“Улаанбаатар“ Олон улсын кино наадам болно

Соёл, cпорт, аялал жуулчлалын яамны санаачилга, санхүүжилтээр Монгол-Францын төв, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” Олон улсын кино наадмыг ирэх сарын 4-9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Уг наадмын хэвлэлийн бага хурал өнөөдөр Соёл, cпорт, аялал жуулчлалын яамны хурлын танхимд 11:00 цагаас болно.

“Номын баяр-2013”

Улсын төв номын санд өнөөдөр “Номын баяр-2013”-ын нээлтийн ажиллагаа эхэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зарлиг гарган ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр болсон билээ.

Энэ жилийн номын баярын өдөр “Номын аялалд гарцгаая” уриан дор зохион байгуулагдаж байна.

“Номын баяр – 2013” хөтөлбөр

Хугацаа:  2013 оны 09 дүгээр сарын 21, 22 -ны өдөр
Хаана:     Монгол Улсын Үндэсний номын сан
Хүүхдийн номын ордон
Улаанбаатар бизнес хөгжлийн төв

Уриа: Номын аялалд гарцгаая

09 дүгээр  сарын 21.  Бямба гараг

10.00-10.30   Нээлтийн ёслолын үйл ажиллагаа 
Үндэсний номын сан
10.30-16.30  “Монголчуудын номын өв соёл” үзэсгэлэн
Үндэсний номын сангийн “Үнэт ховор номын музей”
10.30-11.30   Хүүхэлдэйн жүжиг: “Гахайн гурван тоорой”,” Алтан загасны үлгэр”
Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
11.30-17.30   www.book.mn  нээлт 
Улаанбаатар бизнес хөгжлийн төв
11.30-12.30   “EBSCO”, “Springer” хэвлэлийн газруудын танилцуулга, сургалт
Хүүхдийн номын ордон Герман уншлагын танхим
12.00-14.00   “Номын ач тус” онол практикийн бага хурал
Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
14.0-17.00   “Цаас  ба хэвлэлийн технологи” танилцуулга сурталчилгаа
Улаанбаатар бизнес хөгжлийн төв
14.00 -17.00 “Тэргүүний уншигчдын өдөрлөг”       
Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
14.00-16.00   Шинэ номын сурталчилгаа: нээлттэй микрофон
Улаанбаатар бизнес хөгжлийн төв
15.30-17.00  “Шидэт номын найзууд” зохиолын  дүрийн тоглолт
Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
16.00-17.10  Хүүхэлдэйн жүжиг:  “Гахайн гурван тоорой”,” Алтан загасны үлгэр”
Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
16.30-18.00   “Ярьдаг ном”: харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сангийн үйлчилгээний танилцуулга
Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
10.30-18.00 “Дугуйтай уншлага”, “Богцтой уншлага”, “Зөөврийн уншлага” 
үйлчилгээ  – Үндэсний номын сан

9 дугаар  сарын 22 өдөр.  Ням  гараг

10.30-11.30  Хүүхэлдэйн жүжиг:   “Гахайн гурван тоорой”,” Алтан загасны үлгэр”
Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
10:00-11.30 Гадаадын номын сангуудын туршлага –сургалт  
Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
11.00-17.0   Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа 
Улаанбаатар бизнес хөгжлийн төв
11.00-17.0    “Номын  хавтас, дизайн” танилцуулга сурталчилгаа
Улаанбаатар бизнес хөгжлийн төв
12.00-13.00 “Шидэт номын найзууд” зохиолын  дүрийн тоглолт
Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
11.30-13.30  Хүүхдийн зохиолч-уншигчдын уулзалт  
Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
14.00-17.00 “Цахим ном”-ын танилцуулга сурталчилгаа
Улаанбаатар бизнес хөгжлийн төв
15.00-17.00  Уран үгсийн чуулган: Ардын уран зохиолчид, “Болор цом”-ын эзэд
Үндэсний номын сан
15.00-16.30  “Номын эмч” сургалт
Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
16.00-16.30  Хүүхэлдэйн жүжиг: “Гахайн гурван тоорой”,” Алтан загасны үлгэр”
Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
16.00-17.30  “MONBIBLIO” сургалт
Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
17.30-18.00    Хаалтын үйл ажиллагаа
9 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд

Үндэсний номын сан:
–    “Үнэт ховор номын музей”
–    “Уран үгсийн чуулган”
–    Монголчуудын номын өв соёл
–    Зөөврийн номын сангийн үйлчилгээ

Хүүхдийн номын ордон:
–    “Ном” хөтөлбөр – үзэсгэлэн
–    “Хүүхэд бүр уншигч” аян – үзэсгэлэн
–    Баянхонгор аймгийн “Ном эрдэм” аян – үзэсгэлэн

Улаанбаатар бизнес хөгжлийн төв:
–    Номын үзэсгэлэн худалдаа
–    Номын хандив цуглуулах ажиллагаа
–    Шинэ ном, шинэ бүтээгдэхүүний танилцуулга, нээлт
–    Зохиолчдын гарын үсэгтэй худалдаа
–    Номон шагналын сантай тэмцээн уралдаан

Соёл урлагийн ажилтны баярын өдөр болж өнгөрлөө

Соёл, урлагийн ажилтны өдрийг 2013 оны 9 дүгээр сарын  7 –нд “ Хүй долоон худаг”-т зохион байгууллаа. Нийт Соёл урлагийн 30 гаруй байгууллага оролцсон бөгөөд уг арга хэмжээнд бөхийн барилдаан, хурдан морины уралдаан,сур, шагайн харваа, Соёл, урлагийн байгууллагуудын  “Гоо Бүсгүй” шалгаруулах уралдаан, рок поп, хип хоп, амьд хөгжмийн хамтлаг дуучид оролцсон өргөн дэлгэр цэнгүүн болж өнгөрлөө.

“UB FOOD FESTIVAL” болж өндөрлөлөө

Нийслэлийн Соёл урлагийн газар , MCS properties ХХК- тай хамтран UB FOOD FESTIVAL- 2013 арга хэмжээг өнгөрсөн амралтын өдрүүдэд Яармагийн VIVA CITY хороололд амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь олон улсад “Taste of London”, “Taste of Paris” гэх мэт томоохон хотуудад жил бүр зохиогдож хоолны урлагийн гайхамшиг болон ач холбогдлыг сурталчилж байдаг арга хэмжээ юм. Энэ жил анх удаа Улаанбаатар хотод зохиогдож буй уг арга хэмжээнд Монголын шилдэг 30-аад ресторан өөрсдийн нэрийн хоолыг нийслэлийн иргэдэд танилцуулж амталгаат худалдаа зохион байгуулж, ахлах тогоочдын хоол хийх үзүүлбэр болон хамтлаг дуучдын тоглолт гээд үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн олон үйл ажиллагаа байсан төдийгүй Грийн Катеринг ХХК-ийн дэд захирал С.Батмөнх болон фэйсбүүкийн Sweet Kitchen группийн бүтээлч бүсгүйчүүд хамтран 3х1 метрийн хэмжээтэй ба 919ш өндөг, 30кг гурил, 28кг элсэн чихэр, 45литр крем, 72ш лист кекс, 1000ш сарнайн чимэглэлээр чимэглэсэн аварга бялууг 17тогооч 8 цагийн турш  хийж фестивальд ирсэн зочдод бэлэг барьсан юм. Энэхүү үйл ажиллагааг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон юм.

 

Галзуу хулгана нээлтээ хийлээ

Өнгөрсөн баасан гараг буюу 2013 оны 8-р сарын 24- ний өдөр  Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүүхэд, залуусын дунд хүлээлт үүсгээд байсан “Галзуу хулгана” тоглоомын нээлт боллоо. Нээлтэнд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Г.Ганхүү болон Нийслэлийн Соёл урлагийн газрын хэлтсийн дарга М.Мөнхсайхан нар урилгаар оролцож,   A Sound, Kiwi, Tatar, Anemone, The Lemons, The Colors, Vatame, BX, Баажий, Цэлмүүн зэрэг  уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.
Нийслэлийн Соёл  урлагийн газраас хэрэгжүүлж буй “Инээсэглэлтэй Улаанбаатар ” аяны нэг хэсэг  болох  тус тоглоом нь 680 метр урт, 40 метр өндөр бөгөөд цагт 80 километр хурдалдаг, нэг удаа 24 хүн сууж тоглох боломжтой бөгөөд тасалбарын үнэ 6 мянган төгрөгөөр иргэдэд үйлчлэх юм.

Дээлтэй монгол-2013 наадам амжилттай боллоо

Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдсон монгол дээлээ гадаад, дотоодынхонд сурталчилах зорилготой “Дээлтэй Монгол наадам” эзэн нийслэлийн төв талбайд долоо дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын зохион байгуулагчаар ССАЖЯ, Нийслэлийн  Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо ажиллав. Харин хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Соёл урлагийн газар,  Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрууд, “Түмэн -Эх” чуулга,  ”, “Монгол костюмс”, “Шилмэл загвар “Торго”, “Sound of Mongolia” зэрэг компани ажилласан.
Төв талбайг Чингис хааны хэмээх нэрлэснээс хойш олныг хамарсан анхны томоохон арга хэмжээ нь  “Дээлтэй монгол” юм.

Монгол хүн бүрийн бахархал Монгол эх орон, өргөө цагаан гэр, монгол дээл  мөнөөс мөн.  Найман настай балчираас наян настай  буурлууд маань жил бүрийн “Дээлтэй монгол” наадмыг тэсэн хүлээдэг билээ.

Уг наадмын үндсэн хэсэг  монгол үндэсний хувцастай баярын жагсаал байдаг. Энэ жилийн хувьд мөн адил үндэсний хувцастай баярын жагсаалаар  эхэлсэн юм. Өнөөдрийн жагсаалд нийслэлийн  долоон дүүргийн төлөөлөл, загварын салон, урлаг соёлын байгууллагууд,  баатрууд, соёл, урлаг спортын алдартнууд, ахмад тамирчид, залуучууд,  хүүхэд багачууд нийлсэн 10 мянга гаруй хүн өөрсдийн идэвх санаачилгаар  оролцлоо.

Анх  100 гаруй хүнийг хамарч байсан тус наадамд энэ жил 10 мянган дээлтэй Монгол оролцсон нь наадамд хамрагдах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг илтгэж байна.  Баярын жагсаалын үеэр Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэд монгол гэрийн дурсгалыг харуулсан чимэглэлийг барьж гарч ирсэн нь цугласан олон түмэн, гадаадын зочдын анхаарлыг  маш ихээр татаж байлаа.

Бөмбөр хөгжмийн гайхамшгийг мэдрүүлдэг “Drum Stick” хамтлагийнхан наадмыг бөмбөрийн тоглолтоор нээлээ. Дараа нь ДБЭТ-ын уран бүтээлчид Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Чингис хааны ари болон олны хэсэг,  Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жvжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын “Хан бүргэд” дуурийн полонез бүжгээс хүргэв.  Урлагийн тоглолтын дараагаар “Монгол костюмс”-ын “Хүннү”, “Монголын олон үндэстэн ястан” загварын үзүүлбэрээс толиуллаа.

Монгол дээлээрээ бахархах, үндэсний хувцсаараа гоёх энэ өдөр  монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос, үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон  дүүрэг гээд зургаан төрлийн эздүүд  тодорлоо.

Монгол үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч шалгаруулах номинацид 100 гаруй хүүхэд оролцов. Уг номинацийн ялагчаар ах дүү ихэр болох н.Содбаяр, н.Содбилэг нар шалгарлаа. Хамгийн гоё хувцастай 10 хүүхдэд  Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга медаль, мөнгөн шагнал, наадмын ивээн тэтгэгч АПУ компанийн нэрэмжит шагналыг гардууллаа.

 

“Улаанбаатарын үдэш” цэнгүүн боллоо

Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улсын 806 жил, Арлын хувьсгалын 92 жил, Ардчилсан хувьсгалын 23 жил, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах соёл урлагийн салбар хорооны дэд даргаар тус газрын дарга ажиллаж, 07 дугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын үдэш” цэнгүүн болж өндөрлөлөө. “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг гэрлийн болон DJ шоу хэлбэрээр зохион байгуулсань нь наадамчин олон, залуучуудын сэтгэгдэлд ихэд нийцэж, жинхэнэ шоу цэнгүүн боллоо хэмээн үнэлэгдлээ.

”Ертөнц” тоглолт тоглогдож байна

Жуулчдад зориулсан “Ертөнц” тоглолтыг НСУГ, НАЖГ дэмжин оролцож, Монголын Хүүхдийн ордоны бага танхимд тус тоглолтыг өдөр бүр зохион байгуулах боломжоор ханган, Монгол HD ТВ, UBS TV, НЗДТГ-ын LED дэлгэц, “Тэнгис” кино театр болон дүүргүүдийн Соёлын ордоноор дамжуулан тоглолтын сурталчилгааг олон нийтэд хүргэсэн. 07 дугаар сарын 05-наас 08 дугаар сарын 19-нийг хүртэл уг тоглолтыг “Брос рекордс” жуулчид болон иргэдэд зориулан МХО-ны Бага танхимд “Universe live” нэртэйгээр тоглогдохоор болсон байна.

“Silence white 2013” болж өндөрлөлөө

Их хотын залуус жилдээ ганцхан удаа цав цагаанаар гоёдог “Silence white 2013” шоу “Эрх чөлөө, Энхтайван, Эв нэгдэл” уриатайгаар үүрд мөнхийн хязгааргүй эргэх билэгдлийг ерөөж найм дахь жилдээ энэ сарын 12-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 10 мянган залуучуудад зориулагдан зохион байгуулагдлаа.

“Mongol Mix Project”-ээс санаачлан Нийслэлийн Засаг даргын ивээл доор зохион байгуулагдсан уг шоуг Нийслэлийн Соёл урлагийн газар, Үндэсний соёл амралтын хүрээлэн, АПУ ХК, “Sound Of Mongolia, www.alpha.mn дэмжинэ ажиллалаа.

Эрх чөлөөний тунхаглал, энхтайваны бэлэгдэл, эв нэгдлийн илэрхийлэл болсон цасан цагаанаар гоёх үдэш мянга мянган гэрлийн гялбаанд, гучин мянган ваттын нүсэр дугаралтанд, аниргүйн дундах цагааныг мэдэрсэн  “Silence white 2013” үдэш. Энэ үдшийг гоёл мэдээж цаснаас цагаан.

Гэр хороололын иргэдтэй уулзалт хийлээ

06 дугаар сарын 07-аас 06 дугаар сарын 24-г хүртэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Нийслэлийн гэр хороололын иргэдтэй “Гэр хороололын дахин төлөвлөлт болон газар шинэчилэн зохион байгуулалт” сэдвийн хүрээнд уулзалт ярилцлага зохион байгуулахад техник аппаратур болон дэлгэцтэй автомашины үйлчилгээг хариуцан, уузлалтуудын бэлтгэл ажлыг Гэр хорооллын барилгамжилт төсөл болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны гэр хороолол дахь салбаруудтай хамтран хангаж, зохион байгуулж ажиллаллаа. Монгол бөхийн өрнөөд 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан “Нийслэлийн гэр хороололд оршин суугч иргэдийн 2 дугаар чуулган”-ы техникийн бэлтгэд ажил, Хан-Уул дүүрэгт 12, 13, 14–р хороо Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт хорооллоор, Баянзүрх дүүргийн 12, 4, 2, 23, 10, 9, 17, 8, 19, 24, 13, 14, 21, 27, 28, 5, 22-р хороо, Чингэлтэй дүүргийн 17, 9, 12, 13, 15, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 15,17-р хороо,  Сонгинохайрхан дүүргийн 31, 30, 23, 7, 2, 3, 4, 26, 1, 22, 5, 6, 25, 24, 8, 9, 11, 28-р хороодоор нийт 48 удаагийн уулзалтанд 300 ширхэг сандал, жижиг хэмжээний бүрэн техник аппаратур, явуулын тайзтай автомашины үйлчилгээг хариуцан бэлтгэл ажлыг хангаж ажилласан