“БИДНИЙ ТЕАТР” ЖҮЖГИЙН УРАЛДААН ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын Драмын Эрдмийн Театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилгоор “БИДНИЙ ТЕАТР” жүжгийн уралдааныг Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгууллаа.

Жүжгийн уралдаан 2 үе шаттай явагдаж Нийслэлийн Eрөнхий боловсролын 100 гаруй сургуулийн 10.000 гаруй сурагчдад уралдааны жүжгүүд хүрсэн. Хоёрдугаар шатны шалгаруулалт Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертын танхимд 2018 оны 05 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд явагдаж театрын урлагийн мэргэжлийн шүүгчид жүжиг тус бүрт үнэлгээ өгч шүүн явуулж дүнгээ гаргалаа.

“Бидний театр” жүжгийн уралдааны шагнал гардуулах ёслолд Нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нар шагналыг гардуулан өглөө.

Уралдааны ерөнхий шүүгчээр Улсын Драмын эрдмийн театрын найруулагч МУСТА Ч.Түвшин, Соёл, урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн Найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн эрхлэгч М.Ариунжолоо, Улсын Драмын эрдмийн театрын Захиргааны албаны дарга О.Гэрэлсүх нар ажиллаж шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг жүжгүүдийг тодрууллаа.

Уралдааны шилдэг найруулагчаар Баянгол дүүргийн “Кихот ноён” жүжгийн найруулагч Б.Болдхүү тодорч Шилдэг туслах дүрүүдээр Баянгол дүүргийн сурагч н.Арилжмаа, Чингэлтэй дүүргийн сурагч н.Эрхэмзөнч, Шилдэг гол дүрүүдээр Налайх дүүргийн сурагч Э.Болорцэцэг, Сонгинохайрхан дүүргийн сурагч Н.Баярбаясгалан нар шалгарлаа. Монгол Улсын Соёл, урлагийн их сургуульд суралцах урилгыг Баянгол дүүргийн сурагч Э.Долгион, Хан-Уул дүүргийн сурагч О.Түмэнхүслэн нар  гардан авлаа.

Багийн нийлбэр оноогоор Хан-Уул дүүргийн жүжгийн баг “Парисын дарь эхийн сүм” жүжгээр Нэгдүгээр байр, Баянгол дүүргийн жүжгийн баг “Кихот ноён” жүжгээр Хоёрдугаар байр, Сонгинохайрхан дүүргийн жүжгийн баг “Зуны шөнийн зүүд” жүжгээр Гуравдугаар байр тус тус шалгарлаа.

IMG_8413

Уралдааны шилдэг найруулагч “Кихот ноён” жүжгийн найруулагч Б.Болдхүү

IMG_8345

Шилдэг эмэгтэй туслах дүр Баянгол дүүргийн сурагч н.Арилжмаа,

IMG_8331

Шилдэг эрэгтэй туслах дүр Чингэлтэй дүүргийн сурагч н.Эрхэмзөнч

IMG_8375

Шилдэг эрэгтэй гол дүр Сонгинохайрхан дүүргийн сурагч Н.Баярбаясгалан

IMG_8358

Шилдэг эмэгтэй гол дүр Налайх дүүргийн сурагч Э.Болорцэцэг

IMG_8399

Монгол Улсын Соёл, урлагийн их сургуульд суралцах урилгын эзэн Баянгол дүүргийн сурагч Э.Долгион,

IMG_8391

Монгол Улсын Соёл, урлагийн их сургуульд суралцах урилгын эзэн Хан-Уул дүүргийн сурагч О.Түмэнхүслэн

IMG_8442

Сонгинохайрхан дүүргийн жүжгийн баг “Зуны шөнийн зүүд” жүжгээр Гуравдугаар байр тус тус шалгарлаа.

IMG_8464

Баянгол дүүргийн жүжгийн баг “Кихот ноён” жүжгээр Хоёрдугаар байр

IMG_8481 IMG_8496

Хан-Уул дүүргийн жүжгийн баг “Парисын дарь эхийн сүм” жүжгээр Нэгдүгээр байр

IMG_8530

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“БИДНИЙ ТЕАТР” ЖҮЖГИЙН УРАЛДААН БОЛНО

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилготой “Бидний театр” жүжгийн уралдааныг Нийслэлийн дүүргүүдийн дунд зарлаад байна.

