Төгсгөлийн шатны шалгаруулалт болно

Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг Хүүхдийн найрал дууны уралдаант наадмын төгсгөлийн  шатны шалгаруулалт  2013 оны 10 дугаар сарын 23-ны  өдөр 10 цагаас  Монголын хүүхдийн ордонд болно.  Эхний шатнаас шалгарсан Нийслэлийн 9-н дүүргийн шилдэг 22 хамтлаг оролцож шилдгээ тодруулна.

ШУТИС, НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН “ ИХ ХОТЫН ЗАЛУУЧУУДЫН СОЁЛ” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Соёл урлагийн газар,  Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран “Их хотын залуучуудын соёл” сэдэвт лекцийг  хамтран зохион байгууллаа.

Шинжлэх ухаан технологийн их  сургууль нийт 30 гаруй мянган оюутантай монголын томоохон сургуулийн нэг бөгөөд жилд 5000 орчим оюутан шинээр элсүүлдэг.Иймд шинэ оюутнуудад зориулан тус сургууль нь “Багш, оюутны долоо хоног” хөтөлбөрийг хоёр дах жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байгаатай холбогдуулан “Их хотын залуучуудын соёл” сэдэвт лекцийг зохион байгуулж хамтран ажиллалаа.

Энэхүү сэдэвт лекцийн  хүрээнд шинэ оюутнуудад соёлын тухай хууль, дүрмийн зүйл заалт дах соёлын үнэт зүйлийг бүтээх эзэмших, хадгалах хамгаалах, судлан дэлгэрүүлэх, монгол үндэстэн угсааг дээдлэх, хэл соёлоо уламжлан өвлөх-өвлүүлэх, соёлын түүхийн дурсгалт зүйл, соёл, урлагийн бүх талын уран бүтээлтэй танилцах, соёлын гадаад харилцаа-хамтын ажиллагааны ач холбогдол зэрэг соёлын олон талын сэдвийг хөндөн санал солилцсон бөгөөд түүнчлэн соёлтой байх хамгийн түгээмэл тохиолдлууд болох нийтийн тээврээр хэрхэн  үйлчлүүлэх, замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, хог хаягдалтай тэмцэх нь өөрөөсөө эхлэх бусдад үлгэр дуурайлал үзүүлэх, олон нийтийн харилцаанд зөв боловсон оролцох, хотын соёл иргэншлийг бүтээлч сэтгэлгээгээр баяжуулан бүрдүүлж түгээн дэлгэрүүлэхэд бие хүнээс буюу их хотын  оюутан залуучуудын соёлоос эхлэх тухай ойлголт өгч лекцийг амжилттай зохион байгуулж ажилалаа.

3D street art зураг

Хотын соёлд замын түгжрэл, зам тэврийн осолд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчмын явган хүний гарцыг урлагийн нэгэн төрөл зүйл болох 3D, Street art төрлүүдээр 10 дугаар сарын 10 наас-эхлэн  төлөвлөсөн замуудад зурж эхлээд байгаа билээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч жолооч болон зорчигчид хөдөлгөөнд цэгцтэй соёлтой оролцдог байх талаас уриалсан үйл ажиллагааг зохион байгуулж 5-р сургуулийн зүүн талын зам, 14-р сургуулийн хойд зам, 32-р сургуулийн зүүн талын зам, 3-р сургуулийн урд талын замууд дээр 3D, Street art зургуудийг зурж дуусгалаа. Өнөөдөр Хан-Уул дүүрэг, Яармагт зурна.

3D зургийн явцын мэдээ

Хотын соёлд замын түгжрэл, зам тэврийн осолд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчмын явган хүний гарцыг урлагийн нэгэн төрөл зүйл болох 3D, Street art төрлүүдээр 10 дугаар сарын 10 наас-эхлэн  төлөвлөсөн замуудад зурж эхлээд байгаа билээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч жолооч болон зорчигчид хөдөлгөөнд цэгцтэй соёлтой оролцдог байх талаас уриалсан үйл ажиллагааг зохион байгуулж 32-р сургуулийн зүүн талын зам, 28, 40-р сургуулийн зам, 58-р сургуулийн өмнөх талын зам, 45-р сургуулийн баруун талын замууд дээр нийт 4 байршилд 3D, Street art зургуудийг зурж дуусгалаа.

“X Games Mongolia 2013” тэмцээн болно

Хотын соёлыг олон төрлийн нийгмийн бүлгүүд бүрдүүлдэг бол тэдний нэг хэсэг нь залуусын экстрим спорт байдаг. Энэ нь зөвхөн сонирхол, цагийг зугаатай өнгөрөөх биш харин өөрийн дотоод ертөнцөө илэрхийлж, мэдэрч болох хамгийн хүчтэй тэсрэлтийг өөртөө агуулдаг спортын төрөл зүйл юм.

