“НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ” –ын эзэд тодорлоо

Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирсан, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтад  олгох “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ”-ын эзэд тодорч, хаш чулуун суурь бүхий “Хангарьд” цом гардан авлаа.  Энэ жилээс эхлэн,  нийслэлийн өдрөөр олгохоор болсон “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д  4 төрлөөр 21 бүтээн байгуулалт нэр дэвшсэн юм.
“Барилга, байгууламж” төрөлд “Вива сити” залуусын хороолол, “Ривер Гарден” хотхон, “Дүнжингарав” худалдааны төв, “Туушин” барилга, “Блю Мон” үйлчилгээний барилгууд нэр дэвшсэнээс  залуу гэр бүлийг хямд, тохилог орон сууцаар хангаж, орчны тохижилтийг бүрэн шийдсэн “Вива сити” залуусын хороолол, Автозам, замын байгууламжийн бүтээн байгуулалт төрөлд “Тотал Инж” ХХК “Саппорогийн тойргоос Москвагийн гудамж- Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар” 5 шар хүртэлх 3,2 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил,  “Наранбулаг Хан” ХХК “Баянбүрдийн тойрог” 32-ын тойрог хүртэлх 1,7 км автозамын шинэчлэлт, “Экспресс зам” ХХК-ийн 1-р хорооллын арын зам, 4 замын уулзвар”, 15 компанийн хамтарсан “Хүй 7 худаг”-т баригдсан 8,5 км автозам, 7000 автомашины зогсоол, 6 га бүхий үйлчилгээний талбайн ажил,  “Хурдны зам” ХХК Хайлааст, Орбит Тахилтын 7,1 км замын ажлууд нэр дэвшсэнээс Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулж, замын түгжрэлийг бодитоор бууруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан  “Экспресс зам” ХХК-ийн 1-р хорооллын арын зам, 4 замын уулзвар,  “Дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр” төрөлд мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг  “Монгол Фүүд” ХХК,  Авто замын хашлага, ус зайлуулах шугам лоткийн үйлдвэрлэл “Улаанбаатар БҮК” ХК, Хаягдал түүхий эд дахин боловсруулах  “Алтан оршихуй” ХХК,  “Ахуй мандал” үйлдвэр, Автозамын асфальтбетон хольцын  “Эрэл” ХХК, Автозамын асфальт бетон “Ялгуусан” ХХК үйлдвэрүүд нэр дэвшсэнээс шинэ техник, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн Авто замын хашлага, ус зайлуулах шугам лотк үйлдвэрлэлийн  “Улаанбаатар БҮК” ХК, “Дэд бүтэц, инженерийн байгууламж” төрөлд “Койка”-ийн  буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Яармагийн шинэ хорооллын цэвэр усан хангамж төсөл нь хоногт 20,000м3 ус олборлох хүчин чадалтай хоёр ширхэг усан сан, 5,3 км дамжуулан шахах хоолой барьж байгуулсан ажил, “Вива сити” ХХК Хонгилын системийн ажил, “Мотор сервис” 100 айл Сэлбийн гол дээр баригдсан 58х2 урт метр 2 хос төмөр бетон гүүрийн шинэчлэлтийн ажлууд нэр дэвшсэнээс нийслэлийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, ард иргэдийг ундны усаар хангахаар ажиллаж байгаа  “Койка”-ийн  буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Яармагийн шинэ хорооллын цэвэр усан хангамж төсөл нь хоногт 20,000м3 ус олборлох хүчин чадалтай хоёр ширхэг усан сан, 5,3 км дамжуулан шахах хоолой барьж байгуулсан ажил шалгарч, “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ”-ын эзэд боллоо. Эдийн Засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж төсөл”, Япон улсын “Жей Эф И инженеринг копораци”-ийн гүйцэтгэсэн “Нарны гүүр” төсөл “Тусгай шагнал” хүртсэн юм.  Шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба,  Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Зураг төслийн хүрээлэн,  эрдэм шинжилгээ судалгааны төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн  төлөөллөөс бүрдсэн ажлын  хэсэг болон олон нийтээс ирсэн саналыг үндэслэн шалгаруулсан юм. Шалгарсан бүтээлүүд нь 2013 онд шинээр ашиглалтад орсон, үр дүн нь ард иргэдэд шууд хүрсэн,  тухайн бүтээн байгуулалт нь нийслэлийнхний аж амьдралд онцгой нөлөө үзүүлсэн, дэлхийн түвшний стандартыг нэвтрүүлсэн шилдэг бүтээлүүд юм.

