Улаанбаатар марафон-4 амжилттай болж өндөрлөлөө

2013 оны 06-р сарын 02-ны өдрийн 08.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбай, Чингэсийн өргөн чөлөө, Энхтайвны гүүр, Гандийн гудамж, Чингэсийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай чиглэлд 42,195 км, 21,1 км, 5,0 км, 1,5 км-ийн зайны уралдаануудаар болж өндөрлөлөө. Тус тэмцээнд гадаадын 14 орны 110 гаруй, Монголын 400 орчим тамирчид 2 насны ангилалд тэсвэр хатуужлаа сорилоо.

Энэ жилийн тэмцээн нь Дэлхийн байгаль орчны өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаас гадна НҮБ-ын байгаль орчны элч Кенийн тамирчин, марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Патрик Макаумусёоки оролцож байгаагаараа онцлогтой юм.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн холын зайд манай тамирчин Л.Отгонбаяр 4 дэх жилээ түрүүллээ. НСУГ нь уг тэмцээнээр явуулын тайзтай автомашиныг ажиллуулж тэмцээний нээлт, хаалт болон шагнал гардуулах үйл ажиллагааг техник хэрэгслээр хангаж оролцлоо.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баяр болж өнгөрлөө

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн ЗДТГазартай хамтран явуулын тайзтай автомашиныг Сүхбаатарын талбайд байрлуулж иргэдэд үйлчиллээ. Нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд төв тайзны засал чимэглэл, дууны техникийнг тус газар хариуцан ажилласан бөгөөд тайз тоног төхөөрөмжийг Sound of Mongolia ХХК харицан ажмилттай зохион байгуулсан. Үйл ажиллагааны үеэр “Хоггүй Улаанбаатар” хөдөлгөөнийг өрнүүлж төв талбайн хогийг цэвэрлэж, талбайд үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагууд болон хувь хүмүүст хогийн уут тараав. Ингэснээр төв талбайд үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд ойр орчимдоо хог хаягдал хаяхгүй, зориулалтын уутанд хийлгэв.

Хандивын тоглолт зохион байгууллаа

Сэлэнгэ аймгийн иргэн Нарантуяагийн охинд зориулсан хандивын тоглолтыг нийслэлийн “Улаанбаатар” чуулгын байранд зохион байгуулж, Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих “Цоглог” төвд хамрагддаг хүүхдүүдийн 30 эцэг эхэд уг тоглолтыг үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллалаа.

Хоггүй Улаанбаатарын төлөө уриаллаа

05 дугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Монгол цэргийн жавхаа” арга хэмжээний төгсгөлийн шатны шалгаруултын үеэр “Хоггүй Улаанбаатар” аяны хүрээнд 100 гаруй сайн дурынхан богино цамц, малгайгаар ижилсэн хоггүй хотод иргэдийг уриаллаа. Сүхбаатарын талбайд болсон нэгдсэн үйл ажиллагаанд хоггүй оролцохыг иргэдэд уриалсан

Хятад улсын Жилинь мужтай хамтран ажиллахаар боллоо

05 дугаар сарын 03-нд Хятадын соёлын төвтэй хамтран Хятад улсын Жилинь мужийн төлөөлөгчид болох Жилин мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Жан Жи Вэй, Жилин мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны хэлтсийн дарга Үй Хун Шөн, Жилин мужийн Ардын засгийн газрын Гадаад хэрэг эрхлэх газрын дарга Жэн Ган, Жилин мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны хэлтсийн дэд дарга Циү Жао Мин, Жилин мужийн Дуу бүжгийн чуулгын хязгаарлагдмал хариуцлагатай компаний бүжиг дэглээч Жао Син, тус газрын дарга Б.Батцэнгэл, урлаг уран сайхны хэлтсийн дарга М.Мөнхсайхан, газрын зөвлөх С.Цогтбаяр, мэргэжилтэн Г.Заяа нар уулзан ирэх намар 2 хотын соёлын өдрүүдийг өөрсдийн хотууддаа зохион байгуулах талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцов.

Ангийн драм амжилттай болж өндөрлөлөө

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэдний сурч боловсрох, нийгэмшихэд урлагийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, Архи, тамхи, мансуурлын хорт хэрэглээнээс урлагаар дамжуулан урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол HD телевизээс зохион байгуулдаг “Ангийн драм” нэвтрүүлгийн дэмжигч байгууллагаар ажилласан. Үүний үр дүнд тус нэвтрүүлгийн 2, 3-р шатны шалгаруулалтанд “Хотын соёл”, “Архи, тамхи, мансуурлын хорт хэрэглээнээс урьдчилан сэргийлэх” ерөнхий сэдвийг уралдаанд оролцож буй багуудад өгсөн. Нийт 40 сургуулийн 450 гаруй сурагчид хамрагдсан энэ удаагийн шоу нэвтрүүлэг нийт 5 үе шаттгай явагдаж шилдэгүүдийг тодруулсан. Тус газраас “Ангийн драм-2” нэвтрүүлгийн сүлд дууг бүтээн олны хүртээл болгож, нэвтрүүлгийн төгсгөлийн шатны шалгаруулалтыг Соёлын төв өргөөнд зохион байгуулахад дэмж үзүүлж хамтран ажиллалаа. Мөн шилдэг баг, шилдэг багш, шилдэг багийн ахлагчид тус газрын өргөмжлөл, мөнгөн шагнал хүртээсэн нь нэвтрүүлгийн цаг хүрээг өргөтгөөд зогсохгүй бодлогын хувьд төрийн байгууллагын зүгээс томоохон хувь нэмэр, дэмжлэг үзүүлсэн талаар нэвтрүүлгийг санаачлагч Монгол ТВ-ийн хамт олон талархан хүлээн авсан.  Төгсгөлийн шатны шалгаруулалтыг 5 дугаар сарын 19-нд Монгол HD ТВ-тэй хамтран “Ангийн драм” нэвтрүүлгийн шилдэг багуудын шалгаруулалтыг Соёлын төв өргөөнд зохион байгуулан Бадмаараг лицей сургууль 1-р байр, 33-р сургууль 2-р байр, 28-р сургууль 3-р байр, 48-р сургууль 4-р байр, 50-р сургууль 5-р байр, тусгай байранд Улаанбаатар сургууль тус тус шалгарч газрын өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа. 05 дугаар сарын 25-нд “Ангийн драм” нэвтрүүлгийн шилдэг оролцогчдийг шалгаруулах шалгаруулалтыг Соёлын төв өргөөнд зохион байгуулсан ба 33, 28, 48-р сургуулиудын багийн ахлагч нар мөн 33-р сургуулийн багш шилдэг багшаар шалгарч газрын өргөмжлөл мөнгөн шагнал хүртсэн.

Нийтийн цэнгээнт бүжгийн сургалт явагдав

Шинэчлэлийн  Засгийн газраас иргэдийн эрүүл мэнд, гоо сайхны болосрол, соёлыг дээшлүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ССАЖЯ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын нийтийн бүжгийн холбоо хамтран 4-р сарын 22-26ны өдрүүдэд UNIVERSAL цэнгээнт бүжгийн клубт сургалт зохион байгуулж нийслэлийн дүүргүүдийн төрийн албан хаагч, соёлын ажилтан, ардын авъяасан нийт 45 хүн хамрагдав.

Сургалтаар нийт 16 бүжгийг заан сургасан. Хаалтын ажиллагааг 4 дүгээр сарын 26-нд зохион байгуулж сургалтанд оролцогчдод НСУГ-ын дарга Б.Батцэнгэл ССАЖЯ, НСУГ, МНБХ-ны Сертификат гардуулав.