Тиймээс бид Улаанбаатар хотын залуучууддаа “X Games Mongolia” тэмцээнийг танилцуулж байна. “Extreme Game” нь дэлхийн томоохон хотуудад тогтмол зохион байгуулагддаг. Монголын “X Games” сонирхогч залуусын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь хотын соёлын хөгжлийн нэгэн хэлбэр бөгөөд энэ талын үйл ажиллагаа явуулах нийгмийн захиалга урган гарч буйтай холбоотой.

Энэ утгаараа Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулж буй уг үйл ажиллагаа 10 дугаар сарын 19-нд Чингис хааны нэрэмжит талбайд сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, эсктрим спортыг хөгжүүлэх Монголд анх удаа зохиогдох гэж буй X Games Mongolia”-д та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Залуусыг сонирхолоор нь нэгдэн нягтрах, хотын соёлыг хөгжүүлэх, эрүүл, хөдөлгөөний дутагдалд орохоос сэргийлсэн, зөв соёлд уриалсан тус үйл ажиллагаа, уралдаанд оролцогчид нь насны хязгааргүй бөгөөд Skateboarding, BMX, Skating, Trail Bike гэсэн 4 төрлийн уралдаанд хүчээ сорих болно. Тэмцээний бүртгэл 2013 оны 10 сарын 19 -ний 12 цагт дуусна.

Тэмцээнд оролцогчид тэмцээн эхлэхээс цагийн өмнө ирж бүртгүүлэн хувийн дугаараа авсан байх ёстой. Тэмцээний үеэр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний баг ажиллах болно.

Уралдааны хамтран зохион байгуулагчаар “Дагина Хот” ТББ, Монголын Мэргэжлийн Экстрим спортын холбоо, “УУХАЙ” Монголын скэйтбордын холбоо ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99708801, 99048522, 95508772 утаснуудаас лавлана уу.

Мөн https://www.facebook.com/pages/Mongolian-Uukhai-Skateboarding-Association/207549379403069 хаягаар бүртгүүлэх боломжтой.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

 

 

 

 

X-Games үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр

11:00 – 13:00  Үйл ажиллагааны бэлтгэл, /тайз засал/

11:00 – 11:40   BMX дугуйн тамирчдын бэлтгэл, бүртгэл

11:40 – 12:20  Скейтбордын бэлтгэл, бүртгэл

12:20 – 13:00  Роликийн бэлтгэл, бүртгэл

13:00               Нээлтийн үйл ажиллагаа /НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч/

13:10-15:30     Уралдаанууд

15:30 – 16:00  Үзэгч, хөгжөөн дэмжигчдийн дунд тэмцээн

16:00 – 17:00  Уралдааны төгсгөлийн шат, шалгаруулалт

17:30 – 18:00  Үзүүлбэр /BMX, Trail bike, start jump, Nikel GANBA г.м/

18:00               Шагнал гардуулах үйл ажиллагаа

“ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУ”-НЫ УРАЛДААНТ НААДМЫН АНХАН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖ БАЙНА

2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд амжилттай зохион байгуулагдсан. 10 дугаар сарын 10-нд Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд, 11-ний өдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд анхан шатны шалгаруулалтыг зохион байгуулна.

СХД –дүүргийн ЕБС-ийн 11 сургуулийн 669 хүүхэд багачууд оролцсоноос
1-р байр Ирээдүй цогцолборын найрал дууны хамтлаг
2-р байр 9-р сургуулийн найрал дууны хамтлаг
3-р байр 62-р сургуулийн найрал дууны хамтлаг
Тусгай байр 106-р сургуулийн найрал дууны хамтлаг
ХУД-дүүргийн ЕБС-ийн 9 сургуулийн 800 гаруй хүүхэд багачууд оролцсоноос
1-р байр 18-р сургуулийн найрал дууны хамтлаг
2-р байр 60-р сургуулийн найрал дууны хамтлаг
3-р байр 114-р сургуулийн найрал дууны хамтлаг
БЗД-дүүргийн ЕБС-ийн 12сургуулийн 800 гаруй хүүхэд багачууд оролцсоноос
1-р байранд 84-р сургуулийн найрал дууны хамтлаг
2-р байранд Шавь цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг
3-р байранд 48-р сургуулийн найрал дууны хамтлагууд тус тус оролцож 10 сарын 23-нд болох

2-р шатны шалгаруулалтад оролцох эрх авлаа.

Мөн Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл БЗД –ийн 1-р шатны шалгаруулалттай танилцаж арга хэмжээг нээж үг хэллээ.