www.ulaanbaatar.mn

Хүүхдийн найрал дууны наадам болж өндөрлөлөө

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны наадам”-ыг нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг. Наадмын эхний шатанд  дүүрэг бүрээс шалгарсан шилдгүүдээс тэргүүн байранд Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн найрал дууны хамтлаг, 2 дугаар байранд Баянзүрх дүүргийн 84-р сургууль, 3 дугаар байранд Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн найрал дууны хамтлаг шалгарсан юм. Харин Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургууль, Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолборын найрал дууны хамтлагууд наадмын тусгай байрыг эзэлжээ. Нийслэлийн ойн өдрөөр “Хүүхдийн найрал дууны наадам”-ын шилдгүүдийн “Гала” тоглолт Соёлын төв өргөөнд болж хүүхдүүд дэлхийн сонгодог болон  олон орны шилдэг уран бүтээлийг тайзнаа эгшиглүүллээ. Гала тоглолтод Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль, Хан-уул дүүргийн 114-р сургууль, Орос-Монголын  хамтарсан 3-р сургууль, Тусгай сургалттай 116 дугаар сургуулийн найрал дууны хамтлагууд урилгаар оролцлоо. Наадмын үеэр хүүхдийн дууны хэмээн нэршсэн Монгол Улсын гавьяат жүжигчин В.Долгор ая дуугаа өргөлөө. Энэ үеэр хүүхэд багачууд “Мөрөөдлийн хот”-оо сэтгэлдээ хэрхэн төсөөлж байгаагаа илэрхийлсэн “Хүсэл мөрөөдлийн хайрцаг”-ийг хотын удирдлагуудад гардуулан өгсөн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч наадамд оролцсон хүүхэд багачуудад баяр хүргэн хэлсэн үгэндээ “Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд минь ямар их авьяас билэгтэй, чадварлаг байгааг хараад би маш их баярлаж байна. Үнэхээр сэтгэл сэргээсэн тоглолтыг өнөөдөр би үзлээ. Бид ирээдүй болсон хүүхэд багачууддаа “Хот шиг хот” хүлээлгэн өгөх зүрх зорилготой ажиллаж байна. Та бүхэндээ маш их баярлалаа” гээд наадамд оролцсон хүүхэд бүрт гарын бэлэг гардууллаа.

Нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн удирдлагууд, “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуур цэнгүүллээ. 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн  үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж,  1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм. НИТХ-ын Д.Баттулга  “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх үеэр “Үүсэн байгуулагдаад дөрвөн зууны нүүрийг элээсэн, эсгий туургатны нийслэл Улаанбаатар хот маань арвин баялаг түүхтэй бөгөөд үүссэн цагаасаа хойш монголын нийгмийн улс төр, соёл, эдийн засгийн гол төв байж, өдрөөс өдөрт жилээс жилд өргөжин тэлж өнөөдөр 374 жилийнхээ ойтой золгож байна. Нийслэлийн шинэчлэлийн багаас энэ өдрийг хийсэн ажлаа дүгнэх, хийх ажлаа төлөвлөх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэж байна. Өнгөрсөн жил хот тохижилт, нийтийн тээвэр, хог хаягдал, дэд бүтэц, гэр хорооллыг дахин төлөвлөлт гэх мэт олон чиглэлээр бүтээн байгуулалтын ажлыг хийж, тодорхой үр дүнд эхнээсээ хүрч байна. Нийслэлийн иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтийг гаргаж бай шийдвэр, бүтээн байгуулалт, бүтээлч ажилдаа тусгаж байгааг иргэд таатай хүлээн авч байгаа. Тиймээс нийслэлийн дүүрэг, хороодод нийт 42 газарт “Иргэний танхим”, “Иргэний оролцооны хэлтэс” байгуулан иргэддээ ойртож байна. Нийслэлийн иргэддээ  374 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэхийн ялдамд хүн бүр, иргэн бүр, айл бүрийн амьдралд аз жаргал, инээд баясал, хөгжил дэвшлийг хүсэн ерөөлөө

Дагвын Лувсаншарав Нийслэлийн хүндэт иргэн боллоо.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин,  хөгжмийн зохиолч, нэрт хормейстр Дагвын Лувсаншаравын Монголын ард иргэд, тэр дундаа нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх их үйлс,  Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь үнэлж НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар  тогтоолоор  ниислэлийн 14 дэх  “Хүндэт иргэн” –ээр өргөмжиллөө.
“Нийслэлийн Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч  Дагвын Лувсаншарав гуайд нийслэлийн Удирдлагууд чин сэтгэлийн талархал дэвшүүлэн баяр хүргэлээ.
“Нийслэлийн Хүндэт иргэн”, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав “Хүний амьдралд олон сайхан гэрэлтэй, гэгээтэй мөч тохиолддог.  Өнөөдөр миний амьдралд бас нэгэн сайхан мөч тохиож байна. НИТХ, НЗДТГ-аас  надад хүндэтгэл үзүүлж, нийслэлийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж байгаад их баяртай байна. Одоогоос 70 жилийн өмнө  би Улаанбаатар хотын иргэн болж, Дөрвөн хайрхан уулынхаа дунд,  мөнх хөх тэнгэрийнхээ дор гал голомтоо бадрааж байлаа. 1940 оны Улаанбаатар одоогийнхтой харьцуулшгүй өөр болж хөгжсөн гэдэг нь мэдээж. Гэхдээ би залуу халуун насандаа Улаанбаатар хотын 40, 50 мянгатын  орон сууц баригдах үед суурийг нь цутгах ажилд үеийн залуусын хамт оролцож төлөвлөгөөгөө давуулан биелүүлж ажиллаж байсан. Тийм болохоор Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад миний өчүүхэн ч гэсэн хувь нэмэр орсон шүү гэж бодон бахархаж явдаг даа” гэж нийслэлд анх удаа хөл тавьж, гал голомтоо бадрааж байсан сайхан дурсамжаасаа хуваалцлаа. Тэрээр “Хан бүргэд”, Шивээ хиагт, “Нүцгэн ноён”, “Ард Аюуш” дууриуд, “Бөртэ чоно”, “Нарны домог” бүжгэн жүжиг, “Цэцэг нуурын хөвөөнд”, “Алдагдсан тамга”, “Их авхай” тэргүүт жүжгүүд, “Аман хуур”, “Нүгэл буян”, “Төөрсөөр төрөлдөө” зэрэг 20 гаруй кино, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Хурдан зээрд”, “Дурлал хайрыг минь дамжуулаарай” зэрэг 200 гаруй дууны аялгуугаар Монголын урлагийн түүхийн хуудсыг нэмсэн төдийгүй Монгол улсад найрал дууг хөгжүүлэх үндэс суурийг тавьсан гавьяатан юм.  Хүүхдийн “Сүлд” дуу болтлоо дуулагдаж буй “Маамуу нааш ир”-ийг Монголын багачууд хэлд орсон цагаасаа дуулж эхэлснээс хойш 57 оныг үджээ,  Тиймээс нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн найрал дууны наадам”-ыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч  Дагвын Лувсаншаравын нэрэмжит болгон тэмдэглэж ирсэн юм.

Төгсгөлийн шатны шалгаруулалт боллоо

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАААТАР ТӨРИЙН ШАГНАЛТ

АРДЫН ЖҮЖИГЧИН Д.ЛУВСАНШАРАВЫН НЭРЭМЖИТ“ХҮҮХДИЙН НАЙРАЛ

 ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ” ШАЛГАРУУЛАХ 21 ДЭХ УДААГИЙН УРАЛДААНЫ

ТӨГСГӨЛИЙН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

 

            Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 21 дэх удаагийн уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт 2013.10.23ны өдөр МХО-д амжилттай явагдаж өнгөрлөө.Уралдааны ерөнхий шүүгчээр Хөгжим судлаач, СГЗ Ч.Буянхишиг, шүүгчээр Буриад улсын Улаан-үдэ хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн коллежийн найрал дууны удирдаачийн тэнхмийн эрхлэгч Полякова Ольга Николаевна, СУИС-ийн хормейстер багш, СТА Д.Оюунхишиг, ХБК-ын хормейстер багш, профессор, СТА, БТА Т.Тельман, Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбооны тэргүүн Ц.Эрдэнэтуяа нар ажилласан. Төгсгөлийн шатны шалгаруулалтанд Нийслэлийн 9-н дүүргийн шилдэг 22 хамтлаг оролцож шилдгийн шилдэгээ тодрууллаа.

1-р байр –       Чингэлтэй дүүрэг 5-р сургууль

2-р байр –       Баянзүрх дүүрэг  84-р сургууль

3-р байр –       Чингэлтэй дүүрэг 39-р сургууль

 Тусгай байр-  Багахангай дүүрэг  “Хангай” цогцолбор сургууль

 Тусгай байр-  Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль

-Шилдэг удирдаач багш –  Сонгинохайрхан дүүрэг 62-р сургуулийн хөгжмийн багш  М.Энхцэцэг

-Шилдэг найруулга-  Хан-уул дүүрэг 114-р сургуулийн хөгжмийн багш Алтангэрэл нар тус тус шалгарлаа.

Дээрх шалгарсан найрал дууны хамтлагууд   Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-нд “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөнө.

Төгсгөлийн шатны шалгаруулалт болно

Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг Хүүхдийн найрал дууны уралдаант наадмын төгсгөлийн  шатны шалгаруулалт  2013 оны 10 дугаар сарын 23-ны  өдөр 10 цагаас  Монголын хүүхдийн ордонд болно.  Эхний шатнаас шалгарсан Нийслэлийн 9-н дүүргийн шилдэг 22 хамтлаг оролцож шилдгээ тодруулна.

ШУТИС, НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН “ ИХ ХОТЫН ЗАЛУУЧУУДЫН СОЁЛ” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Соёл урлагийн газар,  Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран “Их хотын залуучуудын соёл” сэдэвт лекцийг  хамтран зохион байгууллаа.

Шинжлэх ухаан технологийн их  сургууль нийт 30 гаруй мянган оюутантай монголын томоохон сургуулийн нэг бөгөөд жилд 5000 орчим оюутан шинээр элсүүлдэг.Иймд шинэ оюутнуудад зориулан тус сургууль нь “Багш, оюутны долоо хоног” хөтөлбөрийг хоёр дах жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байгаатай холбогдуулан “Их хотын залуучуудын соёл” сэдэвт лекцийг зохион байгуулж хамтран ажиллалаа.

Энэхүү сэдэвт лекцийн  хүрээнд шинэ оюутнуудад соёлын тухай хууль, дүрмийн зүйл заалт дах соёлын үнэт зүйлийг бүтээх эзэмших, хадгалах хамгаалах, судлан дэлгэрүүлэх, монгол үндэстэн угсааг дээдлэх, хэл соёлоо уламжлан өвлөх-өвлүүлэх, соёлын түүхийн дурсгалт зүйл, соёл, урлагийн бүх талын уран бүтээлтэй танилцах, соёлын гадаад харилцаа-хамтын ажиллагааны ач холбогдол зэрэг соёлын олон талын сэдвийг хөндөн санал солилцсон бөгөөд түүнчлэн соёлтой байх хамгийн түгээмэл тохиолдлууд болох нийтийн тээврээр хэрхэн  үйлчлүүлэх, замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, хог хаягдалтай тэмцэх нь өөрөөсөө эхлэх бусдад үлгэр дуурайлал үзүүлэх, олон нийтийн харилцаанд зөв боловсон оролцох, хотын соёл иргэншлийг бүтээлч сэтгэлгээгээр баяжуулан бүрдүүлж түгээн дэлгэрүүлэхэд бие хүнээс буюу их хотын  оюутан залуучуудын соёлоос эхлэх тухай ойлголт өгч лекцийг амжилттай зохион байгуулж ажилалаа.

3D street art зураг

Хотын соёлд замын түгжрэл, зам тэврийн осолд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчмын явган хүний гарцыг урлагийн нэгэн төрөл зүйл болох 3D, Street art төрлүүдээр 10 дугаар сарын 10 наас-эхлэн  төлөвлөсөн замуудад зурж эхлээд байгаа билээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч жолооч болон зорчигчид хөдөлгөөнд цэгцтэй соёлтой оролцдог байх талаас уриалсан үйл ажиллагааг зохион байгуулж 5-р сургуулийн зүүн талын зам, 14-р сургуулийн хойд зам, 32-р сургуулийн зүүн талын зам, 3-р сургуулийн урд талын замууд дээр 3D, Street art зургуудийг зурж дуусгалаа. Өнөөдөр Хан-Уул дүүрэг, Яармагт зурна.

