоотой хамтран Улаанбаатар чуулгын байранд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны багш нар дараах сэдвээр удирдан явууллаа.

1. У.Мөнхжаргал /Сүлд чуулгын хормейстр багш/, Л.Баярмаа / ХБК-ийн хормейстр багш /

  •  Найрал дуутай ажиллах арга зүй

2. Т.Тельман / ХБК-ийн хормейстр багш /

  • Найрал дууны найруулга, хөрвүүлэг, зохиомж

3. Ц.Эрдэнэтуяа / СУИС-ийн хормейстр багш /

  • Хүүхдийн найрал дууны онцлог, дуулах ур зүй

4. Д.Оюунхишиг / СУИС-ийн хормейстр багш /

  • Удирдах ур зүй

Сургалтанд 9 дүүргийн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн нийт 100 гаруй хөгжмийн багш нар хамрагдав. Энэхүү сургалт нь  хөгжмийн багш нарын найрал дууны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, улмаар Нийслэлийн ойн баяраар уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит найрал дууны уралдаанд сурагчдыг чанартай бэлтгэн оролцуулахад чухал ач холбогдолтой юм.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭД, ХАЛАГДСАН ЦЭРГҮҮДЭД ЗОРИУЛСАН НИЙТИЙН ЦЭНГҮҮН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, иргэн цэргийн бахархалыг бий болгох зорилго бүхий “МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА” нийтийн цэнгүүнийг 2014 оны 5 дугаар сарын 03 нд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулав.

Тус арга хэмжээнд хөтөлбөрийн дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын “Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим” бүрэн бүрэлдэхүүнээрээ, Монголын Нийтийн бүжгийн холбооны бүжигчид оролцож нийслэлийн иргэд нэгэн үдшийг дуу хуур, бүжиг цэнгүүнээр дүүрэн өнгөрүүллээ.

 

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР