“БИДНИЙ ТЕАТР 2019″ Сүхбаатар дүүрэг

Т.Ганцогтбаярын зохиол “9А-Б”

Найруулагч: Т.Ганцогтбаяр
Туслах найруулагч: Г.Бямбажаргал
Дууны найруулагч: Т.Ганцогтбаяр
Бүжгийн багш: Э.Уянга
Дүрүүдэд: Б.Амартүвшин, Э.Эрхэмбат, Г.Цэнд-Аюуш, Б.Номинсувд, О.Билгүүн, Т.Өсөхбаяр, Г.Тэмүүлэн, Г.Төгөлдөр, Н.Ариунболд, Б.Дарханцацрал, Б.Дархалзул

Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилготой “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зарлаад байна.

“Бидний театр” жүжгийн уралдаанд дүүрэг тус бүр хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон 1 хүүхдийн жүжиг бэлтгэн оролцож жүжгүүдээ тайзнаа амилуулна. Авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг өөрийн дүүргийг төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөнө.

Нэгдүгээр шат 2019 оны 04 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургууль тус бүрээс 100 сурагчдад үзүүлнэ.

Хоёрдугаар шат 2019 оны 04 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Монгол Улсны Хүүхэлдэйн театрын тайзнаа болох бол 4 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагт “Бидний театр” жүжгийн уралдааны шагнал гардуулах улаан хивсний ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдээ тодруулна.

Дүүрэг тус бүрийн зохион байгуулалтыг дүүргийн Засаг даргын тамгын газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, соёлын ордон, төвүүдтэйгээ хамтран зохион байгуулан ажиллаж байна.

bidnii teatre suhbaatar

“Бидний театр” жүжгийн уралдаан

Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилготой “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зарлаад байна.

“Бидний театр” жүжгийн уралдаанд дүүрэг тус бүр хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон 1 хүүхдийн жүжиг бэлтгэн оролцож жүжгүүдээ тайзнаа амилуулна. Авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг өөрийн дүүргийг төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөнө.

Жүжгийн уралдаан 2 үе шаттай явагдах бөгөөд нэгдүгээр шат 2019 оны 04 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургууль тус бүрээс 100 сурагчдад үзүүлэн шүүлтийн 20 оноог цуглуулна. Хоёрдугаар шат 2019 оны 04 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Монгол Улсны Хүүхэлдэйн театрын тайзнаа болох бол 4 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагт “Бидний театр” жүжгийн уралдааны шагнал гардуулах улаан хивсний ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдээ тодруулна.

Дүүргүүд дараах жүжгүүдээр оролцож байна.

1. Хан-Уул дүүрэг – Найруулагч СТА Ц.Жаргалсайхан, зохиолч Ц.Түмэнбаяр “Мэргэнд буусан чоно” Модун жүжиг

2. Баянзүрх дүүрэг – Найруулагч СТА Я. Эрдэнэбал, зохиолч Н.Ганхуяг “Удган модны домог” жүжиг

3. Баянгол дүүрэг – Зохиолч, Найруулагч СТА Б.Бат-Өлзий, “Наран ээжийн эрэлд” жүжиг

4. Багануур дүүрэг – Найруулагч Б.Мөнх-Эрдэнэ, зохиолч Ю.Кайнер “Алтан үст охин” жүжиг

5. Сүхбаатар дүүрэг -Зохиолч, Найруулагч Т.Ганцогтбаяр, Д.Бямбажаргал “9а,б” жүжиг

6. Чингэлтэй дүүрэг – Найруулагч МУГЖ Б.Жаргалсайхан, зохиолч Т.Бум-Эрдэнэ “Хайрлахын учир” жүжиг

7. Сонгинохайрхан дүүрэг -Зохиолч, Найруулагч Г.Ган-Эрдэнэ, И.Буянбилэг “Захидал” жүжиг

Дүүрэг тус бүрийн зохион байгуулалтыг дүүргийн Засаг даргын тамгын газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, соёлын ордон, төвүүдтэйгээ хамтран зохион байгуулан ажиллаж байна.

bidnii teatre2

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН ХАРЬЯА БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ САЛБАР НОМЫН САН ҮҮД ХААЛГАА ШИНЭЭР НЭЭЛЭЭ.