3D зургийн явцын мэдээ

Хотын соёлд замын түгжрэл, зам тэврийн осолд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчмын явган хүний гарцыг урлагийн нэгэн төрөл зүйл болох 3D, Street art төрлүүдээр 10 дугаар сарын 10 наас-эхлэн  төлөвлөсөн замуудад зурж эхлээд байгаа билээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч жолооч болон зорчигчид хөдөлгөөнд цэгцтэй соёлтой оролцдог байх талаас уриалсан үйл ажиллагааг зохион байгуулж 32-р сургуулийн зүүн талын зам, 28, 40-р сургуулийн зам, 58-р сургуулийн өмнөх талын зам, 45-р сургуулийн баруун талын замууд дээр нийт 4 байршилд 3D, Street art зургуудийг зурж дуусгалаа.

“X Games Mongolia 2013” тэмцээн болно

Хотын соёлыг олон төрлийн нийгмийн бүлгүүд бүрдүүлдэг бол тэдний нэг хэсэг нь залуусын экстрим спорт байдаг. Энэ нь зөвхөн сонирхол, цагийг зугаатай өнгөрөөх биш харин өөрийн дотоод ертөнцөө илэрхийлж, мэдэрч болох хамгийн хүчтэй тэсрэлтийг өөртөө агуулдаг спортын төрөл зүйл юм.

Тиймээс бид Улаанбаатар хотын залуучууддаа “X Games Mongolia” тэмцээнийг танилцуулж байна. “Extreme Game” нь дэлхийн томоохон хотуудад тогтмол зохион байгуулагддаг. Монголын “X Games” сонирхогч залуусын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь хотын соёлын хөгжлийн нэгэн хэлбэр бөгөөд энэ талын үйл ажиллагаа явуулах нийгмийн захиалга урган гарч буйтай холбоотой.

Энэ утгаараа Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулж буй уг үйл ажиллагаа 10 дугаар сарын 19-нд Чингис хааны нэрэмжит талбайд сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, эсктрим спортыг хөгжүүлэх Монголд анх удаа зохиогдох гэж буй X Games Mongolia”-д та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Залуусыг сонирхолоор нь нэгдэн нягтрах, хотын соёлыг хөгжүүлэх, эрүүл, хөдөлгөөний дутагдалд орохоос сэргийлсэн, зөв соёлд уриалсан тус үйл ажиллагаа, уралдаанд оролцогчид нь насны хязгааргүй бөгөөд Skateboarding, BMX, Skating, Trail Bike гэсэн 4 төрлийн уралдаанд хүчээ сорих болно. Тэмцээний бүртгэл 2013 оны 10 сарын 19 -ний 12 цагт дуусна.

Тэмцээнд оролцогчид тэмцээн эхлэхээс цагийн өмнө ирж бүртгүүлэн хувийн дугаараа авсан байх ёстой. Тэмцээний үеэр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний баг ажиллах болно.

Уралдааны хамтран зохион байгуулагчаар “Дагина Хот” ТББ, Монголын Мэргэжлийн Экстрим спортын холбоо, “УУХАЙ” Монголын скэйтбордын холбоо ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99708801, 99048522, 95508772 утаснуудаас лавлана уу.

Мөн https://www.facebook.com/pages/Mongolian-Uukhai-Skateboarding-Association/207549379403069 хаягаар бүртгүүлэх боломжтой.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

 

 

 

 

X-Games үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр

11:00 – 13:00  Үйл ажиллагааны бэлтгэл, /тайз засал/

11:00 – 11:40   BMX дугуйн тамирчдын бэлтгэл, бүртгэл

11:40 – 12:20  Скейтбордын бэлтгэл, бүртгэл

12:20 – 13:00  Роликийн бэлтгэл, бүртгэл

13:00               Нээлтийн үйл ажиллагаа /НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч/

13:10-15:30     Уралдаанууд

15:30 – 16:00  Үзэгч, хөгжөөн дэмжигчдийн дунд тэмцээн

16:00 – 17:00  Уралдааны төгсгөлийн шат, шалгаруулалт

17:30 – 18:00  Үзүүлбэр /BMX, Trail bike, start jump, Nikel GANBA г.м/

18:00               Шагнал гардуулах үйл ажиллагаа