“Ангийн драм” нэвтрүүлэгт хамтран ажиллана

Хүүхэд багачуудын урлаг, уран сайхны болон гоо зүйн мэдрэмжийг нь дээшлүүлэх, сэтгэн бодох чадвар, өөрийгөө бусдад таниулах боломжийг олгодог “Ангийн драм” нэвтрүүлгийн энэ жилийн шалгаруулалт эхлэхэд бэлэн болоод байгаа билээ. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг энэхүү нэвтрүүлгийг Нийслэлийн Соёл урлагийн газрын зүгээс бодлогын хувьд дэмжиж хамтран ажиллахаар болов. Уг уралдааны шалгаруулалтанд “Хотын соёл”, “Архи тамхи мансуурлын хорт нөлөөллөөс сэргийлэх” чиглэлээр сурагчдын дуу хоолойг олон нийтэд хүргэх, бодитой ажил зохион байгуулах онцлогтойгоор энэ удаагийн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөөд байна. “Ангийн драм” нэвтрүүлгийн нээлтийн ажиллагаа 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн “Сүлд” чуулгын танхимд болсон бөгөөд уралдаанд нийт 40 сургуулийн 450 гаруй сурагчид оролцож байгаа юм.

Санамж бичигт гарын үсэг зурав

Улаанбаатар хотын түүх соёлын өвийг хамгаалах, сэргээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож эдийн засгийн  эргэлтэнд оруулах, дотоод гадаадын жуулчдыг Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй соёл урлагийн арга хэмжээний талаарх мэдээллээр хангах, гадаад дотоодын жуулчдын сонирхол татсан арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах зорилгоор санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичигт Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцэнгэл, Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Баттулга нар гарын үсэг зурав.

Соёл, урлагийг хөгжүүлэх асуудлаар:

  • Нийслэл хотод орших соёлын өвийг хамгаалах, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутан залуусын дунд явган болон тойрон аялалыг хамтран зохион байгуулах,
  • Гар урлалыг хөгжүүлэх, дэмжих ажлыг нэмэгдүүлэх, үзэсгэлэн зохион байгуулах
  • Музей, үзвэрийн газраар  жуулчид тав тухтай үйлчлүүлэх нөхцлийг хангаж ажиллах /гадна дотно тохижилт, жуулчны тээврийн хэрэгслийн тусгай зогсоол, мэдээллийн  технологийн шинэ арга хэлбэр, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх/-д дэмжлэг үзүүлэх
  • Талуудын зохион байгуулах арга хэмжээнд соёл, урлагийн болон аялал жуулчлалын байгууллагуудыг татан оролцуулах,
  • Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдэлд байгаа сурталчилгааны самбарт Нийслэлийн Соёл урлагийн газраас зохион байгуулж байгаа үйл ажиллагааны сурталчилгааг үнэ төлбөргүй байрлуулах,

Aялал жуулчлалыг хөгжүүлэх талаар:

  • Улаанбаатар хот түүний орчмын аялал жуулчлалын нөөц, байгаль, соёлын онцлог, дэд бүтцэд тулгуурлан аялал жуулчлалын тусгай сонирхлын төрөл, чиглэлийг /түүх соёлын, байгалийн, шашны гэх мэт/  тогтоон нийслэлийн соёлын аялал жуулчлалын газрын зургийг гаргах
  • Музейн хөтөч, аяллын тайлбарлагч бэлтгэх сургалтыг музейдэд зохион байгуулах, хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулах
  • Музей, үзвэрийн газруудад мэргэжлийн зүгээс зөвлөгөө өгч, удирдамжаар хангах, ажилтнуудыг мэргэжлийн сургалтанд хамруулах
  • Улаанбаатар хотод зохион байгуулагдах соёл урлагийн  арга хэмжээ, үзвэр үйлчилгээ болон түүний хуваарийг Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төв, цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээх
  • Соёл урлагийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хооронд нь холбож, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх
  • Жуулчны улиралд нийслэл хотод болон хот орчмын аялал жуулчлалын бүсэд жуулчдад зориулсан урлаг соёлын томоохон эвентийг хамтран зохион байгуулах зэрэг асуудлууд санамж бичигт тусгав.

Санамж бичиг байгуулна

Улаанбаатар хотын түүх соёлын өвийг хамгаалах, сэргээх, аялал жуулчлалын бүтээгдхүүн болгож эдийн засгийн эргэлтэнд оруулах, дотоод гадаадын жуулчдыг Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй соёл урлагийн арга хэмжээний талаарх мэдээллээр хангах, гадаад дотоодын жуулчдын сонирхол татсан арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах чиглэлээр Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газрууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.