Галзуу хулгана нээлтээ хийлээ

Өнгөрсөн баасан гараг буюу 2013 оны 8-р сарын 24- ний өдөр  Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүүхэд, залуусын дунд хүлээлт үүсгээд байсан “Галзуу хулгана” тоглоомын нээлт боллоо. Нээлтэнд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Г.Ганхүү болон Нийслэлийн Соёл урлагийн газрын хэлтсийн дарга М.Мөнхсайхан нар урилгаар оролцож,   A Sound, Kiwi, Tatar, Anemone, The Lemons, The Colors, Vatame, BX, Баажий, Цэлмүүн зэрэг  уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.
Нийслэлийн Соёл  урлагийн газраас хэрэгжүүлж буй “Инээсэглэлтэй Улаанбаатар ” аяны нэг хэсэг  болох  тус тоглоом нь 680 метр урт, 40 метр өндөр бөгөөд цагт 80 километр хурдалдаг, нэг удаа 24 хүн сууж тоглох боломжтой бөгөөд тасалбарын үнэ 6 мянган төгрөгөөр иргэдэд үйлчлэх юм.

Дээлтэй монгол-2013 наадам амжилттай боллоо

Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдсон монгол дээлээ гадаад, дотоодынхонд сурталчилах зорилготой “Дээлтэй Монгол наадам” эзэн нийслэлийн төв талбайд долоо дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын зохион байгуулагчаар ССАЖЯ, Нийслэлийн  Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо ажиллав. Харин хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Соёл урлагийн газар,  Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрууд, “Түмэн -Эх” чуулга,  ”, “Монгол костюмс”, “Шилмэл загвар “Торго”, “Sound of Mongolia” зэрэг компани ажилласан.
Төв талбайг Чингис хааны хэмээх нэрлэснээс хойш олныг хамарсан анхны томоохон арга хэмжээ нь  “Дээлтэй монгол” юм.

Монгол хүн бүрийн бахархал Монгол эх орон, өргөө цагаан гэр, монгол дээл  мөнөөс мөн.  Найман настай балчираас наян настай  буурлууд маань жил бүрийн “Дээлтэй монгол” наадмыг тэсэн хүлээдэг билээ.

Уг наадмын үндсэн хэсэг  монгол үндэсний хувцастай баярын жагсаал байдаг. Энэ жилийн хувьд мөн адил үндэсний хувцастай баярын жагсаалаар  эхэлсэн юм. Өнөөдрийн жагсаалд нийслэлийн  долоон дүүргийн төлөөлөл, загварын салон, урлаг соёлын байгууллагууд,  баатрууд, соёл, урлаг спортын алдартнууд, ахмад тамирчид, залуучууд,  хүүхэд багачууд нийлсэн 10 мянга гаруй хүн өөрсдийн идэвх санаачилгаар  оролцлоо.

Анх  100 гаруй хүнийг хамарч байсан тус наадамд энэ жил 10 мянган дээлтэй Монгол оролцсон нь наадамд хамрагдах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг илтгэж байна.  Баярын жагсаалын үеэр Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэд монгол гэрийн дурсгалыг харуулсан чимэглэлийг барьж гарч ирсэн нь цугласан олон түмэн, гадаадын зочдын анхаарлыг  маш ихээр татаж байлаа.

Бөмбөр хөгжмийн гайхамшгийг мэдрүүлдэг “Drum Stick” хамтлагийнхан наадмыг бөмбөрийн тоглолтоор нээлээ. Дараа нь ДБЭТ-ын уран бүтээлчид Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Чингис хааны ари болон олны хэсэг,  Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жvжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын “Хан бүргэд” дуурийн полонез бүжгээс хүргэв.  Урлагийн тоглолтын дараагаар “Монгол костюмс”-ын “Хүннү”, “Монголын олон үндэстэн ястан” загварын үзүүлбэрээс толиуллаа.

Монгол дээлээрээ бахархах, үндэсний хувцсаараа гоёх энэ өдөр  монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос, үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон  дүүрэг гээд зургаан төрлийн эздүүд  тодорлоо.