“Бидний театр” жүжгийн уралдаанд дүүрэг тус бүр 1 жүжгийг бэлтгэн оролцох бөгөөд УДЭТ-аас сонгосон найруулагчид жүжгүүдээ тайзнаа амилуулна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас жүжгийн багийг бүрдүүлж байгаагаараа энэхүү уралдаан ихээхэн онцлогтой юм. Дүүрэг бүрийн хамгийн шилдэг гэсэн авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг өөрийн дүүргийг төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөнө. Жүжгийн уралдаан 2 үе шаттай явагдах бөгөөд нэгдүгээр шат 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж 100 гаруй ерөнхий боловсролын сургуулийн 10.000 гаруй хүүхдүүдэд жүжгээ толилуулаад байна. Хоёрдугаар шат Нийслэлийн Улаанбаатар чуулгад 2018 оны 05 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд явагдаж театрын урлагийн мэргэжлийн шүүгчид жүжиг тус бүрт үнэлгээ өгч, шилдэг жүжиг 1, 2, 3 дугаар байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулах юм.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз уралдаанд оролцож буй жүжгүүдийг телевизийн контент болгохоос гадна театрын урлаг, үзэгчийн соёлын асуудлаар нэвтрүүлгүүдийг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгон ажиллана.

Дүүргүүд дараах жүжгүүдээр оролцоно.

  1. Хан-Уул дүүрэг Найруулагч Ц.Жаргалсайхан, В.Хюго “Парисын дарь эхийн сүм” жүжгээр
  2. Баянзүрх дүүрэг Найруулагч Д.Сайнбуян, Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжгээр
  3. Баянгол дүүрэг Найруулагч Б.Болдхүү, М.Сервантес “Кихот ноён” жүжгээр
  4. Багануур дүүрэг Найруулагч А.Нямцэрэн, У.Шекспир “Гамлет” жүжгээр
  5. Сүхбаатар дүүрэг Найруулагч Б.Шинэбаяр, У.Шекспир “Ромео, жульетта” жүжгээр
  6. Налайх дүүрэг Найруулагч Я.Билгүүнсар, У.Шекспир “III Ричард хаан”
  7. Чингэлтэй дүүрэг Найруулагч Ц.Батнайрамдал, Ф.Шиллер “Хар санаа хайр сэтгэл” жүжгээр
  8. Сонгинохайрхан дүүрэг Найруулагч Т.Анхбаяр У.Шекспир “Зуны шөнийн зүүд” жүжгээр

Дүүрэг тус бүрийн зохион байгуулалтыг Засаг даргын тамгын газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, соёлын ордон, төвүүдтэйгээ хамтран зохион байгуулан ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

УЛААНБААТАРЫН ХАВАР-2018” ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатарын Хавар-2018” олон улсын найрал дууны наадам энэ жил “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор нийгэмд тустай ажил зохион байгуулж байгаа билээ. Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” ТББ, Монголын Улсын Консерваторийн хамт олон өнөөдөр Монголын урлагийн ууган сургуулийн хашаан дотор хамт олноороо мод тарилаа.

31947084_991210381038276_9058766027961139200_o31949763_991211391038175_7251054193320919040_o

32073188_991211714371476_7119694216300593152_o  31956420_991210981038216_4421654086609272832_o   31945182_991211954371452_5980612449236156416_o 31945179_991211654371482_2066118769637326848_o31959181_991212041038110_4125196215270768640_o

Байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалахад иргэн бүрийн үүрэг оролцоо чухал байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлиг гарсанаар мод тарих үндэсний өдөртэй болж байгаа дэлхийн 33 дахь орон болсон юм.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
2018.05.06

“УЛААНБААТАРЫН ХАВАР-2018” ОЛОН УЛСЫН НАЙРАЛ ДУУНЫ ИХ НААДМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйтэйгээр “Улаанбаатарын Хавар-2018” олон улсын найрал дууны их наадаммын нээлт 2018 оны 5 дугаар сарын 5-ны 12 цагаас Жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай боллоо.

