“НОМОО СОЛИЛЦЪЁ” ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД 1000 НОМ БЭЛЭГЛЭНЭ

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг 2017 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн бямба гарагт уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаагийн “Номоо солилцъё” өдөрлөг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” баярын хүрээнд зохион байгуулагдах бөгөөд “JCI Их хүрээ салбар” байгууллагын “Оюуны элч” төсөлтэй хамтран “1000 номын баяр” уриан дор хийхээр төлөвлөөд байна.

“JCI  Их Хүрээ Салбар” байгууллагын зохиодог “Оюуны элч” төсөл нь 2011 оны 03 дугаар сараас эхлэн 7 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа төсөл юм.

Өдөрлөгийн үеэр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас хүүхдийн номнуудыг солилцох бөгөөд номоо солилцсон хүүхэд бүрт “Оюуны элч” төслөөс 1 номыг бэлэглэнэ.

Хүүхэд багачууд, эцэг эхчүүд өөрсдийн солилцох номтойгоо ирж тус өдөрлөгтэй нэгдэж өөрийн уншсан номоо бусадтай солилцож уншихаас гадна хөгжөөнт тоглоом, хүүхдэд зориулсан уралдаан тэмцээнүүдэд оролцож олон олон бэлгийн эзэн болоорой.

Өдөрлөг Жанжин Д.Сүхбаатарын талбайд байрлах 75,76 дугаартай асарт зохион байгуулагдана.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ХҮҮХДИЙН БАЯРААР ТА БҮХЭНД ХЭРЭГ БОЛОХ ЗАРИМ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн авто замын хөдөлгөөнийг тухайн өдрийн 09.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана.

Жолооч та бүхэн бяцхан зорчигчдынхоо төлөө хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцоно уу гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээлснийг хүргэж байна.

33786543_1112254148915340_7140217167768715264_o

 

Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хүүхдийн баяр, амралтын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул иргэд, эцэг эх, асран хамгаалагч Та бүхэнд үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх тухай дараах сэрэмжлүүлгийг хүргэсэн байна.

Наршилтаас сэргийлэх

  • Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
  • Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
  • Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
  • Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
  • Хурц наранд удаан явахаас зайлсхийх
  • Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
  • Хүйтэн ус, шүршүүрт орох

Наршсан үед илрэх анхны шинж тэмдэг

  • Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
  • Бие суларч ядрах
  • Зvрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох,  амьсгал давхцах
  • Царай цонхийж,  арьс хүйтэн, чийглэг болох
  • Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хvvхэд уцаарлаж уурлах,

Наршилтын үед үзүүлэх анхны тусламж

  • Эмнэлэгт яаралтай хандах
  • Сэрүүхэнгазарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
  • Нойтон алчуур толгойд нь тавих
  • Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хvйтэн жин тавьж, ойр ойрхон солих
  • Бүлээн шингэн уулгах

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

Хүүхдийн баяр ПОСТЕР

     Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд 05 сарын 28-наас 06 сарын 02-ны хооронд зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагаануудын албан ёсны арга хэмжээ буюу Д.Сүхбаатарын талбайн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа 06 сарын 01-нд 09:00-17:00 цагийн хооронд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.

    Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааны хүндэтгэлийн тоглолтод нийслэлийн сургууль, цэцэрлэг, байгууллагуудын 1500 орчим уран бүтээлчид, авьяаслаг хүүхэд багачууд оролцож, талбайн хойд хэсэгт засагдах үндсэн тайзнаа уран бүтээлээ үзүүлэхээр бэлтгэж байгаа бол, талбайн баруун талд засагдах хүүхдийн байгууллагуудын нэрэмжит тайзан дээр хүүхдийн чиглэлээр үйл ажиллгаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, хууль дүрмийн талаар мэдээлэл хийх юм. Харин талбайн урд талд засагдах үндэсний үйлдвэрлэгчдийн нэрэмжит тайзан дээр Монголын үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн худалдаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийн, худалдаа эрхлэгчид үзэсгэлэн худалдаагаа гаргах юм.

     Ингээд та бүхэндээ энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааны болон Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулья.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 09:00-17:00 цагийн хооронд МОНГОЛ ХҮҮХДҮҮД баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

05-р сарын 29-нөөс 06-р сарын 04-ний өдрүүдэд “Гайхамшигт долоо хоногуламжлалт арга хэмжээг 8 дахь удаагаа зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

 ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОНӨТҮГ

05-р сарын 31, 06-р сарын 01-ний өдрүүдэд Цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдүүд” арга хэмжээг 12:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна.

МОНГОЛЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР 

05-р сарын 25-наас 06-р сарын 01-ний өдрүүдэд 13:00, 14:00 цагуудад Гайхамшигт хайрцаг-2”  буюу Алтан залаат азарган тахиа, Бүлтэйхэй Дэгдээхэй 2, Долоон дэлбээт цэцэг, Том хамарт одой жүжгүүдийг өөрийн тайзнаа тоглоно.

 МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

06-р сарын 01-ний өдрийн 14:00, 16:00 цагуудад Хувдай ишигний паян симфони хөгжимт драмчилсан тоглолт тоглоно.

 УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-ний өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Номинд хүүхдийн хүсэл цөм бүрэн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Улсын Их дэлгүүрийн гадаа талбайд зохион байгуулна. Гадаа асаруудад Бүс болон Импорт салбарын гадаа талбайн худалдаа, гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргана. Арга хэмжээнд Найрал дууны сурагчид, Алиалагч ба циркчид, Бүжигчид, Мотив хамтлаг, Номин Кидс цэцэрлэгийн багачууд, Хөгжөөнт тэмцээн, Зарласан уралдаанаа дүгнэж, шагнал гардуулах зэрэг ажлууд болно.

 УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-ний өдрийн 12:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг гадна талбай, Үзэсгэлэнгийн танхим, 4-р танхим зэрэгт  тус тус зохион байгуулж хөгжөөнт тэмцээн, Facebook уралдааны ялагч тодруулах, урлагийн тоглолт, театрчилсан тоглолт зэргийг үзүүлнэ.

 НАРАН ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-ний өдрийн 12:00-13:00 цагийн хооронд Наран молл худалдааны төвийн гадна талбай, 14:00-15:30 цагийн хооронд Энхтайваны гүүрний хажуу талын Наран плаза худалдааны төв, 15:00-16:30 цагийн хооронд 13-р хорооллын дунд замын Наран плэйс худалдааны төв  зэрэг газруудад  Наран шилтгээн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.

ТЭНГИС КИНО ТЕАТР

06-р сарын 01-ний өдрийн 12:00-15:00 цагийн хооронд кино театрын гадна талбайдЭэжийн дайсан-2, Такси-2 киноны уран бүтээлчид ирж талархлын өдөрлөг зохион байгуулж, ирсэн хүүхэд, багачуудтай хамт зураг авахуулж, гарын үсэг зурна.

ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ

06-р сарын 01, 02, 03-ны өдрүүдэд 14:00, 16:00, 18:00 цагуудад “Гайхамшигт Сафари Нууц Тайлагдсан нь хүүхдэд зориулсан жүжиг тоглоно.

МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ОНӨТҮГ

05-р сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд Монгол хүү хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааг Хүй долоо худагт зохион байгуулна.

МОНГОЛЫН ГУРВЫН ЭСРЭГ ГУРАВ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО

06-р сарын 01-нд 09:00-17:00 цагийн хооронд FIBA 3×3 Ulaanbaatar Challenger 2018 тэмцээний хүрээнд Д.Сүхбаатарын талбайд хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 27-нд 11:00-16:00 цагийн хооронд “Хөх Монголын хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

 БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг УБ палас гадна талбайд зохион байгуулна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Тусгаар Тогтнолын талбайд зохион байгуулна.

 БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 10:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Нацагдоржийн талбайд зохион байгуулна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 14:00-16:00 цагийн хооронд Зорилтод бүлгийн өрхийн 1000 хүүхдийг БЗД-ийн соёлын ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.

 БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг БХД-ийн ЗДТГ-ын талбайд зохион байгуулна.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 10:00-14:00 цагийн хооронд Төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Налайх дүүргийн соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 30-нд 11:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Аса циркт зохион байгуулна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 02-нд 12:00-14:00 цагийн хооронд 500 ээжид зориулсан “Ээж бол ертөнц” хүндэтгэлийн арга хэмжээг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна.

2018 ХҮҮХДИЙН БАЯР ХӨТӨЛБӨР

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШОУ ТОГЛОЛТЫН НАЙРУУЛГА, ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ СОНГОХ ШАЛГАРУУЛАЛТАНД МЭРГЭЖЛИЙН БОЛОН ЧӨЛӨӨТ УРАН БҮТЭЭЛЧ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.

Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулах “Улаанбаатарын үдэш” шоу тоглолтын найруулга, хөтөлбөрийн төслийг сонгох шалгаруулалтад мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлч та бүхнийг урьж байна.

Тус сонгон шалгаруулалтын төслийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН 508 тоот өрөөнд хүлээн авна.

Холбогдох утас: 321529

img170

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ХҮҮХДИЙН БАЯРЫН НЭГДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УРИЛГА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/363 дугаар захирамж гарч, 06 дугаар сарын 01-ний өдрийн 9:00-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд “Монгол Хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Иймд дээрх арга хэмжээнд хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, бүтээгдэхүүн үйлвэрлэдэг Иргэд, ААНБ, Төрийн болон Төрийн бус байгууллага, Үндэсний үйлдвэрлэгчид та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна. Саналыг 2018 оны 05 дугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: Соёлын төв өргөөний “Г” корпус 5 давхарт Нийслэлийн Соёл, урлагийн газрын 508 тоот

Утас : 11321529

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“ГЭГЭЭН МУЗА 14” ОЛОН УЛСЫН ТЕАТР УРЛАГИЙН ИХ НААДАМ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.