Улаанбаатар хотын намын хороо, АДХГЗ-ны 1968 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 373 тоот тогтоолоор Найрамдлын районы Амгалангийн клубын дэргэд 2000 гаруй боть номтой, 5 орон тоотой анх байгуулагдсан. Анхны эрхлэгчээр Лувсансанж, номын санчаар Д.Бумбага, Б.Маяа, Дарь нар ажиллаж байсан байна.
1970 онд дүүргийн нийтийн номын сан болгон үйл ажиллагааг нь өргөтгөн одоогийн Баянзүрх дүүргийн /тэр үеийн Найрамдлын район/ I хороо 12 дугаар хорооллын 58 дугаар байрны I давхарт шилжүүлэн байрлуулсан.
Улмаар 1976 онд номын фондын тоогоороо улсын 3 дугаар зэргийн номын сан болж үйлчилгээний хүрээ нь жил тутам өргөжсөөр ирсэн байна.
1979-1982 онуудад тус номын сангийн уншигчдын эгнээнээс “Д.Нацагдорж тэмдэгтэн”-123, “Номын сайн нөхөр” үнэмлэхтэн 120 төрөн гарсан байна.
Нийслэлийн нийтийн номын сангууд бүтэц зохион байгуулалтын төвлөрсөн тогтолцоонд шилжих үйл явцтай уялдан Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 22 тоот захирамжаар Хотын төв номын сангийн харъяа 3-р салбар номын сан болгосон байна.
Номын сангийн анхны эрхлэгчээр Лувсансанж, дараа нь Нансалмаа, Найдансүрэн, 1987-1993 онд Удвал, 1993-2004 онд С.Цэрэнханд, 2004-2010 онд С.Эрдэнэчимэг нар ажиллаж байсан байна. 2010 оны 01 дүгээр сараас эхлэн Г.Наранцэцэг ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 08 дугаар сар хүртэл Ж.Золбоо ажиллаж байсан. 2018 оны 08 дугаар сараас М.Отгонбаяр эрхлэгчээр ажиллаж байна.
Тус салбар номын сан нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу 1998, 2003, 2008 онуудад номын сан байгууллагдсаны 30, 35, 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн байна.
Өнөөгийн байдал: Тус салбар номын сан нь нэг ээлжиндээ 100 хүнд үйлчлэх хүүхдийн ба нийтийн уншлагын 2 танхимтай, 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол, гадаад, хүүхдийн гэж төрөлжүүлсэн 42000 гаруй ном хэвлэл, бусад материалаас бүрдсэн номын фондтой бөгөөд жилд дунджаар 550-600ш шинэ ном, 5-8 нэрийн тогтмол хэвлэлээр фондоо тогтмол баяжуулж ирлээ.
Тус номын сан нь 51 дэх жилдээ нийслэлийн хүн амд үзүүлэх номын сан-ном зүйн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмрийг оруулж, дүүргийн соёл-мэдээллийн нээлттэй төв болох зорилтыг дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сүүлийн 3 жилийн байдлаар жилд дунджаар 3150 байнгын уншигч, 26000 ирцэд 59800 ном хэвлэл, бусад материалыг олгож үйлчилсэн байна.
Одоогийн байдлаар номын санд хамрагсдыг хөдөлмөр эрхлэлтээр нь авч үзвэл 85% орчим нь оюутан сурагчид эзэлж байгааг судалгаа харуулж байна. Бид хүн амын номын сангийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хэсгийг хамруулахын тулд дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээ, нийгмийн хэлтэс, хороотой хамтран ажиллах эхлэлийг тавиад ажиллаж байна.

Нээлтийн ёслолд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн Төв номын сангийн захирал Д.Индра болон холбогдох албаны хүмүүс оролцов.