Монгол үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч шалгаруулах номинацид 100 гаруй хүүхэд оролцов. Уг номинацийн ялагчаар ах дүү ихэр болох н.Содбаяр, н.Содбилэг нар шалгарлаа. Хамгийн гоё хувцастай 10 хүүхдэд  Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга медаль, мөнгөн шагнал, наадмын ивээн тэтгэгч АПУ компанийн нэрэмжит шагналыг гардууллаа.

 

“Улаанбаатарын үдэш” цэнгүүн боллоо

Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улсын 806 жил, Арлын хувьсгалын 92 жил, Ардчилсан хувьсгалын 23 жил, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах соёл урлагийн салбар хорооны дэд даргаар тус газрын дарга ажиллаж, 07 дугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын үдэш” цэнгүүн болж өндөрлөлөө. “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг гэрлийн болон DJ шоу хэлбэрээр зохион байгуулсань нь наадамчин олон, залуучуудын сэтгэгдэлд ихэд нийцэж, жинхэнэ шоу цэнгүүн боллоо хэмээн үнэлэгдлээ.

”Ертөнц” тоглолт тоглогдож байна

Жуулчдад зориулсан “Ертөнц” тоглолтыг НСУГ, НАЖГ дэмжин оролцож, Монголын Хүүхдийн ордоны бага танхимд тус тоглолтыг өдөр бүр зохион байгуулах боломжоор ханган, Монгол HD ТВ, UBS TV, НЗДТГ-ын LED дэлгэц, “Тэнгис” кино театр болон дүүргүүдийн Соёлын ордоноор дамжуулан тоглолтын сурталчилгааг олон нийтэд хүргэсэн. 07 дугаар сарын 05-наас 08 дугаар сарын 19-нийг хүртэл уг тоглолтыг “Брос рекордс” жуулчид болон иргэдэд зориулан МХО-ны Бага танхимд “Universe live” нэртэйгээр тоглогдохоор болсон байна.

“Silence white 2013” болж өндөрлөлөө

Их хотын залуус жилдээ ганцхан удаа цав цагаанаар гоёдог “Silence white 2013” шоу “Эрх чөлөө, Энхтайван, Эв нэгдэл” уриатайгаар үүрд мөнхийн хязгааргүй эргэх билэгдлийг ерөөж найм дахь жилдээ энэ сарын 12-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 10 мянган залуучуудад зориулагдан зохион байгуулагдлаа.

“Mongol Mix Project”-ээс санаачлан Нийслэлийн Засаг даргын ивээл доор зохион байгуулагдсан уг шоуг Нийслэлийн Соёл урлагийн газар, Үндэсний соёл амралтын хүрээлэн, АПУ ХК, “Sound Of Mongolia, www.alpha.mn дэмжинэ ажиллалаа.

Эрх чөлөөний тунхаглал, энхтайваны бэлэгдэл, эв нэгдлийн илэрхийлэл болсон цасан цагаанаар гоёх үдэш мянга мянган гэрлийн гялбаанд, гучин мянган ваттын нүсэр дугаралтанд, аниргүйн дундах цагааныг мэдэрсэн  “Silence white 2013” үдэш. Энэ үдшийг гоёл мэдээж цаснаас цагаан.