Дэлхийн театр урлаг, утга зохиолын ертөнцийнхний шүтээн “Гэгээн муза”-аар нэрлэгдсэн  наадам 14 дэх удаагаа Улаанбаатар хотод “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл” , “Хүүхдийн жүжгийн төрөл” , “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдээр явагдаж нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгэгдэж, 26 бүтээл шалгаран, хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Энэ удаагийн наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украйн улсын уран бүтээлчид болон наадмын зочин шүүгчээр ОХУ-ын гавьяат жүжигчин, Оросын театрын зүтгэлтэн В.В.Мирошниченко, Коссова улсын Олон улсын театрын институтийн Ерөнхийлөгч, жүжигчин, найруулагч Ментор Зумбераж, Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун нар урилгаар ирж ажилласан юм.

Тус наадмын шилдгийн шилдэг буюу Гранпри шагналтнаар Дорнод аймгийн уран бүтээлчдийн “Ярьдаг мод” хүүхдийн жүжиг тодорлоо. Тус бүтээл

  • шилдэг зохиолч,
  • шилдэг найруулагч,
  • шилдэг эмэгтэй гол дүр,
  • шилдэг хөгжмийн зохиолч,
  • шилдэг тайзны зураач,
  • шилдэг эрэгтэй туслах дүр зэрэг зургаан номинацид тэргүүлсэн билээ.

2018-05-14_10.16.29-234335-25541937820180513234345

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“УЛААНБААТАР МАРАФОН 2018” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ЦОМЫГ ДАРААГИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЭН ӨГЛӨӨ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн Засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүрийн 05 дугаар сарын 3 дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих автомашингүй өдөр болгож, “Улаанбаатар марафон” Олон Улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах тухай 2017 оны А/147 дугаар захирамжийн дагуу тус тэмцээний шилжин явах цомыг Нийслэлийн харьяа байгууллагуудаар аялуулах аяны хүрээнд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас хүлээн авч 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Соёлын төв өргөөнд гардуулан өглөө.

32540481_1253035198162465_6888057421617430528_n

Нийслэлийн Соёл, урлагийн газар “Улаанбаатар марафон” Олон Улсын гүйлтийн тэмцээнд харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг идэвхитэй оролцуулах талаар уриалж, албан тоот хүргүүлж ажиллаа.

32378563_1253035341495784_4625314134341189632_n

Мөн тус газар тэмцээний нээлтийн үйл ажиллагааны соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл зохион байгуулалтыг ханган ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР БОЛНО

Олон Улсын Музейн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Соёл, урлагийн газар болон харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчдад зориулсан үйл ажиллагааг зохион байгуулж байна

ubmuseum Богд хааны ордон музей TUUHIN_MUZEI-102220-415856767-184259-594838757-e1514355779962 choijin-8

Нийслэлийн Соёл, урлагийн газрын Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр болон Олон Улсын Музейн өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний музей, Чойжин ламын сүм музей, Богд Хааны Ордон музей, Улаанбаатар хотын музейтэй хамтран Нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын ажилтан албан хаагчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд Монголын түүх, соёл, соёлын өвөө таниулах, сурталчлах, музейн боловсрол олгох зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 08-наас 28-ны өдрийг дуустал дээрх мүзейнүүдийг үнэ төлбөргүй үзүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

МЭРГЭЖЛИЙН УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТАЙЗ, ГЭРЛИЙН ИНЖЕНЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН “ТАЙЗ, ГЭРЭЛТҮҮЛГИЙН СУРГАЛТ” ЯВАГДАЖ ДУУСЛАА

Нийслэлийн Соёл, урлагийн газраас АНУ-ын Элчин сайдын яам, Төрийн Департаментын “Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчоо”-той хамтран АНУ-ын бүжгийн урлагийг дэмжих “Dance Motion” хөтөлбөрийн хүрээнд Юта мужийн Солт Лейк хотын “Райри-Вудбери” орчин үеийн бүжгийн хамтлагийн тайз, гэрэлтүүлгийн мастер класс хичээлийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын мэргэжлийн урлагийн байгууллагуудын тайз, гэрлийн ажилтнуудад зориулан УДБЭТ-т зохион байгууллаа.

Энэхүү сургалтад нийт 13 байгууллагын 46 мэргэжлийн тайз, гэрлийн инженерүүд хамрагдан гэрлийн өнгөний тохиргоо, тусгай эффект, бага өртөгтэй нэмэлт программуудын талаар суралцаж, мэдээлэл авлаа.

Тус мастер класс хичээл нь нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн урлагийн байгууллагын гэрлийн инженерүүдийн боловсрол, ур чадварыг ахиулах, шинэ технологийг танин мэдүүлсэн чухал үр дүнтэй арга хэмжээ байлаа.

IMG_8651 IMG_8633 IMG_8629 IMG_8609 IMG_8601 IMG_8582 image3

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР