“ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУ”-НЫ УРАЛДААНТ НААДМЫН АНХАН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖ БАЙНА

2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд амжилттай зохион байгуулагдсан. 10 дугаар сарын 10-нд Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд, 11-ний өдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд анхан шатны шалгаруулалтыг зохион байгуулна.

СХД –дүүргийн ЕБС-ийн 11 сургуулийн 669 хүүхэд багачууд оролцсоноос
1-р байр Ирээдүй цогцолборын найрал дууны хамтлаг
2-р байр 9-р сургуулийн найрал дууны хамтлаг
3-р байр 62-р сургуулийн найрал дууны хамтлаг
Тусгай байр 106-р сургуулийн найрал дууны хамтлаг
ХУД-дүүргийн ЕБС-ийн 9 сургуулийн 800 гаруй хүүхэд багачууд оролцсоноос
1-р байр 18-р сургуулийн найрал дууны хамтлаг
2-р байр 60-р сургуулийн найрал дууны хамтлаг
3-р байр 114-р сургуулийн найрал дууны хамтлаг
БЗД-дүүргийн ЕБС-ийн 12сургуулийн 800 гаруй хүүхэд багачууд оролцсоноос
1-р байранд 84-р сургуулийн найрал дууны хамтлаг
2-р байранд Шавь цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг
3-р байранд 48-р сургуулийн найрал дууны хамтлагууд тус тус оролцож 10 сарын 23-нд болох

2-р шатны шалгаруулалтад оролцох эрх авлаа.

Мөн Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл БЗД –ийн 1-р шатны шалгаруулалттай танилцаж арга хэмжээг нээж үг хэллээ.

3D street art зураг зурна

Хотын соёлд замын түгжрэл, зам тэврийн осолд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчмын явган хүний гарцыг урлагийн нэгэн төрөл зүйл болох 3D, Street art төрлүүдээр 10 дугаар сарын 10 наас-18 ны хооронд төлөвлөсөн замуудад зурах юм.
Дэлхий дээр нэг минут тутамд нэг шинэ машин үйлдвэрлэдэг бол зам тээврийн ослоор өдөрт 3000 гаруй хүн амь үрэгддэг гэсэн судалгаа байдаг ажээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч жолооч болон зорчигчид хөдөлгөөнд цэгцтэй соёлтой оролцдог байх талаас уриалсан үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Нийслэлийн зам тээврийн осол гарч болзошгүй гэсэн 20 байршлын явган хүний гарцыг сонгон 3D, street art урсгалын зургийг урласнаар иргэдэд нэгийг бодогдуулах дохио болох ба ослоос урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байна.
3D зурах байршилууд
• 5-р сургуулийн өмнөх зам
• 28, 40-р сургуулийн зам
• 13-р сургуулийн хойд зам
• Монгол 3-р сургуулийн өмнөх зам
• 14-р сургуулийн хойд зам
• Амгалан цогцолборын өмнөх зам
• 1-р сургуулийн өмнөх зам
• 34-р сургуулийн өмнөх зам
• 32-р сургуулийн зүүн талын зам
• 75-р сургуулийн өмнөх зам
• 105-р сургуулийн өмнөх зам
• 62-р сургуулийн өмнөх зам
• 65-р сургуулийн өмнөх зам
• 102-р сургуулийн хажуу талын зам
• 58-р сургуулийн өмнөх талын зам
• 71-р сургуулийн хажуу талын зам
• 35-р сургуулийн хажуу талын зам
• 49-р сургуулийн хажуу талын зам
• 17-р сургуулийн хажуу талын зам
• 39-р сургуулийн хажуу талын зам /Дэнжийн мянгын уулзварын дэргэд/ зэрэг газруудад зурахаар төлөвлөөд байна.

X-Game болно

Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд X-Game спортын үйл ажиллагааг тус газраас санаачлан 10 дугаар сарын 13-ны Ням гарагт Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахаар бэлтгэж байна.
Дэлхийн томоохон хотын залуучуудын соёлтой, эрүүл амьдралын нэг хэсэг нь авхаалж самбаа сорьсон, хатуужил тэвчээр шаардсан гудамжны спорт байдаг.Манай улсад гудамжны спорт сонирхогч, түүгээр хичээллэдэг залуус жил ирэх бүр өсөн нэмэгдсээр байна.
Иймд тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуучуудын идвэхитэй, соёлтой амьдралын зөв хэв маягийг дэмжих зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулах юм. Нийслэлийн хэмжээнд уг спортоор хичээллэдэг 300 гаруй залуучууд оролцохоор бүртгүүлээд байна.
Үйл ажиллагааны нээлт 13 цагт болох бөгөөд тусгайлан бэлтгэсэн тайзан дээр гудамжны спортын төрөл зүйлийг сурталчлах, их хотын залуучуудад зориулан эстрад урлагийн төлөөлөгчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх болно.

Хүүхдийн найрал дууны наадам 21 дэх жилдээ болно

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг 1993 оноос эхлэн нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Уралдааныг 2005 оноос Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон юм. Энэ жил “Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой”-д зориулан 21 дэх жилдээ “Хүүхдийн найрал дууны наадам” –ыг зохион байгуулна. Наадамд 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй хүүхэд багачууд, Хөгжим бүжгийн коллеж, Монголын Хүүхдийн ордон, Орос Монголын хамтарсан 3-р сургууль, 116-р тусгай дунд сургууль, нийслэлийн 42-р цэцэрлэгийн багачуудын найрал дууны хамтлагууд оролцоно. 2013 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд дүүргийн хэмжээнд анхан шатны шалгаруулалт болох бөгөөд дүүрэг бүрээс 3 шилдэг хамтлаг шалгарч, төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцох юм. Төгсгөлийн шатны шалгаруулалт 10-р сарын 23-ны өдөр “Монголын Хүүхдийн ордон”-д болж, шалгарсан шилдэг хамтлагууд  Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөнө. Уралдааны шагналын сан 4,5 сая төгрөг бөгөөд 1-р эзэлсэн хамтлагийг  2 сая төгрөг, 2 байр 1.5 сая, 3 байр 1 сая төгрөгөөр шагнаж, урамшуулах юм

Хүүхдийн найрал дууны уралдаант наадмын тухай мэдээлэл

Хүүхдийн найрал дууны уралдаант наадмын тухай мэдээлэл

 

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”- ыг анх 1993 оноос Нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Хүүхдийн найрал дууны уралдааныг Монголын Урлагийн ажилтны холбооны санаачлагаар 2005 оноос эхлэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон. Уралдаануудад нийслэлийн дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудаас гадна Дархан, Эрдэнэт хотуудаас, мөн ОХУ-ын Буриад улсын Улан-Үд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын хүүхдийн найрал дууны хамтлагууд ач холбогдол өгч оролцдог нь энэхүү уралдааны хүрээ жилээс жилд өргөжин тэлж буйтай холбоотой.

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 374 жилийн ойд зориулан 21 дэх жилийнхээ ойг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Хүүхдийн найрал дууны уралдаант наадам” болгон зохион байгуулж 9 дүүргийн ЕБС-дын дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй хүүхдүүд болон Хөгжим бүжгийн коллеж, Монголын Хүүхдийн ордон, Орос Монголын хамтарсан 3-р сургууль, 116-р тусгай дунд сургууль, Нийслэлийн 42-р цэцэрлэгийн багачууд, зэрэг найрал дуучид наадамд оролцож найрал дууны гайхамшгийг мэдрүүлэх болно.

Энэ жилийн зохион байгуулалтын хувьд 10 дугаар сарын 09-11 ний өдрүүдэд дүүргүүдэд анхан шатны шалгаруулалтыг зохион байгуулж буй бөгөөд, дүүрэг бүрээс тус бүр 3 шилдэг хамтлаг шалгарч төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцоно. Төгсөлийн шатны шалгаруулалтыг 10 дугаар сарын 23-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулж, шилдэг хамтлаг, номерыг Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөнд болох Хүүхдийн найрал дууны наадмын үйл ажиллагаанд оролцуулах болно. Найрул дууны уралдааны хувьд өмнөх жилүүдийг бодвол шагналын сан өссөн байгаа. Тухайлбал Нэгдүгээр байр 2 сая төгрөг, 2 байр 1.5 сая, 3 байр 1 сая төгрөг болж өссөн. Өмнөх жилүүдэд нэгдүгээр байрны шагнал 600.000 байсан.

Энэ удаагийн уралдаанд ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хотын Чайковскигийн нэрэмжит Хөгжмийн коллежийн Найрал дууны удирдаачийн тэнхимийн эрхлэгч хатагтай Полякова Ольга Николаевна урилгаар шүүгчийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа.

Наадмын үеэр МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт хүндэтгэл үзүүлэх ба хүүхдийн дуу дуулаач МУГЖ В.Долгор болон бусад уран бүтээлчид найрал дуучин хүүхдүүд, бусад уран бүтээлчид хүүхдүүдийн хамт 1950-аад оноос хойш зохиогдсон хүүхдийн шилдэг дуунуудаар ая дуугаа өргөх болно.

2012.10.29-ний өдөр Соёлын төв өргөөний тайзнаа найрал дууны гайхамшгаар нийслэл хотын 374 жилийн төрсөн өдөрт зориулсан хүндэтгэлийн концерт болох бөгөөд хүүхдүүдийн цангинасан хоолойгоор найрал дууны гайхамшигийг мэдрүүлэн нийслэлийнхээ ойд бэлэг барих болно.

Нийслэлийн удирдлагуудаас хүүхэд бүрийн авъяасыг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарч буй бөгөөд найрал дууны наадмыг жил бүрийн нийслэлийн ойн өдрийн хамгийн чухал үйл ажиллагаа хэмээн тооцож буй нь соёл, урлагийн салбар, тэр дундаа хүүхдүүдийн урлагийн авъяасыг дэмжиж буй ач холбогдолтой гэж үзэж байна.

Тайзан дээрхи найрал дуучид хүүхдүүдээс гадна үзэгчидтэйгээ хамтаар найрал дууг дуулж, найрал дуугаар амьсгалсан нийслэл хотын төсрсөн өдрийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр үр дүн нь хэмжигддэгүй. ЕБС- иудын хөгжмийн хичээлийн сургалтын түвшин, багшийн ур чадварыг сорьж байдгаараа нэг ёсны хөгжмийн хичээлийн олимпиад болдог. Энэ ч утгаараа багш нарын ур чадварыг сорьдог онцлогтой. Найрал дуу нь хүүхэд багачуудыг хамт олноор ажиллах чадварт сургах, гоо зүй, урлагийн боловсролыг нь дээшлэх, урлагаар дамжуулан хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэй урлагийн төрөл билээ.

Хамтран зохион байгуулагчаар: Нийслэлийн Боловсролын газар, Хөгжим бүжгийн коллеж, Монголын хүүхдийн ордон.

ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ УРАЛДААНТ НААДМЫН АНХАН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ХУВААРЬ

Монгол Улсын  нийслэл Улаанбаатар хотын 374  жил, “Хүүхдийн найрал дуу”-ны шилдэг хамтлаг шалгаруулах 21  жилийн  ойн  уралдаант наадмын анхан шатны шалгаруулалт  2013 оны 10-р сарын 09-11 өдрүүдэд нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдах гэж байна.

ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ АНХАН ШАТНЫ

ШАЛГАРУУЛАЛТЫН ХУВААРЬ

 

Дүүрэг Уралдаан шалгаруулах газар Сар өдөр Эхлэх цаг
 

1

Сонгинохайрхан

83-р сургууль

9/X

 

10:30

76-р сургууль

11:30

12-р сургууль

14:00

2

Налайх

Соёлын ордон

10/X

10:00

 

 

 

3

Чингэлтэй

117-р сургууль

 

 

 

11/X

09:00

37-р сургууль

09:40

72-р сургууль

10:30

49-р сургууль

11:20

17-р сургууль

12:10

57-р сургууль

13:00

61-р сургууль

13:50

39-р сургууль

14:10

50-р сургууль

15:00

24-р сургууль

16:00

 

Дүүрэг

Уралдаан шалгаруулах газар

Сар өдөр

Эхлэх цаг

 

1

Хан-Уул

Буянт-Ухаа цогцолбор

9/X

09:00

Цэцээ гүн цогцолбор

11:00

52-р сургууль

14:00

2

Багахангай

Соёлын ордон

10/X

13:00

3

Баянгол

МҮЭСТО

11/X

10:00

 

Дүүрэг Уралдаан шалгаруулах газар Сар өдөр Эхлэх цаг
1

Баянзүрх

БХИС-ийн соёлын төв

9/X

10:00

2

Багануур

Соёлын ордон

10/X

13:00

3

Сүхбаатар

1-р сургууль

11/X

10:00

45-р сургууль

10:30

2-р сургууль

11:00

4-р сургууль

11:20

16-р сургууль

11:50

35-р сургууль

12:30

58-р сургууль

13:00

71-р сургууль

13:30

 

Чингис хааны нэрэмжит талбайд жазз хөгжмийн тоглолт боллоо

“Их талын жазз” ТББ, Нийслэлийн соёл урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, БНЧУ-ын ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон Гёте институт хамтран “Их талын жазз” Олон улсын VII их наадмыг Улаанбаатар хотноо аравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Мэргэжлийн жазз урлаг болон түүгээр дамжуулан түүний боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх олон нийтэд зориулсан тоглолт Чингис хааны талбайд 2013 оны 10-р сарын 06 нд болж өндөрлөлөө. Энэхүү  тоглолтонд  Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл хүрэлцэн ирж Нийслэлчүүдэд ховор завшаан тохиолдож буйг хэлсэн үгэндээ онцоллоо. Хэдийгээр намрын сэрүүн орсон, цаг агаар хүйтэн байсан боловч хүрэлцэн ирсэн хүмүүс жазз хөгжмийн аянд бүжиглэн цэнгэж нэг өдрийг өнгөрөөлөө.

“Улаанбаатар” Олон Улсын кино наадам эхэллээ

ССААЖЯ, Монгол-Францын төв, Монголын урлагийн зөвлөлөөс анх удаагаа зохион байгуулж буй УЛААНБААТАР олон улсын кино наадам өнөөдөр эхэлж байна. Уг кино наадамд нийт 9 орны уран бүтээлчдийн кино оролцож байгаа бөгөөд эдгээр кинонууд нь 2012-2013 оны Канн, Берлин, Венецийн кино наадамд сонгогдон шагнал хүртсэн бүтээлүүд юм. Монголын киночид гадаадын уран бүтээлчидтэй туршлага солилцох, хамтын ажиллагааг дэмжихэд уг наадмын бас нэгэн зорилго оршиж байгаа юм.

“Улаанбаатар“ олон улсын кино наадмын хөтөлбөрт дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, урлаг уран сайхан дэвшүүлж буй санаа нь өргөн цар хүрээг хамарсан кинонууд оролцож байгаа бөгөөд АНУ, Герман, Гүрж, Итали, Сингапур, Тайвань, Турк, Франц, Швед зэрэг орны найруулагч, продюсерийн төлөөлөл болсон 12 зочид манай улсад иржээ.

Уран бүтээлчдийн төлөөлөл Сингапурын кино найруулагч Энтони Чэнь , найруулагч Габрила Пихлер,  продюсер Гиюм дө Сей, энэхүү наадмын зохион байгуулагч Тибу Брак нар олон улсын кино наадамд ямар бүтээлээр оролцож байгаагаа танилцууллаа.

2013 оны Каннын Олон Улсын кино наадмын “Алтан камер” шагнал хүртсэн Сингапурын найруулагч Энтони Ченийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино “Ило, Ило” хэмээх гэр бүлийн сэдэвтэй бүтээлээ монголын үзэгчдэд толилуулах гэж байна. Мөн 2012 оны Гулдбагийн шагнал, тус оны Венецийн Олон улсын кино наадмын Шүүмжлэгчдийн долоо хоногийн Үзэгчдийн нэрэмжит шагналт “Ид унт үх”, Берлиний Олон Улсын кино наадмын Олон улсын арт кино эвлэлийн шагналт “Цэцэглэхүй” хэмээх дэлхийд данстай бүтээлүүд “Улаанбаатар” олон улсын кино наадамд оролцож байгааг дуулгалаа.

Кино наадмын хүрээнд кино форм, “Франц киноны өдөрлөг” зэрэг үйл ажиллагаа болох юм. Харин Пусаны олон улсын наадмын “Азийн киноны булан” хэсэгт сонгогдсон найруулагч Ч.Хоролдоржийн ШАРГА ДААГА киногоор “Улаанбаатар” Олон улсын кино наадам нээлтээ хийлээ.

Есөн өөр орон, есөн өөр ёс заншилыг харуулсан инээдэм, гэр бүл, хайр дурлал, нийгмийн асуудал гээд бидний амьдралын дунд өрнөж буй бүхийн л сэдвийг хөндсөн бүтээлүүдийг өнөөдрөөс эхлэн “Тэнгис” кино театрт үнэ төлбөргүй үзээрэй.

Наадмын хөтөлбөр

10-р сарын 4-нд “Шарга даага”

10-р сарын 5-нд “Франц кино өдөрлөг”

10-р сарын 6-нд Францын “Ило, Ило”

“Сальво” кино

10-р сарын 7-нд Туркын “Насан туршдаа”

Жүжигчин Дэфнэ Халмантай хийх уулзалт

“Цэцэглэхүй” Гүржийн кино

Продюсер Гиюм Дөө Сейтэй хийх уулзалт

10-р сарын 8-нд  Энэтхэгийни “Хоолны сав”

Тибу Брактай хийх уулзалт

Тайваны “Маргааш ч чи намайг хайрлах уу”

Найруулагч Эрвин Ченьтэ хийх уулзалт

Шведийн “Ид унт үх”

10-р сарын 9-нд    АНУ-ийн  “Бүрэн сүйрэл”

Мексикийн “Алтан хорго”

Найруулагч Диего Кемада Диестэй хийх уулзалт болно.

“Улаанбаатар“ Олон Улсын Кино Наадмаар Тэнгис кино театрын дэлгэцнээ олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг 2013 оны 10-р сарын 4-9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Аливаа кино наадмын амин сүнс нь уг наадмаар үзүүлж байгаа кино бүтээл байдаг. Зохион байгуулагчид “Улаанбаатар” олон улсын наадмын хөтөлбөрийг дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, урлаг, уран сайхан, дэвшүүлж буй санаа болон хийцийн хувьд өргөн цар хүрээ, сонголттой байхад анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ.

Иймээс наадам зохион байгуулагчид олон улсын кино хөтөлбөр зохицуулагчаар Францын иргэн, Канн болон Парис Синема олон улсын кино наадам зохион байгуулдаг туршлагатай Тибу Бракийг урьж ажиллуулсны үр дүнд наадмын хөтөлбөр чанар болон агуулгын хувьд олон улсын нэр хүндтэй наадмуудтай эн зэрэгцэхүйц баялаг, кино бүтээх олон янзын хэл, санаа, хийцтэй болсон гэж зохион байгуулагчид үзэж байна.

Тус наадмын хөтөлбөрт 2013 оны Каннын олон улсын кино наадмын Шүүмжлэгчдийн долоо хоног, Найруулагчдын хоёр долоо хоног, “Un Certain Regard”, Алтан камер хэсэгт тус тус шагналт хүртсэн Италийн “Сальво”, АНУ-ын “Бүрэн сүйрэл”, Мексикийн “Алтан хорго”, Сингапурийн “Ило Ило”, мөн 2012 оны Венецийн олон улсын кино наадмын шүүмжлэгчдийн долоо хоногийн үзэгчдийн нэрэмжит шагналт Шведийн “Ид унт үх” зэрэг шилдэг бүтээлүүд багтсан бөгөөд кино үзвэрийн дараа тус киног бүтээсэн уран бүтээлчидтэй уулзах онцгой боломжийг олгоно.

Эдгээр бүтээлүүд нь Монголын үзэгчдийн үзэж заншсан арилжааны шинж чанартай киноноос ангид бөгөөд аливаа бүтээлийн үнэ цэнийг тодорхойлогч гоо зүй, утга санаа, ур хийцийн шалгуурыг хангасан зарим хүмүүсийн хэлж заншсанаар арт хаус чиглэлийн кино байх юм. Дэлхийн хэмжээний нэр хүндтэй наадмууд ч энэ төрлийн кино, найруулагчдыг дэмжихэд чиглэгдсэн байдаг.

Мөн олон улсын ижил төстэй кино наадмын бас нэг зорилго нь энэ салбарт аижллаж байгаа уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцох боломжийг олгоход чиглэгддэг. Энэ жишгээр УБОУКН-д АНУ, Герман, Гүрж, Итали, Мексик, Сингапур, Тайвань, Турк, Франц, Швед зэрэг 10 орны найруулагч, продюсер, гол дүрийн жүжигчид, Каннын наадмын зохион байгуулагчид, кино бүтээлийг дэлхийн зах зээлд түгээдэг Герман, Францын Мементо фильмс, Матч Фактори, Фильм Бутик зэрэг байгууллагын төлөөлөгчид, Францын Засгийн Газрын Кино Урлагийн Үндэсний Төвийн удирдлагууд зэрэг олон улсад нэр хүндтэй 12 зочид урилгаар оролцоно. Наадмын зохион байгуулагчид Монголын уран бүтээлчдэд эдгээр хүмүүстэй уулзаж, олон улсын хамтарсан кино бүтээл туурвих, бүтээлээ олон улсад түгээх өргөн боломжийг олгоход ихээхэн анхаарсан.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн ажиллагааг Пусаны олон улсын наадмын “Азийн киноны булан” хэсэгт сонгогдсон Найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” киногоор 2013 оны 10-р сарын 04-нд Тэнгис кино театрт албан ёсоор нээнэ.

ССАЖЯ “Улаанбаатар” олон улсын кино наадмын онцлох орноор Франц улсыг сонгосон бөгөөд энэ хүрээнд тус улсын киноны шилдэг бүтээлээс бүрдэх “Франц киноны өдөрлөг”-ийг 2013 оны 10-р сарын 05-нд Тэнгис кино театр зохион байгуулах юм.

Уг өдөрлөгийн хүрээнд 2010 оны Каннын олон улсын наадмын тэргүүн дээд шагналт нэр дэвшсэн найруулагч Аббас Киорастамийн бүтээл, Каннын олон улсын наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн Жюльет Биношийн гол дүрд тоглосон “Зөвшөөрөгдсөн хувилбар”, найруулагч Марк Дюганы “Ердийн гүйцэтгэл” киног олны хүртээл болгоно. Франц кино өдөрлөгийн нээлтийн ажиллагааг тус өдрийн 19 цагаас нээх ба найруулагч Пол Лакостын “Брагын гэр бүл” баримтат киног толилуулах юм.

“Их талын жазз” олон улсын их наадам эхэллээ

“Их талын жазз” нэрээр овоглосон олон улсын  их наадам долоо дахь жилдээ Улаанбаатар хотноо эхэллээ. Наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Их талын жазз” ТББ, Нийслэлийн соёл, урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, Бүгд найрамдах Чех улсын ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон “Гёте институт”хамтран 10 дугаар сарын 1-8-ны хооронд зохион байгуулах ажээ.  Өчигдөр наадам албан ёсоор эхэлж, Юби Жазз” клубт гадаад, дотоодын уран бүтээлчид тоглолт хийсэн байна.

Их талын Наадамд АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотланд зэрэг улсаас “Латино жазз бэнд”, “Войс энд тойс”, Мартин Зенкер, Күэнтин ба түүний найзууд зэрэг олон улсын уран бүтээлчид, Цэргийн дуу, бүжгийг эрдмийн чуулга, “Юби Жазз” хамтлаг болон жазз хөгжмөөр уран дуулдаг дуучид оролцох юм.

Түүнчлэн Монголыг зорьж, наадамд оролцохоор ирэх олон улсын уран бүтээлчид Хөгжим бүжгийн коллеж, СУИС, Монгол дахь Америк сургууль, “Шинэ эхлэл” зэрэг сургууль болон Хүүхэд асрах хүмүүжүүлэх төвүүдээр тус тус  очиж тоглолтоо сонирхуулах юм байна.

Наамдын хуваарийг танилцуулбал,

  • “Юби Жазз” клубт10 дугаар сарын 1, 2, 3, 4, 5, 7-ны жазз тоглолт үдэш бүр 20.00 цагт болж байх ажээ. Энэ үеэр АНУ-ын алдарт хөгжмийн найруулагч Гилл Голдстейны найруулсан жазз найруулгаар монгол дуунуудыг манай улсын уран бүтээлчидтэй хамтран толилуулахаар болсон байна.
  • Маргаашнаас эхлээд 10 дугаар сарын 8-ныг хүртэл “Эрдэм”, “Нархан”, “Бадамлянхуа” асрамжийн газраар очиж тоглох юм байна.
  • Олон нийтэд нээлттэй тоглолт Чингис хааны төв талбайд 10 дугаар сарын 6-ны 15.00 цагт,
  • Хаалтын гала концерт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 10 дугаар сарын 8-ны 19.00 цагт тус тус зохион байгуулах ажээ.

Уг наадмын гол зорилго нь мэргэжлийн жазз урлаг болон түүгээр дамжуулан боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, ЮНЕСКО-гийн зорилго, зорилтуудын хүрээнд залуучуудад энх тайван, ардчиллын төлөөх нийтлэг сонирхлоо илэрхийлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх,Монголын уран бүтээлчид гадаадын уран бүтээлчидтэй харилцаа холбоог өргөжүүлэхэд чиглэх талаар зохион байгуулагчид нь хэллээ.

Тоглолтын нээлт, хаалтын гала концертын тасалбарыг Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын билетийн касс болон  “Юби Жазз” клубын байранд тус тус худалдаалах бөгөөд 91919011, 88006737 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой ажээ.