Гэр хороололын иргэдтэй уулзалт хийлээ

06 дугаар сарын 07-аас 06 дугаар сарын 24-г хүртэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Нийслэлийн гэр хороололын иргэдтэй “Гэр хороололын дахин төлөвлөлт болон газар шинэчилэн зохион байгуулалт” сэдвийн хүрээнд уулзалт ярилцлага зохион байгуулахад техник аппаратур болон дэлгэцтэй автомашины үйлчилгээг хариуцан, уузлалтуудын бэлтгэл ажлыг Гэр хорооллын барилгамжилт төсөл болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны гэр хороолол дахь салбаруудтай хамтран хангаж, зохион байгуулж ажиллаллаа. Монгол бөхийн өрнөөд 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан “Нийслэлийн гэр хороололд оршин суугч иргэдийн 2 дугаар чуулган”-ы техникийн бэлтгэд ажил, Хан-Уул дүүрэгт 12, 13, 14–р хороо Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт хорооллоор, Баянзүрх дүүргийн 12, 4, 2, 23, 10, 9, 17, 8, 19, 24, 13, 14, 21, 27, 28, 5, 22-р хороо, Чингэлтэй дүүргийн 17, 9, 12, 13, 15, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 15,17-р хороо,  Сонгинохайрхан дүүргийн 31, 30, 23, 7, 2, 3, 4, 26, 1, 22, 5, 6, 25, 24, 8, 9, 11, 28-р хороодоор нийт 48 удаагийн уулзалтанд 300 ширхэг сандал, жижиг хэмжээний бүрэн техник аппаратур, явуулын тайзтай автомашины үйлчилгээг хариуцан бэлтгэл ажлыг хангаж ажилласан

Улаанбаатар марафон-4 амжилттай болж өндөрлөлөө

2013 оны 06-р сарын 02-ны өдрийн 08.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбай, Чингэсийн өргөн чөлөө, Энхтайвны гүүр, Гандийн гудамж, Чингэсийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай чиглэлд 42,195 км, 21,1 км, 5,0 км, 1,5 км-ийн зайны уралдаануудаар болж өндөрлөлөө. Тус тэмцээнд гадаадын 14 орны 110 гаруй, Монголын 400 орчим тамирчид 2 насны ангилалд тэсвэр хатуужлаа сорилоо.

Энэ жилийн тэмцээн нь Дэлхийн байгаль орчны өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаас гадна НҮБ-ын байгаль орчны элч Кенийн тамирчин, марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Патрик Макаумусёоки оролцож байгаагаараа онцлогтой юм.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн холын зайд манай тамирчин Л.Отгонбаяр 4 дэх жилээ түрүүллээ. НСУГ нь уг тэмцээнээр явуулын тайзтай автомашиныг ажиллуулж тэмцээний нээлт, хаалт болон шагнал гардуулах үйл ажиллагааг техник хэрэгслээр хангаж оролцлоо.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баяр болж өнгөрлөө

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн ЗДТГазартай хамтран явуулын тайзтай автомашиныг Сүхбаатарын талбайд байрлуулж иргэдэд үйлчиллээ. Нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд төв тайзны засал чимэглэл, дууны техникийнг тус газар хариуцан ажилласан бөгөөд тайз тоног төхөөрөмжийг Sound of Mongolia ХХК харицан ажмилттай зохион байгуулсан. Үйл ажиллагааны үеэр “Хоггүй Улаанбаатар” хөдөлгөөнийг өрнүүлж төв талбайн хогийг цэвэрлэж, талбайд үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагууд болон хувь хүмүүст хогийн уут тараав. Ингэснээр төв талбайд үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд ойр орчимдоо хог хаягдал хаяхгүй, зориулалтын уутанд хийлгэв.

Хандивын тоглолт зохион байгууллаа

Сэлэнгэ аймгийн иргэн Нарантуяагийн охинд зориулсан хандивын тоглолтыг нийслэлийн “Улаанбаатар” чуулгын байранд зохион байгуулж, Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих “Цоглог” төвд хамрагддаг хүүхдүүдийн 30 эцэг эхэд уг тоглолтыг үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллалаа.

Хоггүй Улаанбаатарын төлөө уриаллаа

05 дугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Монгол цэргийн жавхаа” арга хэмжээний төгсгөлийн шатны шалгаруултын үеэр “Хоггүй Улаанбаатар” аяны хүрээнд 100 гаруй сайн дурынхан богино цамц, малгайгаар ижилсэн хоггүй хотод иргэдийг уриаллаа. Сүхбаатарын талбайд болсон нэгдсэн үйл ажиллагаанд хоггүй оролцохыг иргэдэд уриалсан