IMG_7349

Монгол Улсад найрал дуу үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд Найрал дуу дуулаачдыг дэмжин “Монголын найрал дууны уран бүтээлчдийн Холбоо” ТББ-ын санаачлагаар олон улсын найрал дууны хамтлагуудыг урьж 2017 онд анхдугаар наадмыг зохион байгуулж, гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлчид оролцож байсан юм.

Энэ жилийн наадмыг “Эх Дэлхийгээ Хайрлая” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд  олон улсын уран бүтээлчид, дотоодын найрал дууны хамтлагууд оролцож байна.

IMG_7267 IMG_7223 IMG_7204

2018.05.05-нд 17:00 – 18:00 цагт Хүннү молл их дэлгүүрт ХҮҮХДИЙН ТОГЛОЛТ,
2018.05.06-нд 10:00 – 12:00 цагт Монгол Улсын Консерваторит МАСТЕР КЛАСС сургалт, 13:00 – 14:00 цагт МОД ТАРИХ Ёслолын арга хэмжээ тус тус зохион байгуулагдах бол НЭГДСЭН ГАЛА ТОГЛОЛТ 2018.05.07-ны 18:00 цагт УДБЭТ-т болно.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“НОМОО СОЛИЛЦЪЁ” ӨДӨРЛӨГ 2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 04, 05-НЫ ӨДРҮҮДЭД УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

NOMOO SOLILTSYO 05.05Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг 2018 оны 05 дугаар сарын 04-ийн өдөр 10:00 – 17:00 цаг хүртэл, 05-ны өдөр 10:00-14:00 цаг хүртэл 2 өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн “Номоо солилцъё” өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

Эрхэм уншигч та бүхнийг 05 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцож уншихыг уриалж байна.

Энэ удаагийн өдөрлөгт
– Уншсан номоо солилцох
– Ном хямдралтай үнээр худалдан авах боломжтой

Хамтран ажиллаж буй байгууллага:
*****Hello UB ТББ

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“ГЭГЭЭН МУЗА” ОЛОН УЛСЫН ТЕАТРЫН ИХ НААДАМ БОЛНО

Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэй “Гэгээн Муза 14” олон улсын театрын их наадмыг “Гэгээн муза академи” зохион байгуулж байна.

Наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украин улсын 300 орчим уран бүтээлчид “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд өрсөлдөн уран бүтээлчдийн ур чадварын түвшинг өсгөж, шилдгүүдээ тодруулдаг наадам юм.

Наадмын нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгүүлснээс 26 бүтээл шалгаран хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөх ба нийт 90 гаруй уран бүтээлчид хамрагдаж байна. Энэ жилийн шалгаруулалтын тоглолт 05 дугаар сарын 7-12-нд, улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 13-ны өдөр УДЭТ-т болно.

 

“ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ 90 МИНУТ”

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан “Их цэвэрлэгээ 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээнд Нийслэлийн Соёл, урлагийн газрын албан хаагчид хамрагдаж Туул голын эрэг дагуу газрыг цэвэрлэлээ

31044833_1844648465602578_3708586941257827599_n 30762738_1844645098936248_2422192196411920870_n
31062157_1844645378936220_6903341270991974443_n 31046366_1844646775602747_5016228876164766729_n31069102_1844646335602791_7033482014021921960_n 31037529_1844649062269185_3937529875010633238_n 31064444_1844646612269430_521077271437402890_n31052292_1844645018936256_7717911463886790956_n 31093467_1844645058936252_4245319399532295996_n

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“УЛААНБААТАРЫН ХАВАР-2018” ОЛОН УЛСЫН НАЙРАЛ ДУУНЫ ИХ НААДАМ БОЛНО

Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэй 2 дахь удаагаа “Улаанбаатарын Хавар-2018” олон улсын найрал дууны их наадмыг зохион байгуулах гэж байна.

Монгол Улсад найрал дуу үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд Найрал дуу дуулаачдыг дэмжин “Монголын найрал дууны уран бүтээлчдийн Холбоо” ТББ санаачлагаар олон улсын найрал дууны хамтлагуудыг урьж 2017 онд анхдугаар наадмыг зохион байгуулж, гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлчид оролцож байсан.

Энэ жил ОХУ, АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО, БНСУ зэрэг улсаас уран бүтээлчдийг урьж 2018 оны 05 дугаар сарын 05-07 өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд тус наадмын “Гала” тоглолт 2018 оны 05 дугаар 07-ны өдөр УДБЭТ-т болно.