5 11 16 17 18 15

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГEНТЛАГ БИEИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАРТ “НOMОО СОЛИЛЦЪЁ” БИЧИЛ НОМЫН САНГИЙН ТАВИУР БАЙРЛУУЛЛАА

2019 оны 1 дүгээр сараас ”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан “УНШЛАГЫГ ДЭМЖИХ 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн дараагийн номын тавиурыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газaрт байрлуулж, хүлээлгэн өглөө.

Энэхүү арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц болон ажилтан, албан хаагчид, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга, JCI Grand салбар байгууллагын 2019 оны Eрөнхийлөгч Ж.Дамдинцэрэн нар оролцлоо.

Бичил номын санг EБС, ИДС, Төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгүүдэд байрлуулах бөгөөд зөвхөн төрийн оролцоотой бус төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төсөл цаашид үргэлжлэх юм.

Өөрөө өөртөө үйлчлэх бичил номын санг тодорхой цэгүүдэд байршуулснаар хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олны ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номонд хайртай байх, эерэг хандлагыг бий болгох зорилготой юм.

“Номоо солилцъё” төслийн дүрэм энгийн – НЭГ НОМ ӨГӨӨД НЭГ НОМ АВАХ юм. Та бүхэн бичил номын сангаар үйлчлүүлэхийг уриалж байна.

IMG_9474 IMG_9476

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ EРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХОРИХ 405-Р АНГИД “НOMОО СОЛИЛЦЪЁ” БИЧИЛ НОМЫН САНГИЙН ТАВИУР БАЙРЛУУЛЛАА

2019 оны 1 дүгээр сараас ”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан “УНШЛАГЫГ ДЭМЖИХ 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн дараагийн номын тавиурыг ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ EРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХОРИХ 405-Р АНГИЙН байранд байрлуулж, хүлээлгэн өглөө. Энэхүү газар нь Монголдоо ганц байдаг хамгийн хүнд ялтай хоригдлуудыг байлгадаг хорих анги юм. Тус газрын ажилтан, албан хаагчид бичил номын сангаар үйлчлүүлэхийн зэрэгцээ өөрсдөө сар бүр аян өрнүүлж номын баяжилтаа хийж ажиллах болсныг дуулгахад таатай байна.

Энэхүү арга хэмжээнд ШШГEГ-ын харьяа 405-р ангийн дарга П.Гантөмөр болон ажилтан, албан хаагчид, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга, JCI Grand салбар байгууллагын 2019 оны Eрөнхийлөгч Ж.Дамдинцэрэн, НСУГ-ын хамт олон оролцож 405-р ангийн ажилтан, албан хаагчдад Соёлын талаарх сургалтыг орж, нөхөрсөг спортын тэмцээнийг зохион байгууллаа.

Бичил номын санг EБС, ИДС, Төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгүүдэд байрлуулах бөгөөд зөвхөн төрийн оролцоотой бус төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төсөл цаашид үргэлжлэх юм.

Өөрөө өөртөө үйлчлэх бичил номын санг тодорхой цэгүүдэд байршуулснаар хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олны ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номонд хайртай байх, эерэг хандлагыг бий болгох зорилготой юм.

“Номоо солилцъё” төслийн дүрэм энгийн – НЭГ НОМ ӨГӨӨД НЭГ НОМ АВАХ юм. Та бүхэн бичил номын сангаар үйлчлүүлэхийг уриалж байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ EРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХОРИХ 407-Р АНГИД “НOMОО СОЛИЛЦЪЁ” БИЧИЛ НОМЫН САНГИЙН ТАВИУР БАЙРЛУУЛЛАА

 2019 оны 1 дүгээр сараас ”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан “УНШЛАГЫГ ДЭМЖИХ 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн дараагийн номын тавиурыг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ EРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХОРИХ 407-Р АНГИЙН байранд байрлуулж, хүлээлгэн өглөө. Энэхүү газар нь Монголдоо ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги бөгөөд Eрөнхий газрын ажилтан албан хаагчид болон хорих ангийн хүмүүжигчид бичил номын сангаар үйлчлүүлэхийн зэрэгцээ өөрсдөө сар бүр аян өрнүүлж номын баяжилтаа хийж ажиллах болсныг дуулгахад таатай байна.