3D street art зураг зурна

Хотын соёлд замын түгжрэл, зам тэврийн осолд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчмын явган хүний гарцыг урлагийн нэгэн төрөл зүйл болох 3D, Street art төрлүүдээр 10 дугаар сарын 10 наас-18 ны хооронд төлөвлөсөн замуудад зурах юм.
Дэлхий дээр нэг минут тутамд нэг шинэ машин үйлдвэрлэдэг бол зам тээврийн ослоор өдөрт 3000 гаруй хүн амь үрэгддэг гэсэн судалгаа байдаг ажээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч жолооч болон зорчигчид хөдөлгөөнд цэгцтэй соёлтой оролцдог байх талаас уриалсан үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Нийслэлийн зам тээврийн осол гарч болзошгүй гэсэн 20 байршлын явган хүний гарцыг сонгон 3D, street art урсгалын зургийг урласнаар иргэдэд нэгийг бодогдуулах дохио болох ба ослоос урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байна.
3D зурах байршилууд
• 5-р сургуулийн өмнөх зам
• 28, 40-р сургуулийн зам
• 13-р сургуулийн хойд зам
• Монгол 3-р сургуулийн өмнөх зам
• 14-р сургуулийн хойд зам
• Амгалан цогцолборын өмнөх зам
• 1-р сургуулийн өмнөх зам
• 34-р сургуулийн өмнөх зам
• 32-р сургуулийн зүүн талын зам
• 75-р сургуулийн өмнөх зам
• 105-р сургуулийн өмнөх зам
• 62-р сургуулийн өмнөх зам
• 65-р сургуулийн өмнөх зам
• 102-р сургуулийн хажуу талын зам
• 58-р сургуулийн өмнөх талын зам
• 71-р сургуулийн хажуу талын зам
• 35-р сургуулийн хажуу талын зам
• 49-р сургуулийн хажуу талын зам
• 17-р сургуулийн хажуу талын зам
• 39-р сургуулийн хажуу талын зам /Дэнжийн мянгын уулзварын дэргэд/ зэрэг газруудад зурахаар төлөвлөөд байна.

X-Game болно

Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд X-Game спортын үйл ажиллагааг тус газраас санаачлан 10 дугаар сарын 13-ны Ням гарагт Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахаар бэлтгэж байна.
Дэлхийн томоохон хотын залуучуудын соёлтой, эрүүл амьдралын нэг хэсэг нь авхаалж самбаа сорьсон, хатуужил тэвчээр шаардсан гудамжны спорт байдаг.Манай улсад гудамжны спорт сонирхогч, түүгээр хичээллэдэг залуус жил ирэх бүр өсөн нэмэгдсээр байна.
Иймд тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуучуудын идвэхитэй, соёлтой амьдралын зөв хэв маягийг дэмжих зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулах юм. Нийслэлийн хэмжээнд уг спортоор хичээллэдэг 300 гаруй залуучууд оролцохоор бүртгүүлээд байна.
Үйл ажиллагааны нээлт 13 цагт болох бөгөөд тусгайлан бэлтгэсэн тайзан дээр гудамжны спортын төрөл зүйлийг сурталчлах, их хотын залуучуудад зориулан эстрад урлагийн төлөөлөгчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх болно.

Хүүхдийн найрал дууны наадам 21 дэх жилдээ болно

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг 1993 оноос эхлэн нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Уралдааныг 2005 оноос Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон юм. Энэ жил “Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой”-д зориулан 21 дэх жилдээ “Хүүхдийн найрал дууны наадам” –ыг зохион байгуулна. Наадамд 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй хүүхэд багачууд, Хөгжим бүжгийн коллеж, Монголын Хүүхдийн ордон, Орос Монголын хамтарсан 3-р сургууль, 116-р тусгай дунд сургууль, нийслэлийн 42-р цэцэрлэгийн багачуудын найрал дууны хамтлагууд оролцоно. 2013 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд дүүргийн хэмжээнд анхан шатны шалгаруулалт болох бөгөөд дүүрэг бүрээс 3 шилдэг хамтлаг шалгарч, төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцох юм. Төгсгөлийн шатны шалгаруулалт 10-р сарын 23-ны өдөр “Монголын Хүүхдийн ордон”-д болж, шалгарсан шилдэг хамтлагууд  Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөнө. Уралдааны шагналын сан 4,5 сая төгрөг бөгөөд 1-р эзэлсэн хамтлагийг  2 сая төгрөг, 2 байр 1.5 сая, 3 байр 1 сая төгрөгөөр шагнаж, урамшуулах юм

Хүүхдийн найрал дууны уралдаант наадмын тухай мэдээлэл

Хүүхдийн найрал дууны уралдаант наадмын тухай мэдээлэл

 

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”- ыг анх 1993 оноос Нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Хүүхдийн найрал дууны уралдааныг Монголын Урлагийн ажилтны холбооны санаачлагаар 2005 оноос эхлэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон. Уралдаануудад нийслэлийн дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудаас гадна Дархан, Эрдэнэт хотуудаас, мөн ОХУ-ын Буриад улсын Улан-Үд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын хүүхдийн найрал дууны хамтлагууд ач холбогдол өгч оролцдог нь энэхүү уралдааны хүрээ жилээс жилд өргөжин тэлж буйтай холбоотой.

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 374 жилийн ойд зориулан 21 дэх жилийнхээ ойг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Хүүхдийн найрал дууны уралдаант наадам” болгон зохион байгуулж 9 дүүргийн ЕБС-дын дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй хүүхдүүд болон Хөгжим бүжгийн коллеж, Монголын Хүүхдийн ордон, Орос Монголын хамтарсан 3-р сургууль, 116-р тусгай дунд сургууль, Нийслэлийн 42-р цэцэрлэгийн багачууд, зэрэг найрал дуучид наадамд оролцож найрал дууны гайхамшгийг мэдрүүлэх болно.

Энэ жилийн зохион байгуулалтын хувьд 10 дугаар сарын 09-11 ний өдрүүдэд дүүргүүдэд анхан шатны шалгаруулалтыг зохион байгуулж буй бөгөөд, дүүрэг бүрээс тус бүр 3 шилдэг хамтлаг шалгарч төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцоно. Төгсөлийн шатны шалгаруулалтыг 10 дугаар сарын 23-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулж, шилдэг хамтлаг, номерыг Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөнд болох Хүүхдийн найрал дууны наадмын үйл ажиллагаанд оролцуулах болно. Найрул дууны уралдааны хувьд өмнөх жилүүдийг бодвол шагналын сан өссөн байгаа. Тухайлбал Нэгдүгээр байр 2 сая төгрөг, 2 байр 1.5 сая, 3 байр 1 сая төгрөг болж өссөн. Өмнөх жилүүдэд нэгдүгээр байрны шагнал 600.000 байсан.

Энэ удаагийн уралдаанд ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хотын Чайковскигийн нэрэмжит Хөгжмийн коллежийн Найрал дууны удирдаачийн тэнхимийн эрхлэгч хатагтай Полякова Ольга Николаевна урилгаар шүүгчийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа.

Наадмын үеэр МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт хүндэтгэл үзүүлэх ба хүүхдийн дуу дуулаач МУГЖ В.Долгор болон бусад уран бүтээлчид найрал дуучин хүүхдүүд, бусад уран бүтээлчид хүүхдүүдийн хамт 1950-аад оноос хойш зохиогдсон хүүхдийн шилдэг дуунуудаар ая дуугаа өргөх болно.

2012.10.29-ний өдөр Соёлын төв өргөөний тайзнаа найрал дууны гайхамшгаар нийслэл хотын 374 жилийн төрсөн өдөрт зориулсан хүндэтгэлийн концерт болох бөгөөд хүүхдүүдийн цангинасан хоолойгоор найрал дууны гайхамшигийг мэдрүүлэн нийслэлийнхээ ойд бэлэг барих болно.

Нийслэлийн удирдлагуудаас хүүхэд бүрийн авъяасыг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарч буй бөгөөд найрал дууны наадмыг жил бүрийн нийслэлийн ойн өдрийн хамгийн чухал үйл ажиллагаа хэмээн тооцож буй нь соёл, урлагийн салбар, тэр дундаа хүүхдүүдийн урлагийн авъяасыг дэмжиж буй ач холбогдолтой гэж үзэж байна.

Тайзан дээрхи найрал дуучид хүүхдүүдээс гадна үзэгчидтэйгээ хамтаар найрал дууг дуулж, найрал дуугаар амьсгалсан нийслэл хотын төсрсөн өдрийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр үр дүн нь хэмжигддэгүй. ЕБС- иудын хөгжмийн хичээлийн сургалтын түвшин, багшийн ур чадварыг сорьж байдгаараа нэг ёсны хөгжмийн хичээлийн олимпиад болдог. Энэ ч утгаараа багш нарын ур чадварыг сорьдог онцлогтой. Найрал дуу нь хүүхэд багачуудыг хамт олноор ажиллах чадварт сургах, гоо зүй, урлагийн боловсролыг нь дээшлэх, урлагаар дамжуулан хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэй урлагийн төрөл билээ.

Хамтран зохион байгуулагчаар: Нийслэлийн Боловсролын газар, Хөгжим бүжгийн коллеж, Монголын хүүхдийн ордон.