Nairal Duu 2018 posterНИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“БИДНИЙ ТЕАТР” ЖҮЖГИЙН УРАЛДААН БОЛНО

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран Нийслэлийн 9-н дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилго бүхий “Бидний театр” жүжгийн уралдааныг зарлалаа.

“Бидний театр” жүжгийн уралдааны хүрээнд УДЭТ-аас 9-н найруулагч ажиллаж, нийслэлийн дүүргүүдийн ЕБС-ийн ахлах ангийн авьяаслаг сурагчдаас жүжгийн багаа бүрдүүлж, жүжгүүдээ тайзнаа амилуулах юм.

Дүүрэг бүрийн хамгийн шилдэг гэсэн авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг дүүргээ төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөх бөгөөд жүжгийн уралдаан 2 үе шаттай явагдаж, нэгдүгээр шатанд дүүргүүдийн ЕБС-ийн сурагчдад жүжгээ үзүүлэх үзлэгийн шатыг зохион байгуулах бол хоёрдугаар шат Нийслэлийн Улаанбаатар чуулгад 2018 оны 05 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд явагдаж, театрын урлагийн нэрт зүтгэлтнүүд жүжиг тус бүрт үнэлгээ өгч шүүн явуулна. Тус уралдаанаар шилдэг жүжиг 1,2,3 дугаар байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулах юм.

Энэ дашрамд дуулгахад Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз уралдаанд оролцож буй жүжгүүдийг телевизийн контент болгохоос гадна театрын урлаг, үзэгчийн соёлын асуудлаар нэвтрүүлгүүдийг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгон ажиллана.

Ингээд та бүхэндээ нийслэлийн 9-н дүүрэгт ажиллах найруулагчид болон сонгогдсон жүжгүүдийн мэдээллийг хүргэе.

1. Хан-Уул дүүрэг
– Найруулагч Г.Алтангэрэл, В.Хюго “Парисын дарь эхийн сүм” жүжгээр
2. Баянзүрх дүүрэг
– Найруулагч Д.Сайнбуян, Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжгээр
3. Баянгол дүүрэг
– Найруулагч Б.Болдхүү, М.Сервантес “Кихот ноён” жүжгээр
4. Багахангай дүүрэг
– Найруулагч Н.Анхбаяр, Ж.Б.Моллер “Бэрд” жүжгээр
5. Багануур дүүрэг
– Найруулагч А.Нямцэрэн, У.Шекспир “Гамлет” жүжгээр
6. Сүхбаатар дүүрэг
– Найруулагч Б.Шинэбаяр, У.Шекспир “Ромео, жульетта” жүжгээр
7. Налайх дүүрэг
– Найруулагч Я.Билгүүнсар, У.Шекспир “III Ричард хаан”
8. Чингэлтэй дүүрэг
– Найруулагч Ц.Батнайрамдал, Ф.Шиллер “Хар санаа хайр сэтгэл” жүжгээр
9. Сонгинохайрхан дүүрэг
– Найруулагч У.Дэлгэрбуян, У.Шекспир “Зуны шөнийн зүүд” жүжгээр

Түүнчлэн дүүрэг тус бүрийн зохион байгуулалтыг Засаг даргын тамгын газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, соёлын ордон, төвүүдтэйгээ хамтран зохион байгуулан ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ХОТЫН СОЁЛ – МАРТАГДСАН БЭЛГЭДЛҮҮД – УЛААНБААТАР ХОТЫН НЭРИЙН ТУХАЙ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “ХОТЫН СОЁЛ” аяны хүрээнд “25 дугаар суваг” телевизтэй хамтран “Мартагдсан бэлгэдлүүд” нэвтрүүлгийг иргэдийг соён гэгээрүүлэх, Улаанбаатар хот дахь хуучны барилга, сүм хийд, хөшөө дурсгал, бэлгэдэл, учир шалтгаан, түүхэн үйл явдал, хүмүүсийн талаарх цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна.

Энэ удаагийн дугаараар “Улаанбаатар хотын нэрийн тухай” нэвтрүүлгийг хүргэж байгааг хүлээн авна уу.

Нийслэлийн Соёл Урлагийн Газар