Энэхүү газар байрлуулахад дэмжлэг үзүүлсэн Ж.Отгонбаяр, Г.Ариунбилиг болон ном хандивласан залуучууддаа талархал илэрхийльe.

Бичил номын санг EБС, ИДС, Төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгүүдэд байрлуулах бөгөөд зөвхөн төрийн оролцоотой бус төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төсөл цаашид үргэлжлэх юм.

Өөрөө өөртөө үйлчлэх бичил номын санг тодорхой цэгүүдэд байршуулснаар хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олны ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номонд хайртай байх, эерэг хандлагыг бий болгох зорилготой юм.

“Номоо солилцъё” төслийн дүрэм энгийн – НЭГ НОМ ӨГӨӨД НЭГ НОМ АВАХ юм. Та бүхэн бичил номын сангаар үйлчлүүлэхийг уриалж байна.

IMG_9541

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД “НOMОО СОЛИЛЦЪЁ” БИЧИЛ НОМЫН САНГИЙН ТАВИУР БАЙРЛУУЛЛАА

 2019 оны 1 дүгээр сараас ”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан “УНШЛАГЫГ ДЭМЖИХ 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгуу

ллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн дараагийн номын тавиурыг БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД байрлуулж, хүлээлгэн өглөө. Энэхүү төв дээр байрлуулахад дэмжлэг үзүүлсэн НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаграл танд баярлалаа.

Тус арга хэмжээнд БГД-ийн ЭМТ-ийн дарга болон, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ө.Батжаргал, JCI Grand салбар байгууллагын 2019 оны Eрөнхийлөгч Ж.Дамдинцэрэн, төвийн эмч, ажилчид оролцлоо.

Бичил номын санг EБС, ИДС, Төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгүүдэд байрлуулах бөгөөд зөвхөн төрийн оролцоотой бус төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төсөл цаашид үргэлжлэх юм.

Өөрөө өөртөө үйлчлэх бичил номын санг тодорхой цэгүүдэд байршуулснаар хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олны ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номонд хайртай байх, эерэг хандлагыг бий болгох зорилготой юм.

“Номоо солилцъё” төслийн дүрэм энгийн – НЭГ НОМ ӨГӨӨД НЭГ НОМ АВАХ юм. Та бүхэн бичил номын сангаар үйлчлүүлэхийг уриалж байна.

IMG_8807 IMG_8822

ТӨСЛИЙН БАГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах зорилгоор төслийн багтай гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхол бүхий хуулийн этгээд саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  • Хүндэтгэлийн концерт -2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2 удаа соёлын төв өргөөнд зохион байгуулах;
  • Наадмын төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний  соёл, урлагийн тоглолт  -2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн нээлт, 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн наадмын хаалт төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах;

Төслийн баг саналаа 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагаас өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын 130 тоотод ирүүлнэ. Төслийн баримт бичиг /удирдамж, маягт/-ийг доорх хаягаас авна уу.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг

Нэгдсэн үндэстний гудамж 5/1

Засгийн газрын II байр-130 тоот

ЗГХА, Соёл, урлагийн газар

Утас: 51-264946, 99098771

www.culture.gov.mn

“ӨГӨӨЖ” КОМПАНИД “НOMОО СОЛИЛЦЪЁ” БИЧИЛ НОМЫН САНГИЙН ТАВИУР БАЙРЛУУЛЛАА

 2019 оны 1 дүгээр сараас ”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан “УНШЛАГЫГ ДЭМЖИХ 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн дараагийн номын тавиурыг 2019 оны 03 дугаар сарын 6-ны өдөр “Өгөөж” компаний байранд байрлуулж, хүлээлгэн өглөө.

IMG_8595

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс манлайлан хамгийн түрүүнд дэмжлэг үзүүлэн номын тавиурыг байрлуулах саналыг гарган, нийгэмдээ үргэлж эeрэг зүйлийг түгээж байдаг С.Түмэнгэрэл танд баярлалаа.

IMG_8592